Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #127 - Сорилгын бэлтгэлдээ буюу УБ хотын зүүн хойд уулсаар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/240
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
100 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1479 м
Өндөр алдалт
-1475 м
Их өгсөлт
17 %
Их уруудалт
-20.6 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2022 оны 9 сарын 10 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Долоон давааны сорилгын бэлтгэл болгон зохиосон энэхүү Долоон давааг заасан хугацаанд багтааж давах боломжтой гэдгийг харуулсан явдал боллоо. Монгол шилтгээний арын талбайгаас 09:00 цагт аяллаа эхэлсэн бид 16:00 цагтай уралдан мөнөөх цэгтээ хүрэлцэн ирж улмаар тэнд хэсэг амсхийсний эцэст аяллын төгсгөлийн цэг Дүнжингарав худалдааны төв дээр бас л 17:00 цагтай уралдан очлоо.

Зураг 1. Багийн зарим гишүүд Дүнжингарав худалдааны төвийн өмнө

Энэ удаагийн аяллын маршрутыг группийн бүрэлдэхүүн өмнө аялж байсан маршрутууд дундаас шүүж сонгосон юм. Тус аяллын тэмдэглэлд аялал багагүй оройтож дууссан тухай дурдсан байлаа. Иймд хамгийн том админ ЯТА Ожго ах бүр үүний өмнөх аяллаас л эхлэн бидэнд элдэв зөвлөгөө өгсөөр байлаа. Тэдгээр зөвлөгөөг сайтар анхаарч хүлээн авсан ч "хэрэв оройтвол сүүлийн давааг давалгүй шууд буцаарай" гэхэд нь "за манай хэд тэгтлээ оройтохгүй дээ" гэж дотроо бодсон ч яахан шууд хэлээд тавьчих билээ. Энэ бол сүүлийн үед хамтдаа олон аяллын ард гарсан группийн залуустаа л бүрэн итгэсэн явдал юм.

09:00 цагт Монгол шилтгээнээс хөдөлсөн бид Гацууртын автобусны эцсийн буудал дээрх дэлгүүр орж замын хүнсээ нэмж базаагаад замын ажил ба суурьшлаас болж хөл толгой нь мэдэгдэхээ больсон гудмууд дундуур ёстой л харсан харсан зүгтээ гэмээр хамаа намаагүй жийцгээв. Урд явсан зарим нэг нь үүгээр явна аа хэмээн чигээ эрс өөрчлөх нь ч анхаарал татаж байлаа. Гэвч эцэстээ уул гол хоёр шахаж бидний зам нэг болох тул энэ ямар хамаа байх билээ.

Маршрутын эхний эргэлтийн цэг дээр цувааны толгойд яваа хэд зөв эргэж байгаа нь харагдана. Маршрутаа судлаагүй гишүүд төөрөх явдал гарч болох тул эргэлтийн цэг дээр зогсож хүлээв. Төд удалгүй цувааны сүүлийн хоёр гишүүн админтай хамт жийсээр ирэв. Ингээд эхний даваа давах ажил эхлэв. Давааны орой дээр яг гарах үест аль аль талдаа сул асгатайг эс тооцвол зам нь жийхэд гайгүй ажээ. Гэхдээ тэр асга хэтэрхий сул тул дугуйгаа түрэх эсвэл замын хажуугаар болгоомжтой жийвэл зохимжтой. Админаас өгсөн зөвлөгөөнд ч замын энэ хэсэгт болгоомжтой уруудаарай гэж байсан.

Зураг 2. Хүчит ундарга бүхий Сайхан булаг

Ингээд Дэндийн амаар хойш өгсөж явтал Сайхан булаг гэдэг булаг таарлаа. Нутгийнхан үүнийг рашаан хэмээн дээдэлдэг ажээ. Урин дулааны аяллын үеэр ийм цэнгэг ус таарах шиг сайхан явдал өөр юу байх билээ. Үүнээс цааш бид хоёр хоёроороо дөрөө нийлэн жийсээр эцэстээ Хоёр давааны өгсүүрт жийлтийн эрчмээрээ ахин шинээр холилдоод өнөөдрийн зорьсон даваануудын хоёр дахь дээрээ гарав.

Хоёр давааг дээгүүр болон доогуур гэсэн хоёр янзаар давж болдог ажээ. Замын доод салааг аван өгссөөр даваа дээр гартал хойд дэнжээс том админ даллан дуудаж байна. Даваа дээр гарлаа даа гэж сэтгэл амарсан бидэнд энэ нь гэнэтийн сюрприз болсон. Дэнж өөдөө машин гардаг бололтой гэмээр дурайсан хоёр шугам харагдана. Уулын энгэр ээвэр тал учраас машин хий эргэж онгичоогүй ажээ. Иймээс жийж гарахад хялбар байлаа.

