Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #123 - Баруун Дэлгэр, Хөшигтийн хөндий

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/235
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
95 км
Давааны тоо
2
Өндөр авалт
720 м
Өндөр алдалт
-719 м
Их өгсөлт
11.9 %
Их уруудалт
-7 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2022 оны 8 сарын 14 Ням гараг, 9:01 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Айдасын даваа, Атлас дэлгүүр зочид буудал
Цуглах цэгийн солбицол
47.789639, 106.7455
47°47'22.7"N, 106°44'43.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Аяллын зарыг оруулахдаа уламжлалт Бямба гаригаа андуурч, Ням гаригт зарласнаар аяллын тов энэ өдрөөр тооцогдсон билээ. Уулын оройд мананд суусан, салхи баруун хойноос үлээсэн бүрхэг өдөр боллоо. Өглөө эрт 7.00 цагт замдаа гарав, хотын гудамж эль хуль, өчигдрийн орсон борооны мөр ул замын захаар үргэлжилнэ. Гэрээс гараад удалгүй нэг гишүүнтэйгээ таарч, сонин сайхан хуучлан жийсээр аяллын эхлэлийн цэг Айдасын даваа дээр 8.06 цагт ирлээ.

Залуус маань товолсон цагтаа цуглаад 9.03 цагт хөдөлж байхад нэг гишүүн жийж ирээд цуваандаа нэгдэв. Айдасын даваа уруудан Хөшигтийн замын гүүрэн доогуур гарч Түргэний голын гүүрээр гарч жийж явахад араас бас нэг гишүүн нэхээд ирлээ. Ингээд манай баг 7 хүнтэй (нэг бүсгүй) боллоо. Агаар чийгтэй, хүчилтөрөгч "хэт ихтэй" байсан юм болов уу их л хүнд санагдаж байв. Аялал бүрт тухайн гишүүн бүрийн биеийн байдал янз бүр байдаг тул удахгүй халаад энэ их хөшингө зууранги байхгүй болно доо гэж бодсоор урд замаа харан өөрийн хэмнэлээр эргүүлсээр байв. Замаас салж шороон зам руу орж Баруун Дэлгэрийн даваа өөд зассан өргөн замаар шууд өгслөө. Манай баг даваан дээр гарахад 9.40 цаг болж байв.

Зураг 1. Манай баг. Баруун Дэлгэрийн даваа
Дурсгалын зураг татуулан сэлүүхэн хөдөөний борог шороон замаар салхи татуулан уруудсаар Хөшигтийн замыг нүхэн гүүрээр хөндлөн гарч хөндийд ирэхүйд цаг 10.10.

Бөхөгийн голын хөндий уруудан хурдны зам дагасан чийг, багахан шавар бүхий шороон замаар салхиа сөрөн нэгэн хэмийн хурдаар жийсээр, ганц нэг айлын боргон дайрч ирсэн нохойг загнан хэрэлдсээр, нэг нэгнийхээ ард салхинд суун эмхтэй явж байтал шавар шалбааг таарах мөчид нэг бутран салснаа эргэн нийлсээр, аяллын үеэр сонсогдох намуухан дуу нөхөрсөг ярианы хөгөнд бүүвэйлэгдсээр, урд талын дугуйнаас хааяа шидэгдэх шавраар нүүрээ гоёсоор, шороон замаар 31 км туулан урагшилсаар 12 цаг болж байхад Шувуу суурингийн хойд талаар засмал замтай нийллээ.

Зураг 2. Бөхөгийн голын хөндийд
Энд дэлгүүрт орж кола-даад хөдлөв. Бараг анх удаа ийм хол газар аяллаа "тараалаа". Гишүүдээ бүртгэж, хувийн хэрэгт нь аяллын зайг тэмдэглэв. Одоо төв автомашин замд орсон тул хот руу явахдаа өөр өөрийн хурдаар жийгээрэй, тэгээд гэр рүүгээ сайн яваад очоорой гэж хэлээд хөдлөв. Аргагүй л манай залуус шүү, салхи сөрөн цуваагаар хамтдаа жийв. Шижигнэсэн гурван залуугийн салхинд ороод замдаа нэг удаа шувтран алдахуйд эргэн хараад л хурдаа хасах юм. Намайг "дамжлаад" явах нь илт болсон тул залуусынхаа араас "чангаал"-гүй хамт жийсээр Морингийн давааны өвөрт ирээд, явалтынхаа эрчээр шууд л өгслөө. Хотод ажилтай хоёр гишүүн маань даваа даван тэр чигээрээ хот руу явна гэдгээ хэлж байсан тул санаа зовсонгүй. Тэр хоёр бараг 13 цаг өнгөрөөгөөд хот орсон байхаа.

Зураг 3. Аяллын замд
Морингийн даваанаас уруудахуйд замд нэг гишүүн хотоос тосоод ирсэн байв. Арын гурван гишүүнээ жаал хүлээж суугаад, хамтдаа нийлэн Нисэхийн CU орж хооллон амраад гэр гэрийн зүг тайван жийж одсон билээ. Ийнхүү энэ удаагийн аялал тун амжилттай боллоо. Багийн анд нартаа халуун баяр хүргье. Аяллын явцын фото болон дүрс бичлэгийг УШТГ Э.Уянга (074) хийж явсан болно. Удахгүй тэмдэглэлээ гоё зураг, бичлэгээр чимэх болно.

ЖИЧ: Вэб хуудсандаа аяллын бүртгэлийн цагт багтан гишүүд бүртгүүлэх тал дээр бага сага алдаа гарсаар байна. Зарим нь нууц үгээ мартсан, эсвэл бүртгэлийн цагаас хоцрон шийдвэр гаргах гэх мэт шалтгаан хэлж байв. Мэдээж, группийн зүгээс зарим гишүүд маань шинэ орчинд дасаж өгөхгүй байгаа "зовлон"-г ойлгож байна.
Зүгээр л жий

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Адъяасүрэн П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Э.Ожго
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9547 км
  • 98
  • 8
  • 0
  • 3
  • 4
Э.Ожго
  • 27842 км
  • 246
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!