Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

УБ 240/24 марафон #5 - УБ 240/24 2022

UB 240/24 буюу УБ 240/24 нь заасан маршрутын дагуух 240 км замыг 24 цагийн дотор туулж дуусгадаг, Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон, багийн марафон юм.
Унадаг дугуйчин хүний дуусгаж үзэх нэг маршрут
Орон зай — Цаг хугацаа
Нэг баг — Нэг зорилго
Жилд нэг л удаа
Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/223
Аяллын төрөл
УБ 240/24 марафон
Багийн хуваарилалт
Бахархлын тэмдгийн өнгөөр хуваасан олон баг
Замын урт
240 км
Давааны тоо
4
Өндөр авалт
2732 м
Өндөр алдалт
-2722 м
Их өгсөлт
19.4 %
Их уруудалт
-22.3 %
Оролцогчдын тоо
30
Эхлэх цаг
2022 оны 6 сарын 4 Бямба гараг, 6:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Буянт Ухаа спорт цогцолбор
Цуглах цэгийн солбицол
47.854861, 106.787556
47°51'17.5"N, 106°47'15.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

УБ 240/24 аялалд группийн гишүүд аялагчийн тэмдгийн өнгөөр баг болон хуваагдаж оролцоно. Багийн нэрийг УУДАГ Ногоон баг, УУДАГ Хөх ... гэх мэтээр аялагчийн тэмдгийн өнгөөр нэрлэнэ. Тэмдэггүй гишүүдээс бүрдсэн багийг УУДАГ баг гэж нэрлэнэ.

Аяллын төрөл: Өдрийн
Аялах арга: Багаар
Аяллын цувааны зохион байгуулалт: Багийн ахлагч удирдана, цоожлогчтой

УБ хотыг тойрон аялах, энэ аялал 2017 оноос эхлэн, 2018, 2019 онуудад үргэлжлэн зохиогдож байгаад, өвчний хоригоос шалтгаалан олон нийтийн дунд явагдахгүй болсон түүхтэй. Харин манай группийн хэмжээнд 2020 оноос зохион байгуулан аялдаг (2021 онд хоригын улмаас өнжсөн) уламжлалтай. Энэ бол 240 км зайг 24 цагт багтаан туулах аялал юм. Жилээс жилд шороон замаар аялах замын зай багасаж байдаг.

Энэ аялалд зөвхөн уулын дугуйгаар оролцоно. Гишүүд унадаг дугуйн хамгаалалтын хэрэгсэлтэй байхаас гадна урд, ард гэрэл заавал авч явна. Нэг баг 3 хүнтэй буюу түүнээс олон хүнтэй байж болно. Баг бүхэн ахлагч, орлогч, холбоочин, газарчинтай байна. Үүнд:

  1. Багийн ахлагч: Багийн гишүүдийн аюулгүй байдлыг ханган хамтад нь авч явна. Хооллох, амрах, таталт хийх газрыг товлоно. Гарцаар гарах (буцах) гишүүнд зөвшөөрөл өгнө. Аяллын дараа аяллын тэмдэглэл бичнэ.
  2. Багийн орлогч: Аяллын ахлагчид тусалж аялана. Гар утсан дээр холбогдох апп ашиглан аяллын замыг "бичнэ". Мөн аяллын тэмдэглэлд хавсаргах фото зураг авна.
  3. Багийн холбоочин: Бүртгэлийн цэг (мөн барианд ороод) дээр баг бүрэн бүрэлдхүүнээр цугласаны дараа аяллын ерөнхий Админд гар утасны мессеж-ээр мэдээ илгээнэ. Мөн гарцаар гарсан гишүүний нэр, тоог нэмэлтээр илгээнэ. Мэдээ илгээх загвар: БЦ 1, ногоон, 7.30 гэх мэт (Бүртгэлийн цэг 1 дээр Ногоон баг 7 цаг 30 минутанд ирлээ гэсэн утга агуулна)
  4. Багийн газарчин: Аяллын чиглэлийг алдалгүй багаа чиглүүлнэ. Багийн ахлагчтай хамтран ажиллана. Шаардлагатай үед багаа цоожилно.

Буянт-Ухаа спортын цогцолборын талбайн орчим цуглаж, аялал өглөөний 06:00 цагт эхлэнэ. Аяллын бариа мөн маргааш өдөр (6 сарын 5 өдөр, Ням гариг)-ийн өглөөний 06:00 цаг хүртэл "ажиллана". Оролцогч гишүүд тухайн өдрийн биеийн болон сэтгэл зүйн байдлаас болж аяллын замаас гарахдаа зөвхөн заасан ГАРЦ ашиглахыг зөвлөж байна.

Гараа ба Бүртгэлийн цэг 1: 361 гарам (62 км) Сүхбаатарын талбайгаас тооцсон
Өглөө аяллын админд бүртгүүлж, Монгол улсынхаа төрийн дуулал сонсоод 6.00 цагт аялал эхлэнэ. Буян Ухаагийн замаар бүх оролцогч гишүүд Амгалан хотхон руу салдаг уулзвар хүртэл хамтдаа жийнэ. Энэ үед цувааны толгойд аяллын админ явж, тохиромжтой хурдыг хадгалан аяллын гарааны бие халаалтыг хийх юм.
Уулзвараас салан баг бүхэн өөрийн хурдаар цааш жийнэ. Багахан толгой руу өгсөж жалганы дээд бэл даган ороогоод Өлзийт хороолол руу уруудан, хашааны гудамжаар явсаар засмал замтайгаа нийлнэ. Сонгинын засмал огтлон Туулын гүүрээр гарч Хүйтний ам өгсөн жийсээр төв засмал зам хөндлөн гарч Хүй долоо худагийн замаар 361 зөрлөг хүрнэ.
Гарц 1: Энэ цэгээс буцах гишүүн Баруунтурууны давааны замаар өгсөн давж хот руу явж болно.

Бүртгэлийн цэг 2: Жигжид зуслангийн уулзвар (40 км)
Эндээс засмал замаар Рашаант, Жаргалант суурин өнгөрч Ар Гүнт рүү салж өгсөн Гүнтийн даваа даван уруудаж Жигжид зуслангийн уулзвар хүрнэ. Энэ замд харьцангуй дээд хурд гаргах боломжтой байдаг. Энэ цэгт өдрийн илчлэг ихтэй хоол идэхэд тохиромжтой. 
Гарц 2: Энэ цэгээс буцах гишүүн зуслангийн замаар хот руу явж болно.

Бүртгэлийн цэг 3: Еэвэнгийн дэлгүүр (22 км)
Шарга морьтын амны зүүн даваа, Хадатын хамар давж Улиастайн хөндий рүү уруудан Еэвэнгийн дэлгүүр дээр ирнэ. Уулын зам тул оролцогч нар хүчээ гамнах нөөцлөх шаардлагатай байдаг. Дэлгүүр байх суурингаас урагшаа яльгүй өнгөрч Улиастай голын гарамаар гаран голынхоо зүүн талын дэнжийн замаар урууддаг. Гацуурт хүрэх засмал замд орон Гацууртын хар хошуу, минж үржүүлэг, Дэндийн амны адагаар хөндлөн гарч Туул голыг хоёр удаа өргөн гарамаар гаталж, дэнж өгсөн Налайх дүүрэг хүрнэ. Ер нь аяллын хамгийн хүнд хэсэг.
Гарц 3: Энэ цэгээс Улиастай ам уруудан шороон замаар Шархад хүрч хот руу явж болно.