Зураг 3. Сүүлийн хоёр аяллаар тэмдгийн болзол хангасан гишүүд админтай хамт

Ингээд аяллын баг Хоёр даваа дээр үдийн хоолоо идэж эрч хүчээ сэлбэн амарлаа. Энэ үед цаг 13:00 дөхөж байв. Мөн энэ үед өмнөх аяллаар хөх тэмдгийн болзол хангасан ХТГ Ёндонжамц, энэ аяллаар улбар шар тэмдгийн болзол хангаж буй УШТГ Баттөмөр нарын аялагчийн тэмдгийг гардуулах ёслол болсон нь өнөөдрийн аяллын онцлох явдлуудын нэг мөн.

Үүний дараа Шилжрэнгийн даваагаар дайрч Монгол Жангум эко март хүнсний дэлгүүр дээр ээлжилт таталт хийв. Тус дэлгүүрийн худалдагч нь гэж наалинхай ааш болоод сэргэлэн нь хэтийдсэн эмэгтэй байдаг ажээ. Төлөвлөсөн ёсоор эндээс хүнсний хангалт аваад сүүлийн даваануудыг чиглэв. Дэлгүүрийн урдхан орших маршрутын эргэлтийн цэгээр манайхан том админыг дагаад бүгд зөв эргэснийг дэлгүүрээс сүүлдэж хөдөлсөн би харж хянаж л явав.

Зураг 4. 4 дэх даваагаа давж буй манай багийн гишүүд эрч хүчээр дүүрэн байна.

Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр 5 дахь даваа буюу хамгийн сүүлийн өгсүүрийн сул чулуу болон хэвгий хоёр нь яггүй байлаа. Мөн үүний өмнөх жижиг даваанаас уруудах зам ч осолтой байсныг тэмдэглэх хэрэгтэй. Дээрээс харахад уулын энгэр дэх гүдгэрийн ард нуугдсан, үерийн усанд идэгдсэнээс үүссэн ховилыг эрт анзаарч хараагүйн улмаас манай багийн нэг гишүүн газардаад авав. Гэхдээ хамгаалах хэрэгсэлтэй байсны ачаар бараг шалбархайгүй өнгөрсөн байна. Ингээд зорьсон бүх даваагаа давж дууссан бид Гүнжийн хоолойн уруу замаар гавъяа шагналаа хүртэх мэт жирийлгэсээр 7 цагийн өмнө хөдөлсөн цэг дээрээ эргэж ирлээ.

Зураг 5. Ээлжит амсхийлт буюу Монгол шилтгээний ард байх хүнсний дэлгүүрийн саравч дотор

Үүнээс цааш хоёрын цуваагаар жийсээр Дүнжингарав худалдааны төв орж аялал өндөрлөв. Зүгээр л жий.

Хоёр давааны тухай

Намрын шар нар над дээр... гэж шүлэглэсэн шиг өдөр боллоо. Аяллын гараанаас 5 хоромын өмнө амжин очиж залууст Бага Хуандийн амаар даваж, Дэндийн ам руу орох замын онцлогыг хэлчихээд, хөлсөнд угаагдсан биеэ эврээсэн шиг Их Хуандийн уужим ам өгсөн нэгэн хэмнэлээр жийж явлаа. Жил бүрийн аяллын зам энэ хөндийгөөр дайран үргэлжилдэг боловч суурьшилийн бүс ингэж их тэлсэн нь шууд нүднээ бууна. Бага шиг суурингууд хаяа хаяагаа нийлүүлэн үргэлжилжээ. Автомашины зам ч өөрчлөгдөн, урьдын замууд бүдгэрч эдгэжээ. Хоёр даваа руу зорих хуучин зам эдгэж, хажуу талаар нь зэрэгцсэн шинэ зам зурайна.

Зураг 6. Дээд даваа өгсөх энгэрээс доод давааны харагдах байдал

Газарзүйн нэршил бүр тухайн газар орны ямар нэг шинж төрхийг хадгалсан байдаг. Хүн төрөлхтөнд, өвөг дээдсээс хойч үедээ үлдээсэн зөвлөгөө байх. Хоёр давааны нэр нь анх сонссон хүнд хоёр удаа давах эмээлийн бүүрэг шиг даваа гэж эндүүрэгддэг. Энэ даваагаар улиралаас (хавар, зун, намрын хуурайшилын үед) шалтгаалан доод хамар эсвэл дээд бэлээр (зуны шавар ус, өвлийн цастай үед) давдаг болохоор ийнхүү нэрлэжээ гэж боддог.

Зураг 7. Дээд давааны урд энгэр дээрээс Их Хуандий ам, суурин, Шилжрээнгийн даваа ингэж харагддаг
Доод даваан дээр гараад, дээд давааны замыг үзэхээр өгслөө. Үнэхээр алсын харууцтай, салхи сэвэлзсэн газар байлаа. Эндээс баруун урд зүгт Их Хуандийн амын эх, баруун зүгт Шилжрэнгийн давааны зам, зүүн зүгт Тэрэлж рүү уруудаад орох Шилжрээнгийн давааны зам, зүүн урд Дэндийн амны баруун, зүүн салааны хошуу харагдан. Ийм сайхан газар хажууханд байхад ер үзэлгүй, доогуур нь 20 гаруй удаа өгсөж, даваж, уруудан өнгөрч байжээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ожго Т.Энхбаяр Г.Ёндонжамц Д.Жамъяндорж Т.Ган-Очир П.Батмөнх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!