Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #125 - Зуны сүүлийн өдөр УБ хотын хойд уулсаар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/236
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
90 км
Давааны тоо
5
Өндөр авалт
1724 м
Өндөр алдалт
-1724 м
Их өгсөлт
17 %
Их уруудалт
-18.1 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2022 оны 8 сарын 27 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Бумбат рашаан
Цуглах цэгийн солбицол
48.008528, 106.789583
48°0'30.7"N, 106°47'22.5"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Хоёр долоо хоногийн өмнө маршрутыг нь зохиож, өдөр цагийг нь "харанхуй" товлосон аялалтай маань усархаг зуны цөөхөн тохиох нарлаг өдрүүдийн нэг тохиожээ. Түүнчлэн өнөөдөр бол билгийн тооллоор энэ зуны адаг сарын сүүлийн өдөр ажээ. Ийм сайхан өдрийн өглөөний наранд жийсээр цуглах цэгтээ эртлэн очоод нарлан суух хэчнээн сайхан гээч. Төд удалгүй манай шинэхэн аялагч гишүүн Ган-Очир сүр сар гээд хүрээд ирэв. Шинэхэн боловч оролцсон аялал бүрийнхээ маршрутыг бүрэн дуусгаад л буй шийртэй залуу даа. Группийн аялагчийн тэмдгийн болзол хангах цаг ойрхон биз ээ. Үүний дараа манайхан хэлцэж тохирсон юм шиг хоёр хоёроороо сүүлдээ гурваараа гэхмэтчилэн ээлж дараалан ирцгээсээр. Яг хөдлөх цагтай зэрэгцэн ЯТА Э.Ожго хүрэлцэн ирж нөгөө алдарт "Мориндоо!" командаа өгөв.

Зураг 1. Аяллын баг Дугуйчидын даваа дээр

Энэхүү аяллын нэг онцлог бол шинэ, хуучин бас шинэ юм шиг болсон хуучин гишүүд гэсэн олон талын өргөн бүрэлдэхүүнтэй баг бүрдсэнд оршино. Ингээд "Мориндоо!" командаар группийн аяллын уламжлалт хэв маягийг сайн мэдэх гишүүд шууд год хийж харин гараанаас хэдэн минутын зай зориуд авч буй мэт хоцорч ирээд элдэн хөөж гүйцдэг зуршилтай ШТГ Бадрах зэрэг хашрууд 09:03 гэхэд ирцээ мэдүүлэв. 09:00 цагаас хойш ирц бүртгээд хөдлөлгүй зогсож байгаа маань одоо шууд даваа өөд өгсөх юм чинь юу алзах вэ гэж бардаж буй муу зан л даа. Ийм учраас өдий болтол хөдлөөгүй гишүүдэд "Хөдөлсөн шүү" гэсэн анхааруулга өгөв.

Толгойтын даваа дээр урдаас нь өгсөж гарахад их амархан юм гэж зарим гишүүд ярьж байв. Харин даваанаас хойш буусан замаар уруудах нь өгсөхөөсөө бэрх юм. Үүнийг сайн мэдэх хамгийн том админ замын талаар хэлж замаа мэдэх гишүүдэд сануулж, мэдэхгүй гишүүдэд мэдүүлж өгөөд мордуулав. Хамгийн том админ ахалж яваа тул замаас өөр зүйлд санаа зовнилгүй явсаар Ар гүнт гэдэг цэнхэр дэлгүүрийн гадаа хатуужил болоод хашир нь жигдэрсэн ХТГ Адъяа, ШТГ Жавхлантөгс хоёрын араас яг шил даран хүрч дөрөө мултлав. Энэ дэлгүүр өмнөө ногоон зүлэг бүхий талбайтайн дээр үүдэндээ суух сандал ширээтэй тул түр зогсон таталт хийхэд зохимжтой байдаг. Манайхан тэнд нэлээн бужигнаад амжив. УШТГ Уянга бичлэг ч хийгээд байх шиг байв. Энэ дашрамд аяллын үеэр бүр цаашилбал жийж явахдаа ч утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байдаг өөр нэг залуу бүсгүйн талаар ч манай хэд дурсав. Уянга маань сонирхолтой бичлэг удахгүй шейрлэх биз ээ. Толгойтын даваанаас уруудаж ирэх замд аяллын баг нэлээд сунаж сүүлийн гишүүд иртэл овоо хэдэн минут болсон тул ийнхүү бужигнасан хэрэг л дээ. Даваа өгсөхөд ч бас ийнхүү сунасан явдал болж УШТГ Наранхүү ах цуваа цоожлохоор даваанаас эргэж буусан байв.