Бүртгэлийн цэг 4: Налайх дүүрэг (50 км)
Налайх дүүргээс гарч Чойр хүрэх засмал замд орон Баян уулын хэдэн гүдгэр давж уруудаад МАК суурин хүрнэ. ШТС-ын хажуугийн уулзвараар Хоолтын уулсын даваа руу өгсөнө. Замд төмөр замын жижиг гарам гарна. Цааш уруудан жийсээр Зуунмод хотод хүрнэ. Оройтсон тохиолдолд гэрэл чийдэн заавал хэрэглэнэ.
Гарц 4: Энэ цэгээс буцах гишүүн унадаг дугуйн замаар (эсвэл автобусаар) хот руу явж болно. Энэ цэгээс цааш аяллын замаас гарах гарц байхгүй тул оролцогч нар маш зөв шийдвэр гаргах шаардлагатай.

Бүртгэлийн цэг 5: Зуунмод хот (36 км)
Өндөр даваа даван Түргэний гол руу уруудаж, Айдасын даваа даван уруудаад Буянт-Ухаа дээр барианд орно.

Бариа: Буянт-Ухаа (30 км)
Барианд орж холбоочин мэдээ илгээснээр аялал дуусна. Баяр хүргье. Зүгээр л жий.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ӨГЛӨӨНИЙ ШУУРХАЙ МЭДЭЭ

Тэнгэр бүрхэг, баруун хойд талаас салхилсан өглөө боллоо. Богд уулын орой, хяр харагдахгүй манан, будан хүүшилжээ. Ийм өдөр юу юугүй бороо асгаран ордоггүй юмсан гэж олзуурхан бодоод, жийж явлаа. Аяллын гарааны цэг дээр манайхан цуглаж байв. Аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдэг гардуулан, хамт олноороо баяр хүргээд, Монгол улсынхаа төрийн дуулалыг хүндэтгэн сонсож, хамтдаа дууллаа. Ийнхүү группийн хэмжээнд зохион байгуулсан УБ 240/24 цаг аяллын гараа 6.10 цагт эхлэв. Энэ аялалд нийт группийн 35 дугуйчин (бүртгэлтэй 30 гишүүн) оролцов. Гараанаас хөдлөн ойрхон явж замаас түр гаран оролцогч хамт олон дурсгалын зургаа татуулав. Бие халаалтын журмаар админы хэмнэлийг даган бөөндөө Амгалан хотхоны салдаг уулзвар хүртэл жийх гишүүдээ үдэн харлаа. Дугуйндаа мордон, хот руу буцах замд аяллын гараанаас оройтон гарч, араас нь нэхэж буй хоёр гишүүнээ харцаараа үдэн, аяллын зам нь дардан байх болтугай гэсэн ерөөл өргөсөн юм. Зүгээр л жий.

Хөх багаас Солонгон багт

Хөх багийн ахлагч Г.Махгалын тэмдэглэл

Аяллын явцад цоо шинээр бүрдсэн “Солонгон баг”-ийн 8 гишүүндээ “Шөнийн жийлт гэрэл чийдэндээ л захирагддаг юм шүү” хэмээсэн маань харьцангуй илүү суларчихсан байсан зарим гишүүдэд хүнд туссан байж магадгүй. "УБ 240 км/24 цаг" аяллын ард гарах талаар бодож үзээгүй дугуйчин ховор л байх. Ийм дэврүүн гэж шүүмжилмээр бас эсрэгээрээ гал халуун сэтгэл зоригтой гэж магтмаар мөртлөө замын уртад өөрийн эрхгүй сульдсан гишүүд аялал эхэлсэнээс хойших 18 дахь цагт манай багт нэлээн хэд байв. Гарц буюу аяллыг дундаас нь орхих боломж бүхий бүртгэлийн цэгүүд бүгд өнгөрсөн тул гишүүд дор бүрнээ өөртөө шаардлага тавьж бие бялдрын тэвчээр хатуужил гаргах шаардлага тулгарч байлаа. Дээрх үг маань чухам үүнийг л шууд бусаар хэлсэн хэрэг л дээ.

Шарга морьтын даваа давсаны дараа багууд холбоочингүй, газарчингүй бүр заримынх нь ахлагч байтугай орлогч ч үгүй болсон тул хөх багийн орлогч ХТГ Б.Жавхлантөгсөд холбоочны үүрэг даалгаврыг хариуцуулав. Улмаар Хадатын хамраар давсаны дараа байх Еэвэнгийн дэлгүүр дээр буюу бүртгэлийн цэг 3 дээр манай багийн гишүүдийг тоолоход хоёр гарын хуруунууд хангалттай хүрэлцэж байлаа. Ийнхүү шигшигдэж үлдсэн хэдэн гишүүн жийн жийсээр барианд хүрч эцэстээ “Солонгон баг” нэрээр группийн түүхнээ бичигдэн үлдсэн юм. Тус багт УУДАГ багаас Б.Сүхбат, С.Бат-Эрдэнэ, УУДАГ Ногоон багаас Ш.Лазина, Э.Хосбаяр, УУДАГ Хөх багаас Б.Жавхлантөгс, Г.Махгал, УУДАГ Шар багаас Б.Баттөмөр, С.Мөнхбат, Э.Ууганбаяр багтаж орсон байв.

Зураг 1. Солонгон багийн гишүүд болон Зуунмод хотод биднийг унадаг дугуйгаар тоссон УТГ Б.Насанбат. Фото зургийг Солонгон багийн цор ганц эмэгтэй гишүүн НТГ Ш.Лазина

Манай группийн аялалд оролцоогүй гишүүд нь аяллын багтай хамт жийн үдэж, угтдаг сайхан уламжлал бий. Энэ удаад манай группийн ууган УТГ Б.Насанбат бүр Зуунмод хотод унадаг дугуйгаар жийж очин биднийг тоссон нь сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болсон. Насаа маань бидэнд идэж уух зүйл авч ирсэн нь “бензин нь дуусах” дөхсөн зарим гишүүдэд тун их хэрэг болсон нь гарцаагүй. Бас биднийг Зуунмод хотоос гарах замд байдаг хэдэн өгсүүрийг давахад үнэлж барамгүй дэм өгсөн. Түүний хүрэлцэн ирсэнийг хараад би баярлахдаа дугуйныхаа чийдэнг унтраахаа хүртэл мартсан байлаа. Уг нь Налайхаас гарахдаа л “Шаардлагагүй үед чийдэнгээ унтраагаарай. Хамгийн бүдгээр нь асаагаарай.” гэж сургамжилж байсан нь би өөрөө шүү дээ.

