Аяллын тэмдэглэл
Аяллын өглөөний тэнгэрийг ажвал салхитай бүүдгэр харагдана. Аяллын цуглах цэг хүртэл салхи сөрсөөр ирэв.Гишүүд цуварсаар ирж, аялал цагтаа эхлэн жийсээр Гачууртын шинэ тавьсан засмал замын төгсгөлд түр таталт хийн, админ маань энэ удаад хойш буцах ажилтай тул биднийг үдэж өгөв. Мөн аяллыг ахлах амаргүй үүргийг надад оноож буйгаа админ хэлэхтэй зэрэгцэн газрын баримжаагаа бодож эхлэв.
Зураг 1. Бугатын голын хөндий, Цаана Ёлтын даваа харагдана7 гишүүнтэйгээр аялал цааш үргэлжилж Шар хоолойн шороо чулуутай замаар цуварсаар Монгол Жангүм хэмээх жижиг дэлгүүр дээр эхний таталт хийгээд цааш хөдлөх зуурт дэлгүүрийн эгч бидэнд тус бүр модтой чихэр бэлэглэж , аяллын замыг маань ерөөлийн сайхан үгээр мялаан хоцрох нь бидний сэтгэлд таатай. Суурингийн дундуур жийсээр , Бугат өгсөх замын эхлэлд таталт хийн амсхийж аваад дээш зүтгэлээ дээ.
Зураг 2. Бугатын даваа. Өдрийн хоолны цагСэвэлзсэн салхитай сэрүүхэн өдөр таарсан тул давааны уужим өгсүүрт жийхэд бас ч давгүй ээ. Групп өмнө нь энэ чиглэлд аялахад нартай халуун өдөр таарч ёстой нэг чадал чансаагаа сорьж, хөлс дуслуулан зүтгэж гарч байж. Өгсөх тусам л админы хэлдэгээр гэнэт гэдийдэг зам гэгчээр огцом өгсүүр тулж ирэн дугуйгаа түрэн зүтгэцгээлээ. Давахын өмнөх энэ хэсэг бол бас л чангаадаг зам даа. Зүтгэсээр 12 цаг гэхэд бүгд Бугатын даваан дээрээ гарч ирэн өдрийн хоолоо идэн амархаар сууцгаалаа.
Зураг 3. Манай баг. Бугатын даваа Давааны уруу бас тийм ч амар уруудчихгүй ээ. Өвсөрхөг огцом уруу зам , ганц нэг ургаа чулуутай , тормоз байнгын ажиллагаатай, хүссэн хурдаа гаргах боломжгүй тул багийнхан болгоомжтой уруудсаар , жижиг хошуу хүрч зам тэгширэх үед хурд мэдэн уруудан жирийцгээн нэгэн өвөлжөөний дэргэд таталт хийв.
Зураг 4. Бугатын даваа уруудах замдБаруун гар талд бүдэгхэн харагдах намгархаг замыг туулан цааш өгслөө. Доргонотын давааны өгсүүр нь алсаас уужим , ороож тахиралдсан замтай тул бас ч гайгүй. Моддын чөлөөгөөр дурайх замаар жийж явахад сүүдэрлээд , сэрүү татаад чухам л өгсөж баймаар сайхан байлаа.
Зураг 5. Доргонтын даваа өгсөх зам шавартай байдагХаа нэг ойн цоорхой дунд, шар майхан уу даа гэж эргэлзтэл ганц нэгхэн мод намрын алтан шар өнгөөрөө гоёсон байгааг харахад өглөө оройдоо энэ хавьд сэрүүхэн хонож байгаа бололтой. 14 цаг гэхэд багаараа Доргонотын даваан дээр гарч ирэн дурсгалын зургаа татуулан халсан биеээ хөрөхөөс өмнө Хоёр давааны зүгт уруудацгаав .
Зураг 6. Доргонтын давааҮүнээс цааш багийн гишүүдийн бүгдийнх нь явж үзсэн зам тул өөрсдийн темпээр буудацгаасаар дундаа нэг таталт хийн жирийлгэсээр 16 цаг өнгөрөөж Гачууртын эцэст ирснээр аялал өндөрлөлөө.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Т.Энхтөр
О.Адъяасүрэн
Т.Ган-Очир
П.Батмөнх
Б.Бадрах
Б.Баттөмөр
Б.Жавхлантөгс