Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #124 - Бугатын даваа

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/237
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
99 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1289 м
Өндөр алдалт
-1283 м
Их өгсөлт
21.9 %
Их уруудалт
-19.8 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2022 оны 8 сарын 20 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
80
40
20
60
10
30
50
70
90
5
15
25
35
45
55
65
75
85
95
0
5
10 km
050100km1,5002,000m
© OpenStreetMap

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Бугат, Доргонт (зэрэглэл II)-ын давааны чиглэлд групп нэг удаа аялаж байсан ба Дэндийн амаар уруудан буцаж байсан. Энэ удаа харин Хоёр даваа өгсөн Их хуандий ам уруудаж Гацуурт сууринд ирнэ.

Бугатын давааны уужим өгсүүр Бугат голоос эхлэн явсаар давааны зам нь дээшлэх тусам улам бүр огцом болсоор даваа дээр гардаг онцлогтой. Энэ даваа (зэрэглэл IV) нь д.т.д 2012 м өндөрт өргөгдсөн. Даваан дээр гарч өдрийн хоолоо иддэг.

Аяллын тэмдэглэл

Аяллын өглөөний тэнгэрийг ажвал салхитай бүүдгэр харагдана. Аяллын цуглах цэг хүртэл салхи сөрсөөр ирэв.Гишүүд цуварсаар ирж, аялал цагтаа эхлэн жийсээр Гачууртын шинэ тавьсан засмал замын төгсгөлд түр таталт хийн, админ маань энэ удаад хойш буцах ажилтай тул биднийг үдэж өгөв. Мөн аяллыг ахлах амаргүй үүргийг надад оноож буйгаа админ хэлэхтэй зэрэгцэн газрын баримжаагаа бодож эхлэв.

Зураг 1. Бугатын голын хөндий, Цаана Ёлтын даваа харагдана
7 гишүүнтэйгээр аялал цааш үргэлжилж Шар хоолойн шороо чулуутай замаар цуварсаар Монгол Жангүм хэмээх жижиг дэлгүүр дээр эхний таталт хийгээд цааш хөдлөх зуурт дэлгүүрийн эгч бидэнд тус бүр модтой чихэр бэлэглэж , аяллын замыг маань ерөөлийн сайхан үгээр мялаан хоцрох нь бидний сэтгэлд таатай. Суурингийн дундуур жийсээр , Бугат өгсөх замын эхлэлд таталт хийн амсхийж аваад дээш зүтгэлээ дээ.

Зураг 2. Бугатын даваа. Өдрийн хоолны цаг
Сэвэлзсэн салхитай сэрүүхэн өдөр таарсан тул давааны уужим өгсүүрт жийхэд бас ч давгүй ээ. Групп өмнө нь энэ чиглэлд аялахад нартай халуун өдөр таарч ёстой нэг чадал чансаагаа сорьж, хөлс дуслуулан зүтгэж гарч байж. Өгсөх тусам л админы хэлдэгээр гэнэт гэдийдэг зам гэгчээр огцом өгсүүр тулж ирэн дугуйгаа түрэн зүтгэцгээлээ. Давахын өмнөх энэ хэсэг бол бас л чангаадаг зам даа. Зүтгэсээр 12 цаг гэхэд бүгд Бугатын даваан дээрээ гарч ирэн өдрийн хоолоо идэн амархаар сууцгаалаа.
Зураг 3. Манай баг. Бугатын даваа
 Давааны уруу бас тийм ч амар уруудчихгүй ээ. Өвсөрхөг огцом уруу зам , ганц нэг ургаа чулуутай , тормоз байнгын ажиллагаатай, хүссэн хурдаа гаргах боломжгүй тул багийнхан болгоомжтой уруудсаар , жижиг хошуу хүрч зам тэгширэх үед хурд мэдэн уруудан жирийцгээн нэгэн өвөлжөөний дэргэд таталт хийв.

Зураг 4. Бугатын даваа уруудах замд
Баруун гар талд бүдэгхэн харагдах намгархаг замыг туулан цааш өгслөө. Доргонотын давааны өгсүүр нь алсаас уужим , ороож тахиралдсан замтай тул бас ч гайгүй. Моддын чөлөөгөөр дурайх замаар жийж явахад сүүдэрлээд , сэрүү татаад чухам л өгсөж баймаар сайхан байлаа.

Зураг 5. Доргонтын даваа өгсөх зам шавартай байдаг
Хаа нэг ойн цоорхой дунд, шар майхан уу даа гэж эргэлзтэл ганц нэгхэн мод намрын алтан шар өнгөөрөө гоёсон байгааг харахад өглөө оройдоо энэ хавьд сэрүүхэн хонож байгаа бололтой. 14 цаг гэхэд багаараа Доргонотын даваан дээр гарч ирэн дурсгалын зургаа татуулан халсан биеээ хөрөхөөс өмнө Хоёр давааны зүгт уруудацгаав .

Зураг 6. Доргонтын даваа
Үүнээс цааш багийн гишүүдийн бүгдийнх нь явж үзсэн зам тул өөрсдийн темпээр буудацгаасаар дундаа нэг таталт хийн жирийлгэсээр 16 цаг өнгөрөөж Гачууртын эцэст ирснээр аялал өндөрлөлөө.
 
 

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 ультра жийлтийг дуусгасан тоо
  • Дугуйчны долоон даваа сорилго давсан тоо
Т.Энхтөр Privacy Т.Ган-Очир Privacy Б.Бадрах Б.Баттөмөр Privacy
Т.Энхтөр
  • 1897 км
  • 23
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7195 км
  • 76
  • 6
  • 0
  • 2
  • 2
Privacy
  • 8421 км
  • 87
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 9092 км
  • 91
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9862 км
  • 103
  • 8
  • 0
  • 3
  • 4
Privacy
  • 11088 км
  • 107
  • 11
  • 1
  • 2
  • 3
Зүгээр л жий!