Солонгон багийн байгуулсан амжилт нь 240 км аяллын маршрутыг 24 цагт багтааж дуусгасан төдийхнээр хязгаарлагдахгүй. Тус багийн гишүүд нь аяллын гараанаас л цувааны хамгийн сүүлийн хүнийг ч гээлгүй, саналаараа аяллаас гарах хүртэл нь авч явсан юм. Хэрэв ганцаарчлан жийвэл барианд аль эрт хүрэх чадалтай залуус манай багт цөөнгүй байсныг онцолж хэлнэ. Админ Цолмон эгчийн хэлсэнээр “багийнхаа төлөө өөрийгөө зольж чаддаг” ухамсартай, аяллын ерөнхий админы гаргасан удирдамжийг бүрэн дагадаг журамтай, бусдыгаа гэсэн сэтгэлтэй тэдгээр залуустаа группийн өмнөөс хүндэтгэл үзүүлье.

“Шар” багийн гишүүн Э.Ууганбаярын 240 км замыг бүрэн туулсан аяллын тэмдэглэл

Урьд өдөржин их сургуулийн магадлан гээд хийх ажилтай ч юм шиг үгүй ч юм шиг байсаар орой арван цагийн үед ажлаас гарч жийсээр гэрт хүрэв. Маргаашийн гараанд бэлдсэн юм юу ч алга, ямар ч атугай нойр хэрэгтэй, нойр нойр гэсээр өглөөний сэрүүлэгийг 4,30-д асаан улаан асрын зүүдэнд умбан одохтой зэрэгцэн өнөөх гайхал чихэнд чийртэйгээр жингэнэн дуугарав. Аль хэдийн маргаашийн үүрийн гэгээ туяаран гийж алтан нар дэлхий ертөнцөд ариун сацрагаа илгээх зуур борооны үүлс тэнгэрийг бүрхэн шивэргэн бороо татарч, үүлсийн улбаа газрын өнгийг дэвтээн байгаа нь илтээ.

Түрүүчийн 7 хоногоос эхлэн хайсан борооны цуваа эс олсон, мөн зузаавтар хувцас өмсөх гэснээ өдөр тийш бороо шаагиж эхэлбэл бас нэг ачаа болох байх хэмээн сэтгэж дотуураа нэг футболка, гадуур нь ганц цамц, доогуураа агтавч, бас нэг нимгэн өмд, гутлаадаа шагайн хамгаалалттай уулын гутал, нимгэвтэр оймс жийж, толгойдоо саравчтай сарампай, каск, зуны бап өмсөөд гартаа хуруутай зуны бээлий, нэг дотор, гинжний тос, ойр зуурын багажаа базааснаар өглөөний 5 цаг болоотхов. За ямартай ч 6 гэхэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжиж очихгүй нь лавтай боллоо, араас нь л зүтгээд байя хэмээн сэтгэж гэрээс гарлаа.

Засмал зам нойтон, зарим хэсгээр усан шалханаг тогтсон, бас чиг хувцас чийгтүүлэхээр улбаа чийг унаж салхи баруун хойноос жиндүүхэн үлээж байгаа нь илт дааруулах нигуур үүсээд явчихлаа. Одоо өнгөрсөн, гарсан л бол буцах аргагүй тул урагшилсаар Буянт-Ухаад иртэл цаг 6,25 болж тэд аль хэдийн арилаад өгсөн нь тодорхой тул шууд газрын зургаа нэг харж аваад айцын даваа зүг зүтгэж өглөө. Сэтгэл зүй тогтуун, бие хаа дангидуу, харин салхи л зөрүүд аашаа гаргаж зүггүйтэж байгаа нь таагүй. Нар хаа ч байгаа юм бүү мэд. Ингэсээр Өлзийтийн замаар салхи сөрөн гуйвалзан явах зуур араас манай нэг хийсэн орж ирэв. Түүнийг Батаа гэнэ. Сэрүүлэг нь түүнийг фэйк хийсэн тул хоцорсон гэсээр хамт зүтгэсээр сэрүүний хөндий орж ирмэгц тэр түрүүлэн арилж өгөв. Мань удаанжаваараа араас нь замаа сөөм сөөмөөр мэрсээр эмээлт зүг ойртсоор ажээ. Замд салхи их, бас нойр гэж лүд бас хоргоосоор замын хажууд бяцхан довны нөмөрт жаахан хэвтэж ахуйд арван таван минут хэртэй зүүрмэглэн сэрснээр өнөөх салхи, алсуурын өөд угтан, зүтгэсээр эмээлтэд ирэв.

- Энэнээс цааш чадахгүй нь ээ, чадахгүй нь. 
- Хн чааваас чамаас бусад нь чадах гээд явчихсан байхад 
- Салхи аймаар бас хөлдөж үхэх нь буцъя л даа
- Үгүй шүү, чи эндээс буцахад мөн салхи уруудаад гэрлүүгээ өгсөнө, өөдөөс чинь салхи мөн л шуурна тиймээс нэг мөсөн гүнтээр даваад харьж үз мэдээ гэж өөрөө өөртэйгээ хоёр минутын хурал хийснээр би ялж баруун хагас км явж цайны газраас хоёр аяга сүүтэй цай, хоёр ороомог ходоод руугаа чулуудсанаар бас хөөрхөөн дулаацмар аядаад хүй долоогийн замаар орон өгсөж эхлэв. Салхины хүч мөн их ээ их, урагшаа бус арагшаа яваад байгаа юм шиг. Ингэсээр 3-61 гарамд ирж бүдүүн даргад: шарын орлогч хоцорсон, араас нь нэхэж явна хэмээн чат илгээж утасныхаа цэнэгийг гамнах санаатай онгоцон дээрээ тавиад урагшиллаа.

Санасныг бодвол хөлийн эргүүлэлт арай дээрдсэн бололтой, энэ ч сэтгэлзүйтэй холбоотой эд л дээ. Явсаар гүнт өгсөж бас уруудан жигжид хүрч холимог багийнхантай уулзаж тэндээс томоо гэгч аягатай /тул нь бага туул нь их/ банштай цайг цүрийтэл ууж аваад шаргын давааг өгслөө. Жигжидэд ирээд тэдэнтэй уулзсан чинь юун гэрээдээ явах, харин цааш явмаар санагдаад, анх эмээлтэд бараг няцах шахаж байхдаа явах замуудаа нүдэндээ зураглан харснаар ер нь л явж чадахаар юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн сэн. Ер нь өөрийнхөө хэр хэмжээг урьдчилан зураглан харчихвал бас болоод байгаа юм шиг санагддаг юм.

