Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #14 - МАЙХАН ТОЛГОЙ, ГҮНТИЙН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/23
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
37 км
Давааны тоо
2
Өндөр авалт
626 м
Өндөр алдалт
-625 м
Их өгсөлт
15.3 %
Их уруудалт
-12.4 %
Оролцогчдын тоо
13
Эхлэх цаг
2016 оны 12 сарын 3 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Майхан толгойн зуслан гэж хүүхэд байхдаа сонсож бас очиж байсан. Энэ амны адагт майхан шиг хэлбэртэй жижиг толгой байдаг. Уужим амны баруун хойд талаар давдаг давааны газарзүйн нэршилийг мэдэхгүй юм. Харин байрлалаар нь майхан толгойн баруун хойд талын даваа гэж нэрлэдэг. Олон удаа энэ сайхан чиглэлээр групп аялсан. Харин нэгэн ээлжит аяллын үеэр манай гишүүн Т.Баярсайхан "Дугуйчдын даваа" гэж нэрлэж байя гэж санал гаргасанаас хойш бид, энэ нэрээр албан бусаар нэрлэдэг.

Унадаг дугуй жийдэг хүн, жийсээр байгаад гарчихдаг энэ даруухан даваа, нээрээ л унадаг дугуйчдад зориулсан даваа мэт дотно санагддаг. Майхан толгой гэж бичсэн замын мэдээлэх тэмдгийн дагуу салж, гудамж дундуур явсаар жижиг гол дээгүүр гүүрээр гардаг. Мөн л тод замаа даган уулын бэл ороож дэнж өгсөн, хаалт бүхий ой хамгаалагчийн гэрийн хажуугаар нэвтэрч давааны зам эхлэнэ. Таталтыг энд хийдэг. Дараа нь даваа хүртлээ өгсчихөд "зөөлөн" явсаар гараад ирнэ дээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өвлийн сар гарсан боловч их "дулаан" өдөр болсон. Жигжидээс гарч Майхан толгой руу салж ороод, дасгалаа хийв. Унадаг дугуйчид гол төлөв сунгалтын дасгал хийдэг юм билээ. Автомашины мөрөөр дагтаршсан цасан замаар урагшилсаар даваа дээр гарсан. Энэ аяллаар гишүүн Ч.Мажигсүрэн фото зургийн аппараттай ирж зураг авч аялсан. Аяллын дараа үнэхээр өөр өнцгөөс харж авсан сайхан зурагнуудтай болсон. Майхан толгой дээр үдлээд цааш уруудсан.

Зураг 1. Манай баг. Майхан толгой

Цасан дээр унах зөөлөн байсан. Энэ зам нь дороо чулуутай боловч зузаан дагтаршсан цасанд мэдэгдэхгүй байлаа. "Соёолон"-гууд толгойн сэргийлэхийн үүргээ гүйцэтгэж, замаас гарч цасан дунд бужигнуулан жийж байсанаа эргээд л цувааныхаа урд орон наадаж тоглон жийлээ.

Зураг 2. Дасгалаа хийсэн нь

Аяллын үеэр албан ёсоор зургаа даруулж, хүн бүхэнд дурсгалтай нэгэн хөрөг зурагтай болсон. Засмал замдаа орж Гүнтийн даваа руу хамтдаа өгслөө.

Зураг 3. Цасан замаар ... дугуйтай зургууд
Энэ давааны баруун талаас өгсөх өгсүүр алсаас их сүрлэг огцом харагддаг. Автомашины замаар жийсээр хормойн тахир зам өнгөрөөд шороон зам дээр гараад түрлээ дээ.

Зураг 4. Манай соёолонгууд цувааны толгойн сэргийлэх үүргээ биелүүлэн ... цасан дунд туучсаар

Залуус маань харин дээшээ жийлээ. Араас нь хараад л, гарчихаасай билээ бас л огцом юмаа гэж бодон алхаж явтал, "соёолон"-ууд дунд хавьд очоод бууж байна. Харин нэг залуу буюу манай Мажигаа өгсчихлөө дөө. Даваагаа давсан. Ингэж л эхний удаа групп маань Гүнтийн давааны өгсүүрийг харж, мэдэрч, алхаж, жийж давсан юм.

Зураг 5. Манай баг. Гүнтийн даваа

Даваан дээр гарч дурсгалын зурагаа авахуулсан. Бөөндөө уруудан жийсээр нар хүүшлэх цагаар амжин хотод орж ирсэн юм.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ерөөлт В.Мөнхбат Г.Доржоо Э.Сумьяабазар Ган-Эрдэнэ Т.Батбаяр Э.Батуух С.Батмөнх Н.Ууганбаяр Т.Баярсайхан П.Батмөнх Ч.Мажигсүрэн Э.Ожго
Ерөөлт
  • 1219 км дутуу
  • 40 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
В.Мөнхбат
  • 1071 км дутуу
  • 188 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Доржоо
  • 1000 км дутуу
  • 259 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Сумьяабазар
  • 898 км дутуу
  • 361 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ган-Эрдэнэ
  • 860 км дутуу
  • 399 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батбаяр
  • 521 км дутуу
  • 738 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Батмөнх
  • 1711 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!