Ингээд хоёр дахь даваа болох Дугуйчидын даваа зүглэн замаа үргэлжлүүлж эхлэв. Цувааны сүүл мушгигчдаас нэг нь цаг алдалгүй хөдөлсөн байв. Ийнхүү цаг алдалгүй хөдлөх нь шинэ болон "шинэ" болохоо шахсан хуучин гишүүдэд хоцорч сүүлдэхгүй буюу айвуу тайвуу явахад тун их ач холбогдолтой байдаг. Тус даваа руу хөтлөх зам нь дундаа хэдэн салаатай тул шинэ болон ойрд аялаагүй буюу замаа мартсан гишүүдээ төөрүүлэхгүйн тулд том админ цоожлогч томилов. Аяллын цуваа цоожлогчтой бас том админ яваа тул ахиад л бодож санах юмгүйгээр толгойн хэдээ аван явсаар зорьсон даваа дээрээ гарав. Үүн шиг админууд бүгдээрээ яваа үед админдаа ч гишүүддээ ч илүү амар байдаг болов уу.

Дугуйчидын даваа аялагч гишүүдийг ёстой л шигшиж байв. Даваа дээр түрүүлж гарагсад сүүлийн хэдийг нэлээн удаан хүлээх шиг болсон. Гэхдээ үүнд нэг талаас цухалдах бус харин гишүүд яриа өрнүүлж нэг нэгтэйгээ сайн танилцах, унадаг дугуйтай холбогдох туршлагаа солилцох зэрэг сайн талаас нь харвал зөв болно. Харин нөгөө талаас эмзэглэж сэтгэлээр унаж, шантрах бус улам хичээн жийсээр бусадтай дөрөө нийлэн жийдэг болох хэрэгтэй. Учир нь хэн ч анхнаасаа мундаг жийдэг байна гэж үгүй, харин өөрийгөө дайчлан аялал алгасалгүй жийсээр мундаг болдог билээ.

Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр даваанаас эргэж уруудтал УШТГ Уянга хоёр залуу гишүүн дагуулаад ирж байсныг замчилж өгөөд цуваа цоожлогч Наранхүү ахыг хүлээв. Хэсэг хугацааны дараа Наранхүү ах маань сүүлийн хэдийг дагуулсаар ирэв. Ийнхүү баг бүрэн бүрэлдэхүүнээрээ мөнөөх даваа дээр амжилттай гарлаа.

Дугуйчидын даваанаас аяллын баг том админы шийдвэрээр хоёр хэсэгт хуваагдах болов. Нэг хэсэг нь эндээсээ шууд харих бол нөгөө хэсэг замаа үргэлжлүүлэн хөөнө. Энэ үед цаг 12:48 болж байв. Ингээд аяллаа өндөрлүүлж буй хэдийгээ үлдээгээд хөдөлцгөөв. Гэтэл энэ үед мань хэдийн дундаас "Одоо хөзөрдөх үү?" гэх дуу хаддаг юм даа. Овоо гар вэ гэх бодол төрөөд "Хөөе, эртхэн харь аа. Орой бороотой." гэж хариу хашгираад амжив.