Шарга морьтын цаад руу нэлээд хурдтайгаар бууж одсоноос гадна араас бууж байсан нөхдийн зарим нь осолдож тархи толгойгоо гэмтээсэн муу мэдээ ирсэн ч гайгүй байсан тул тэндээс тал нь буцаж тал нь цааш хадатын дэнж өгсөхөөр явцгаалаа. Энэ үед салхи тогтнон үүлний цаанаас нар нэг бултайж нэг далдарч байсан нь бас даарч байсан маньд хөөрхөөн илч өгч байлаа. Тэднийг буцсаны дараа бид хэд өгслөө, замаас улбар шар тэмдэгтэй гишүүн нэмэгдэв. Улиастайн голын баруунтайх чулуурхаг замыг нүд ирмэх зуурт туулан урагшиллаа. Энэ замыг ингэж хурдтай туулж байсан удаагүй.

Зураг 2. Түр амсхийлт, удахгүй шөнийн жийлт эхлэнэ. Налайх дүүргийн Оргил худалдааны төв
Улиастайн гүүрний дэргэдээс улбар шар тэмдэгтэн салан одов. Хадатыг уруудаж Баянзүрхийн товчооны цаадтайх хоолон гэрт зургуул ирэв. Салхи араас үлээх нь нэн таатай ч бага зэрэг зогсох төдийд жиндэж хүйт даана. Тэнд хооллох гэсээр цаг гарангийн хугацаа одов. Налайхын Оргил маркет хүрээд дэлхий тэнхлэгээ нэгэнтээ эргэхээр хагас гудайхад нар харагдахгүй болж оронд нь харуй бүрий, харлайж хүрлийсэн үүлс, уулс угтлаа. Эндээс ард үлдсэн гуравтайгаа нэгдэж арвуул болж зорчих хэсгийн хамгийн баруун талыг барин хоёр эгнээгээр урагшиллаа. Нарны гэрэл улам цаашилсаар одод мяралзан тэнгэрийг бүрхлээ. Сар тэртээ баруун хойно ёлтойно.

Салхи халз өөдөөс /өглөө гарахдаа харсан цаг агаар орой нар шингэх агшинд салхи тогтнуун болж 8 м.сек байсан нь худлаа ч юм шиг, түүнээс хүчтэй байсан байх/ үлээнэ. Арван харын дунд ганц цэцэг нь болж яваа дугуйчин маань даарч байх вий дээ. Ямартай ч түүний хүчийг магтууштай. Мөн тэвчээр, хатуужилтай хүүхэд байдаг шүү.

Шөнийн нэг цагийн үед төв аймгийн зүүнтээх ШТС-ын дэргэд улаан тэмдэгтэй гишүүн тосон ирсэн байлаа. Түүний угталтанд бүгд л талархацгааж байлаа. Баярлалаа. Бидний салхийг хаглахаар ирсэн зорилгоо хэллээ. Түүний салхинд сууж баг хоёр хуваагдан хот руу сүнгэнэн одлоо. Заримых нь шөрмөс, мөн шөрмөсөнд асуудал гарч үлдэх санал гарч байсан ч хорьхон км-т дараа нь харамсахгүйн тулд зүтгэчих гэснээр харвасан сум адил урагшилсаар барианд шөнийн 03.15 цагт ирлээ.

Жич: Ингээд энэ хэсэгт яваа манай “шар” багийн 3 гишүүн бариандаа орсноор нийт 4 гишүүн /1 гишүүн түрүүлж эрт барианд орсон/ бүгд бариандаа орж замаа дуусгасан баярт мэдээг яг одоо бичиж байна.

Мөн энэ мөчид ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг шөнөжин жийж замаа дуусгасан чадалтай бүсгүй Лазинад, замаа амжилттай дуусгаж чадсан та бүхэнд баярлалаа. Бариа бол багийн ажиллагаа, хамтын хүч, өндөр хэмжээний сэтгэлзүй билээ л...

Тэртээ тэнгэрт одод анивалзаж, солир харвана.
Түй миний од биш тэнгэрийн од гэснээс хурдхан... За тэр миний борви (ахилл)-ны шөрмөс чи замаа дуусгачихав уу гэсэн шиг аанай л жийхэд төвөгтэй болж ирлээ. Гэртээ харь гэнээ . . .

“Хөх” багийн гишүүн Б.Жавхлантөгсийн 240 км замыг бүрэн туулсан аяллын тэмдэглэл

Аяллын өмнө
Унадаг дугуйн бэлтгэлээ хангаж урд хойд, ачаа зэрэг илүү зүйлсээ салгаж авч дугуйгаа аль болох хөнгөн болголоо. Замаасаа хоол авч идэхгүй байх зорилгоор хүнсээ базааж авлаа. Уух зүйлсээ замаасаа сэлбээд явахад болно. Зуны сар гарсан тул нэг их зузаалах шаардлагагүй, гэхдээ л маргааш бороотой тул дулаан хувцасласан нь дээр. Хэрэв халууцвал бага багаар нимгэлээд явъя гэж бодсон. Нэмэлт олгой, нөхөөс, зарим ойр зуурын багажууд гэх мэт бэлтгэсээр 00:00 цаг дөхүүлээд орондоо орлоо. Өглөө 04:30-д сэрүүлэг тавихаа ч мартсангүй. Ингээд бүх бэлтгэл жин тан. Өглөө босоод л жийхэд бэлэн. Маргааш УБ240 аялалтай гэж бодохоор, анх удаа явж үзэх гэж байгааг ч хэлэх үү нойр хүрэх юм биш, хэсэг хөрвөөж байгаад унтсан бололтой, унтах шиг болоод л сэрүүлэг дуугарав.

Гараанаас - Бүртгэлийн цэг 1
Өглөө босоод унд цайгаа ууж аваад хувцаслаад гараад ирэхэд цаг 04:50 болж байлаа. 06:00 цагаас гараанаас гарах тул Буянт-ухаа спорт ордон хүртэл яаруухан жийх хэрэгтэй. Уламжлал ёсоор заавал нэг юм мартдаг ёсоор нарны тос түрхэхээ мартжээ. За өдөржин бороо орох юм чинь тэрний ч хэрэг бараг байхгүй гэж бодонгоо жийж явна. Замдаа УШТ-тэй группийн ууган гишүүдийн нэгтэй таарч хамтдаа жийсээр яах ийхийн зуургүй л гараан дээр хүрээд ирлээ. Яармагийн замаар ганцаараа жийхээр явж өгдөггүй сэн. Манайхан цуварч ирсээр 06:00-д Төрийн дууллаа дуулж аваад замдаа гарлаа. Энэ аяллын уламжлал нь админ эхний хэдэн км газар бүх оролцогчдыг цуваагаар дагуулж явж бие халаалт хийлгэж байгаад шороон зам руу ороод өөр өөрийн темпээр жийж эхэлдэг ажээ. Өлзийт хороо руу ороод бөөндөө нэг таталт хийв. Цааш хоёрын цуваагаар салхиа сөрөөд жийж эхэллээ. Нэг мэдэхэд групп 2 тасарчээ. Туулын гүүр гараад шороон зам руу ороод 5,6 ч тасарсан бололтой. Ээлжилж салхиа авсаар урдхан талд яваа 2р группийг гүйцээд очлоо. Хамгийн урд яваа групп Эмээлт дээр хашааны нөмөрт таталт хийж байв. Хэсэг хамт амс хийж аваад хүй 7 худгаар 61-н гарам руу явцгаалаа. Салхи чанга байна шүү, Засмалын уралдаанд ордог байнга бэлтгэл хийдэг хүмүүстэй толгойн группэд орж жийж үзлээ, ээлжил салхиа аваад цикл маягаар гоё явж байна. Ингэж явбал салхи бол асуудал биш юм байна. Нэг их удалгүй 61-н гарам дээр хүрээд ирлээ. Ганцаараа явсан бол мөд ирэхгүй байсан даа гэж бодож явав.

Бүртгэлийн цэг 1-ээс Бүртгэлийн цэг 2
Энд ирээд л нэг зүйлийг саналаа. Нээрээ бид чинь Ногоон, Хөх гэх мэт багууд хуваагдсан шүү дээ, аяллын удирдамж дээр ч яаж аялах талаар тодорхой бичсэн байсныг сайтар уншиж авсан. Миний зорилго бол замаа дуусгаж барианд орох л байсан. Тэгэж ч бодож бие, сэтгэл зүйлгээ бэлдсэн. Гараанаас гараад хөөрч давхиад багийнхнаасаа салжээ. Хөх багийнхнаасаа ганцаараа салаад ирчихсэн байна. Эндээс цааш багийнхнаасаа салахгүй явахаар шийдэв. Манай багийн холбоочин ирж байж, админд мэдээгээ дамжуулна. Хэсэг амс хийгээд толгойн групп хөдлөөд явлаа. Ганцаараа сууж байхаар удаахан жийж байя гэж бодоод хамт хөдөллөө. Хамтдаа хэсэг явж байгаад ингээд яваад байвал мөд багийнхантайгаа уулзахгүй тул толгойн группээс сугараад үлдэв. Салхи чанх урдаас салхилсаар, нэгэнт багийнхнаа хүлээж байгаа тул яарах шаардлага алга, салхи ч нэг их дарамттай биш санагдаж байна. Удалгүй нэг гишүүн амраад сууж байлаа. Ойрд жийгээгүй өглөө гарангуутаа ширүүхэн темптэй явсан болохоор шөрмөс нь татсан бололтой, угаасаа замаа дуусгахгүйгээр гүнт даваад буцна гэнэ. Би ч нэгэнт яарах шаардлагагүй тул хамт хэсэг буу халж суулаа, Араас мөн нэг гишүүн гүйцээд ирлээ. 3-уулаа болж аваад бас л хэсэг суув. Цааш 3-уулаа Гүнт рүү хөдөллөө. Цаг 11:00 болжээ жоохон өлсөх маягтай болсон тул хэсэг явж байгаад саатаж юм идэв. Араас юу юугүй л ороод ирэх байхдаа гэж бодож байсан багийнхан маань байдаггүй шүү. Гүнт өгсөхийн наахна байх цэнхэр дэлгүүр дээр ирээд за энд л багийнхнаа иртэл хүлээе хэзээ ч ирсэн яах вэ, хэр удаан хүлээсэн ч хамаа байж уу, гээд хүлээлээ. Гүнтээс буцах УТГишүүн жийгээд явчихлаа, Араас гүйцэж ирсэн ШТГишүүн хамт хүлээе гээд үлдлээ. Гадаа бодсоноос сэрүүхэн, өдөр тийшээ хувцсаа нимгэлнэ дээ гэж бодож байсан ч худлаа боллоо. Удаан зогсвол даарах шинжтэй. Цаг шахуу хүлээсний дараа арын гишүүд хэд хэдээрээ орж ирлээ. Халуун кофе, ус ундаа ууж, амарч авцгаалаа. Сүүлийн гишүүн иртэл хүлээгээд хамтдаа Гүнт рүү хөдөллөө. Өмнө аяллуудад явж байсан туршлагатай гишүүд Гүнт, Шарга морьт 2 дээр л бензинээ дуусгачих гээд байдаг гэж сануулж байсан. Нэлээн удаан амарсан тул ядарч байгаа шинж алга жийгээд л гарчихлаа. Даваан дээр жийж явахад амнаас уур гарч байсан нь агаарын хэм нэлээн хүйтэн байсныг илтгэнэ.  Уруудаад уулзвар дээр таталт хийлээ. Эндээс манай хөх багийн замаа дуусгах нь бат, хамт жийхэд урамтай нэг гишүүн маань өмнө авсан бэртлийн улмаас аяллаас гарлаа. Дараа олон олон аяллын замд хамтдаа жийнэ дэ. Багийн холбоочин Админд мэдээгээ дамжуулав.

Бүртгэлийн цэг 2-оос Бүртгэлийн цэг-3
Хоол цай идэж уусаар байтал цаг гаран болсон байх. Жигжидийн уулзвараас Шарга морьт руу өгслөө. Энэ давааг яг энэ замаар нь анх удаа давж байгаа тул шууд явж чадсангүй, туршлагатай гишүүд замаа чиглүүлж хамтдаа л өгсөж байв. Битүү модтой үнэхээр сайхан даваа юм. Багахан зураг авалт хөгжилтэй яриа гэсээр Шарга морьтын даваан дээр гараад ирлээ. Замаа дуусгах зорилготой тул жийж хүчээ барахгүй байхаар шийдээд түрээд л гараад ирлээ. Манай группээс өгсүүрийн мангас ХТГишүүн(Манай багийн ахлагч) жийгээд гарч байна. Давааны орой дээр хэсэг амс хийж зураг даруулцгаана. Нэлээн удаан хүлээсэн болоод ч тэр үү групп энгийн аяллуудаас арай л удаан явж байгаа юм шиг санагдаад гэгээ тасрахаас өмнө, өмнө гарч үзээгүй гармаараа гарчих юм сан гэж бодож явлаа. Энд админаас нэг заавар иржээ, маршрутад багахан өөрчлөлт орж хүйтэн өдөр байгаа тул гол гарах хэрэггүй, Улиастайгаар уруудаад гол гаралгүй шууд Налайх руу дугуйн замаар яваарай гэсэн мэдээг сонсоод тайвширлаа. Багийн ахлагч Хадат руу салдаг уулзвар дээр таталт хийнэ, тэндээс хот руу буцах нь буцаад, цааш явах нь салаад явна гэсэн заавар өглөө. Уруудсаар таталтын цэг дээр хүлээж байтал араас уруудаж байсан зарим гишүүд унасан тухай мэдээ сонсов. Харьцангуй гайгүй гэсэн дараачийн мэдээ иртэл санаа зовж байлаа. Каскаа байнга өмсөж байх хэрэгтэй. Эндээс хөх багаас дахин 3н гишүүн аяллаа дуусгаад хот руу явлаа. Манай багийн ганц эмэгтэй гишүүн ачаагаа арай л ихдүүлсэн харагдаж байсан, 2 богц ачаа хол замд араас чангаагаад амар биш л дэ. Мөн багийн холбоочин маань бас л замаа дуусгах байх гэж бодож байсан боловч аяллаас гарах болжээ. Жийдэг өдөр, жийдэггүй өдөр гэж байдаг, өнөөдөр түүний жийдэггүй өдөр нь бололтой. Манай багийн болоод ер нь л энэ аяллын хамгийн ахмад гишүүн бүр Жигжид дээрээс буцах гэж байснаа энд хүрээд ирлээ гэсээр даваан дээр гараад ирсэн ах бас аяллаа дуусгажээ. Үлдсэн гишүүд цуглаж аваад цааш хөдөллөө.