Зураг 2. Шарга морьтын даваа дээр

Дараагийн зорилт Шарга морьтын даваа дээр нийт 9 гишүүн гарав. Тэдгээрээс ШТГ Бадрах ажлын шаардлагаар Дугуйчдын даваа дээр сааталгүй явж тус даваа дээр түрүүлж гараад аяллаа өндөрлүүлсэн юм.  Мөн аялагч гишүүн Дөлгөөний шөрмөс татсан тул эндээс аяллаа өндөрлөх болов. Эдгээр гишүүдийн жийлтийг зохих ёсоор бүртгэж цахим санд хадгалав. Ингээд 15:00 цагт Шарга морьтын даваанаас уруудаж дараагийн зорилт Хадат тийш жолоо залав.

Энэ удаад Хадат Вилла хотхоны бүтээн байгуулалтаас болж Хадатын хамар давах зам бас л өөрчлөгдсөн байв. Бид хэд Хотхоны талбайгаас шууд гарч ой захлан уруудаж шороон зам руу орж улмаар жирийлгэсээр Еэвэнгийн дэлгүүрийн урдхан таталт хийлээ. Хадатын амны адагт байдаг жижиг дэлгүүрийг манай группийнхэн Еэвэнгийн дэлгүүр хэмээн нэрийдсээр удаж байгаа бөлгөө. Нэрийн учрыг мэдье хэмээвээс группийн архив буюу аяллын тэмдэглэлүүдийг шүүрдэн унших ажаамуу.

Зураг 3. Улаан тэмдгийн болзол анхлан хангасан эмэгтэй гишүүн: Э.Золзаяа

Энэ аяллын үеэр онцлууштай нэг явдал болсон нь Э.Золзаяа гишүүнд Улаан тэмдэг гардуулах ёслол байв. ЯТА Э.Ожго болон аяллын багийн гишүүд Толгойтын даваа дээр түүний тэмдгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өглөө.

Зураг 4. Аяллын төгсгөлд тунаж үлдсэн зэрлэг шаарууд

Улиастайн амаар өөдөөс үлээх салхи болон замын бартаатай хүчээ үзэн жийсээр 17:20 цагийн орчимд бид амны адаг суурьшлын бүсийн захад ирлээ. Энд гишүүд амарч хүчээ сэлбэж зарим нь хувцсаа тохируулан өмсөөд цааш хөдөлцгөөв. Мөн энд маршруттай холбогдох шийдвэр гаргасан нь аяллыг Дүнжингаравын дугуйн замаар бус Шархадаар дайруулан дуусгах явдал байв. Оройдоо цаг агаарын байдал өөрчлөгдөх (бүр өөрчлөгдөөд эхэлж байлаа) бас эхний даваанууд дээр ихээхэн цаг хугацаа алдаж оройтох болсон тул зарим гишүүдийн хүсэлтийн дагуу ийм шийдвэр гаргав. Ийнхүү аяллын зай 5 км-ээр багаслаа. Яг үүнийг анаж байсан мэт манай нэг гишүүний гинж тасарчээ. Шархадны автобусны эцсийн буудалд ойр байна хэмээн чимээ өгч байна. Ингээд тасарсан гинж залгах ажил ундрах үест хэдэн талаас гинж таслагч/залгагч гарч ирсэн нь тун сайшаалтай явдал юм. Аяллын үед ямар ч гэмтэл учирч болох тул ийнхүү бэлтгэлтэй явах нь зүйтэй. Ингээд олон багаж дундаас хамгийн шинэлэг нэгийг туршив. Туршилт амжилттай. Эцсийн дүндээ аялал амжилттай. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Тулгаа Н.Чингүнжав О.Маралгоо Г.Түмэнсайхан Д.Мөнхнаст Ц.Наранхүү Т.Баярсайхан Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго Э.Дөлгөөн Б.Бадрах Б.Сүхбат О.Адъяасүрэн Т.Ган-Очир П.Батмөнх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал
Ц.Тулгаа
  • 1345 км
  • 15
  • 2
  • 0
  • 1
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 6865 км
  • 71
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!