Зураг 3. Солонгон багынхан, Шарга морьтын зүүн талын даваа
Хадатын өгсүүр халуун өдөр дээрээс нар шараад, доороос асфальт төөнөөд дуусдаггүй сэн. Сэрүүхэн өдөр болохоор урамтай жийсээр гараад ирлээ. Дараагийн таталтын цэг бидний нэрлэдгээр еэвэнгийн дэлгүүр. Буудсаар байгаад дэлгүүр дээр ороод ирлээ. Урд явсан 3н гишүүн таталтын цэгээ сонсоогүй юу, еэвэнгийн дэлгүүрээ мэддэггүй юм уу, өнгөрөөд явчихжээ. Цуглаж аваад цааш хөдөллөө. Манай баг ахлагч, орлогч гэсэн хоёрхон гишүүнтэй үлдсэн байв. Нэгэнт ахлагчдаа заавар өгөх боломжгүй тул санаачлаагаараа холбоочны үүргийг хүлээж авлаа. Эндээс цааш албан бусаар багийн бүтцэд өөрчлөлт орлоо. Үлдсэн бүх багийн гишүүд нэг баг болов. Нэг гишүүн маань Солонгон баг гэж нэрлэв. Гурван гишүүн жоохон саатах тухайгаа хэлээд, араас аажуухан явах санал гаргаад үлдэв.

Бүртгэлийн цэг 3-аас Бүртгэлийн цэг 4
Еэвэнгийн дэлгүүрээс уруудах чулуутай замаар ширүүхэн темптэй уруудав. Шар хадны айлуудын үзүүрээр шүргэж ороод цааш голын хажуугийн шинээр сайжруулж байгаа замаар жийсээр Баянзүрхийн товчоон дээр байх цайны газарт орж шөнийн жийлтийн эрч хүчээ сэлбэж авав. Нэгэнт орой болсон, бүтэн сайны шөнө тул Төв аймгийн зам хөдөлгөөн сийрэг байх болов уу гэж таамаглаж байлаа. Цааш дугуйн замаа даган Налайх руу жийлээ. Салхи араас тул өгсүүр ч гэсэн хүч гаргах шаардлагагүй байв. Замын гэрэлтүүлэг сайн тул гэрэл ч асаах шаардлага гарсангүй. Налайхын Оргил худалдааны төв дээр ирээд админд мэдээгээ хүргэх гэж түр саатав. Солонгон багийн мэдээг админд хүргээд, буцаагаад Еэвэнгийн дэлгүүр дээр үлдсэн гурван гишүүн урд яваа тухай мэдээ сонсов. Нөгөө гуравтайгаа холбогдоод Солонгон баг бүрэн бүрэлдэхүүнээрээ болж аваад цааш хөдөллөө. Харин еэвэнгийн дэлгүүр дээр хоцорсон гурвын нэг нь урд гарсан мэдээ сонсогдуулсан атал “та хэд автобусдсан юм уу?” гэсэн асуулт нь урам хугалах шиг л болов.

Бүртгэлийн цэг 4-өөс Бүртгэлийн цэг 5
Гэрлүүдээ асаав. Энэ цэгээс гараад харих боломж байгаа, эндээс цааш хөдөлсөн л бол замаа дуусгахаас өөр сонголт байхгүй гэдгийг багийхандаа сануулаад цааш хөдлөв. Манайхан бүгд жийхээр болов. Налайхаас цааш салхи харьцангуй тогтуун байлаа. Урамтай жийсээр Төв аймаг руу салдаг уулзварт ирлээ. Одоо баруун зүгт явах тул салхи бидний өмнөөс салхилж эхлэв. Жинхэнэ өөрсдийн темпээр явж байлаа. Жийж эхлээд хэд хэдэн жижиг групп болон сална. Хэсэг яваад таталт хийнэ. Дахиад л цааш жийнэ. Удаан зогсвол жиндэнэ. Төв аймаг руу орохын өмнөхөн бензин түгээгүүр дээр өдөр Эмээлтээс аяллаа дуусгасан УТГишүүн ажлаа дуусгаад ирлээ гээд тосоод ирэв. Бидэнд кола, вафли авчирчээ. Хүчээ сэлбэж аваад Солонгон баг цааш хөдлөв. Төв аймаг орж Админд мэдээгээ хүргээд, Төв аймгийн угтах хаалга дээр зураг даруулаад, бариа руу хөдлөв. Нэг НТГишүүн эндээс аяллаа дуусгах санал гаргасан боловч, багаараа ятгаж байгаад цааш үргэлжлүүлэв.

Бүртгэлийн цэг 5-с Бариа
Төв аймгаас нааш Салхины хүч илт ширүүсэж, агаарын хэм буурчээ. Биднийг угтаж ирсэн УТГишүүнтэй зэрэгцэн салхи авч хоёрын цуваагаар салхитай тулалдав. Өгсүүр дээр ард хэдэн гишүүд хоцорсон тул УШТГишүүнтэй хамт таталт хийхээр зогсов. Бусад гишүүдээ зогсох болов уу гэтэл тэгсэнгүй, энэ хүртэл хүчээ нөөж явсан бололтой цааш жирийн одоцгоов. Тиймдээ одоо бариа дөхсөн тул жийж л байсан нь дээр.  Араас гүйцэж ирсэн хараахан тэмдэгээ авч амжаагүй ч сайн жийдэг гишүүнийг явж байгаарай гээд явуулчихлаа. Арын гурван гишүүнээ ирэхээр нь хамтдаа жийсээр бариа дээр ирлээ. Шөнийн 03:15д сүүлийн гишүүд барианд орсноор админд Солонгон багийн бүх гишүүд барианд орсон мэдээг хүргэв. Ямартай ч анх удаа оролцож байгаа 24 цагт 240 км-ыг туулах аяллын замаа дуусган барианд орно гэсэн зорилгоо биелүүллээ.  Үүнээс сайхан зүйл гэж юу байхав. Багийн гишүүд дурсгалын зураг татуулаад гэр гэрийн зүг жийн одлоо.

“УУДАГ” багийн гишүүн Сүхбатын 240 км замаа бүрэн дуусгасан аяллын тэмдэглэл

Улаанбаатар уулын дугуйн аяллын группийнхэнтэй хамт аялаад удаагүй байгаа билээ. Энэ удаагийн аялал 24 цагт 240 км -ийг туулах өгөгдөлтэй аялал ба аялал өглөө 06 цаг Буянт-Ухаагаас эхэлнэ. Аялал эхлэх цэг гэртэй ойр учир өглөө эрт босно гэж санаа зовохгүй унтсан боловч босохоор төлөвлөсөн цагаас оройтож сэрсэн учир өглөө их яаруу гарч эгээ л хоцорсонгүй очив. Ийнхүү очоод удаагүй байтал аялал эхлэх цаг болж Төрийн дуулал эгшиглүүлэн бүгд дагаж дуулж амжилт хүсээд дурсгалын зургаа татуулан аялал эхлэв.

Аялал эхлэх өглөө сэрүүвтэр бага зэрэг салхитай байсан боловч миний бодлоор нар жоохон дээш хөөрөх үед дулаарах байх хэмээн найдан жийж эхлэсэн. Хэдий тийм боловч аялал эхлээд удаагүй Хүйтний амаар өгсөж өөр өөрсдийн хурдаар жийх үед хэсэг ганцаараа явсан тэр хэсэгт маш хүнд санагдаж билээ. Өдөржин нар үзээгүйдээ. Миний зорилго бол эхэндээ зам аа дуусгах биш аль хүртэл явж чадах нь уу гэдэг ээ л үзэх байсан. Ямар ч байсан Гүнтийн даваа давж чадах байх гэсэн итгэлтэй гарч ирсэн боловч замд Жавхлантөгс ах болон Адъяа 2 замаа дуусгана биздээ гэж асуух үед өөртөө итгэлгүй харж байж болно доо гэдэг хариултыг өгөөд л явж байлаа. Аялал үргэлжлэхийн хэрээр яван чангарна гэгчээр нийт зам аа туулчихаж чадах юм шиг мэдрэмж төрж байсаан. Гүнтийн даваа, Шарга морьтын даваа руу дугуйгаа түрэн гарч ирээд уруудах мэдрэмжүүд нь одоо бодоход Махгал ахын хэлж байсан даваа өгсөж гарч ирсэний бэлэг нь уруудах гэдэгтэй яг дүйж байгаа билээ. Харин Хадат руу өгсөж байх үеийн мэдрэмж бол үнэхээр цаашаа явж чадахгүй болж байгаа юм шиг л байсан. Бүгд алсуур өгсүүр рүү дугуйгаа удаан ч гэсэн жийгээд гарч байхад би түрж гарч байна гэдэг бодол миний хамаг эрч хүчийг унагаж байгаа нь илт өөрт мэдрэгдэж байв. Харин Улиастайн ам руу уруудах үеэр яагаад ч юм эрч хүч ороод л ирсэн. Тэр хэсгээс Зуунмод хүртэл өөрийнхөө хувьд ямар ч асуудалгүй замыг туулсан гэж бодож байгаа.

Зураг 4. Хоолондоо. Жигжид зуслангийн уулзвар
Ер нь шөнө жийхийн давуу тал байдаг юм байна гэж бодсон. Яагаад гэхээр өдөр бол даваагаа хараад эхлээд сэтгэлээр унадаг юм шиг байгаан шөнө бол ямар ч л байсан өгсөж байгаан байна гэж бодож байгаа боловч хаана очиж дээр нь гарах нь тодорхойгүй болохоор өндөр байна шүү гэсэн бодол түрүүлж орж ирэхгүй ямар ч л байсан жийж байхад л давна даа гэж л бодогддог юм билээ. Гэхдээ сүүлийн 2 даваа болох Зуунмодын хойд даваа болон Айцын даваа өгсөх үед бол энийг давбал очиж амрана шүү гэдэг бодол л барианд оруулсан санагдсан даа.

Барианд ороод хэсэг амраад яг гэртээ харих үед 240 км жийсэн сэтгэл өндөр, бас хаанаас ч юм эрч хүч орж ирээд бариан дээр багийнхандаа баяртай, сайхан амраарай гэж хэлээд л ганцаараа бараг гүйцэгдээгүй зугтаачихсан . . . гэрээ санасан байхаа

“Ногоон” багийн ахлагч Г.Түмэнсайханы гарааны цэгээс Бэлхийн ам хүрч 120 км туулсан аяллын тэмдэглэл

Багийн ахлагч миний бие, орлогч У.Хосбаяр, холбоочин Лазина, газарчин Энхбаяр гишүүн Гарамдорж, Э.Хосбаяр гэсэн бүрэлдхүүнтэй УБ240 аялалын Ногоон баг анх удаа энэхүү дугуйчдын тэсвэр тэвчээр, хүч, хурд, зориг шаардсан аялалд оролцоход бэлэн болсон.

Аялалын өглөө 06.00 цагт Буянт-Ухаа спорт цогцолборлуу Монгол 3-р сургуулиас 5.10минутаас ганцаараа жийж эхлэв. Замдаа гишүүдтэй таарна гэсэн бодол өвөртлөн Чингэсийн талбай - Энхтайвны гүүр гараад жийж эхлэв. Бие их хөнгөн, цаг агаар ч сайхан сэрүүхэн хөдөлгөөн сийрэг дундаж хурд 20км/цаг. Яармагийн гүүр Э.Хосбаяр, Октябрь ах 2-той таарч цааш хамт жийсээр Буян-Ухаад 05.50мин очиход ихэнх гишүүд цугласан байлаа. Миний хувьд ногоон тэмдэгийн болзолоо өмнө хангасан, хараахан авч амжаагүй байсан тул админ Ногоон тэмдэгийг минь гардуулж, миний хувьд сүрприйз байлаа.

06.00 цагт Төрийн дуулалаа бүгд хамт эгшиглүүлээд цаашаа аялал эхэллээ. Аан мартах гэж байна, манай багийн гишүүн Гарамдорж гадаад явахаар болсон тул Ногоон баг цааших аяллаа 5 гишүүний хамтаар эхлүүллээ. Энэ аялалд манай багийнхан анх удаа оролцож байгаа болохоор сорилтууд бүгд шинэ байх нь тодорхой. Өмнө явж үзсэн бол мэдрэмж өөр байх нь гарцааагүй юм. Аяллын бэлтгэл гэж зузаан цамц, бэлтгэлийн өмд зөөлөвчтэй түрсий анх удаа өмссөн. Цаг агаар хэд хоногийн өмнө бороотой гэж байсан ч, аялал эхлэх дөхөхөөр өөрчлөгдөж бороо орох хувь нь багасаж, өдөртөө +10 градус байхаар нилээн сэрүүхэн цаг агаартай байхаар болоод явчихав.

Энэ аялал бусад аялалаас онцгой туулах зай 240км тиймээс маш хөнгөн явах чухал гэж бодсон. Тиймээс ч дугуйн нөхөөс, түлхүүр багаж юу ч аваагүй, замын дэлгүүр, хоолны газруудаар ороод явна гэж төлөвлөсөн. Бусад гишүүдийг харж байхад ихэнх нь үүргэвч үүрсэн, 2ш гуталтай, бүүр дугуйн ачаа дээр 2цүнхтэй явж байсан шүү. Би хараад “оо май год” гэж бодсон доо. Бүгд цааш хөнгөн жийсээр Амгалан хотхонруу эргэж Өлзийт хорооллын дундуур гарч засмал замруу нийлэн бүгд цуглаад цааш салхи сөрөн жийж эхэллээ. Миний хувьд хойхнуур Цоко эгч, Э.Хосоо, Мөнгөө бид хэд хойно урдаа гарч жийсээр Морингийн засмал замтай нийлэн баруун эргээд жоохон яваад хойшоо салаад салхи сөрөн жийж эхэллээ. Насанбат, ард нь Лазина бид 3 өгсөж байтал Лазина маань засмал дээр яг урд унаад би бараг унангаа алдсан. Шипитэй болохоор эвгүй унаж өвдөг халц, хөлөө боож аваад цааш жийж гарлаа.

Эхний хэд байдаггүй тасраад алга болсон байлаа. Шороон замаар бөгсний хэд нийлээд салхиа аваад л дундаж хурд 10км/цаг жийсээр байгаад 3-61 салдаг уулзвар эхэнд хашааны нөмөрт хүрч ирэхэд, түрүүлж ирсэн гишүүд хүлээж байлаа. Цаг 08.50. Толгойн груп 3-61 эхний цэгт хүрж байгаа мэдээ ирсэн. 3-61 гарамаас Ногоон багийн орлогч гишүүн У.Хосбаяр хотруу буцсан. Үлдсэн нь нэгдэж салхиа ээлжлэн авсаар 3-61 гарам 10.36мин,

Цааш засмал замаараа Гүнтийн даваа чиглэн жийж эхлэв. Гүнтийн доор цэнхэр супермаркет дээр таталт хийн амсхийгээд цааш өгсөж эхлэв. Ядарч байна гэж аймаар байсан тул портерт гар өргөсөн авдаггүй ээ, гүрийсээр Жигжид салдаг уулзварт 2.30мин ирлээ. Миний хувьд эндээс буцах шийдвэр гаргасан боловч хүмүүсийн ятгалганд орж Шарга морьт өгсөхөөр болж, Энхбаяр Жигжидээс хотруу буцаж ногоон баг 4 гишүүнтэй цааш өгсөж эхлэв. Шарга морьтын даваа давж уруудан хадат Вилла өгсөх уулзвар дээр ирж цааш явах гишүүддээ амжилт хүсээд үлдлээ. Октябрь ах засмал зам дээр унасан сураг сонсож баахан хүлээв. Удалгүй Бэлхээс хотруу буцаж аяллын замаа эндээс дуусгах гишүүдтэйгээ нийлээд уруудан жийсээр гэртээ харьсанаар УБ240 аяллаа өөрийн хувьд дуусгалаа. Туулсан зай 133 км. Манай газарчин гишүүн Энхбаяр Жигжид хүртэл салхиа үнэхээр сайн авч явсан баярлалаа.

Аяллаа бүтэн 240 км жийж амжилттай дуусгасан Хосоо, Лазина 2-тоо баяр хүргэе.  Аялалд оролцсон бүх гишүүд бол баатрууд Анх удаа тэмдэглэл хөтөлж үзлээ дахин дахин бичих тусам улам илүү туршлагтай болох байх. Бүгдэнд нь амжилт Зүгээр л жий...

“Улбар шар” багийн ахлагч Д.Цолмонгийн гарааны цэгээс Бэлхийн ам хүрч 120 км жийсэн аяллын тэмдэглэл

Миний бие энэхүү 24 цагт 240 км-ийг унадаг дугуйгаагаар жийж барах даалгавартай аялалд 3 дахь удаагаа оролцож байгаа минь энэ юм. Эхний оролцдог жил буюу 2019 оны 6 сард өнөөдрийнхөөс арай өөр замаар явагдаж байхад анх оролцон замаа дуусган шөнийн 22 цаг 40 минутанд бариандаа орж байсан билээ. Харин 2020 онд оролцоход тэр өдөр хэт халуун байсан мөн анхныхаасаа сайн муу санаа их суусаных уу замынхаа тал 120 км-ыг дуусгаж чадаж байсан түүхтэй.

Мэдээж унадаг дугуйтай уул давж аялан жийхэд хамгийн гол зүйл цаг агаар. Өнөөдөр бороотой гэж зарласан ч өглөө сэрээд цаг агаарын цагийг нарийвчлан харвал бороо орохооргүй ба харин салхины хүч эхний 100 км туулах баруун хойд чиглэлд яг өөдөөс хүчтэйхэн үлээхээр харагдаж байлаа. Ингээд өмсөх хувцасны сонголтонд асуудал гарна. Бүрхэг тэнгэр, 20 хэм хүрэхгүй цаг агаар, энэ зуны олигтой дулаарахгүй байгаа зэргийг бодоод дулаалмаар байсан ч жийгээд эхлэхээр дотроос халуун үйлдвэрлэгдэн халууцаад эхлэдэг дээ, гэхдээ өдөр тийш салхи ихсэн даарвал яах бол . . . баахан юм бодож бодож дунд зэргийн нимгэн талруугаа хувцаслаад "за зуны сар арай хөлдөж үхэхгүй байлгүй" гэсэн бодлоор өөрийгөө панаалдаад гарлаа. Энэ жил замаа дуусгачих юмсан гэсэн бодол сэтгэлийн тээр мухарт сулхан итгэлтэй мэдрэгдсэн ч “за явж байгаад больё аяндаа цаг агаар, биеийн байдал, унадаг дугуй гээд бүгд мэдэгдэх биз” хэмээн энэ хэдэн жил аливаад шунах шуналыг аяллын зам хаясаар байгаа ёсоор замаа дуусгах шуналыг ч мөн холхон түлхчихээд 06 цагт хөдлөх аялалдаа 05 цагт гэрээсээ гараад жийлээ.

Өглөөний сэрүүн агаар, автомашины хөдөлгөөн байхгүй зам... Ямар сайхан гэж санана. Миний дунд ах дугуй унах дуртай ч өөрийн хэмжээнд хот дотор жийдэг тул энэ удаа 60 настай түүнийг манайхантай хол жийгээд чадвал Гүнт, болохгүй бол Хүй 7-н зам ороод буцчих гэж ятгасаар бас дагуулаад гарсан. Хоёулаа жийсээр гарааны цэг дээр ирэхэд эхний хэдэн дугуйчид ирчихсэн админтай яриа хөөрөө өрнүүлэн зогсож байлаа. Мэнд мэдэлцэх зуур Хөвсгөл нуур тойрсон аяллын багийн 66 настай Гантөмөр ах энэ өдрийн 240 км-ийг жийхээр ирсэн байгааг хараад урам зориг орж билээ. Унадаг дугуй өөрт нь дурласан хэнийг ч үл ялгадаг.

Ингээд аялалд оролцох дугуйчид нэмж ирсээр аялал эхлэх 06 цаг дөхөхөд уламжлал ёсоор Төрийн дууллаа сонсоцгоон биесдээ амжилт хүсээд хөдөллөө. Монголчуудын зан гэлтэй биш дээ... цаг тулгаж ирсэн, хоцорч ирсэн дугуйчид цуварсаар замдаа гарлаа. Ерөнхий админ эрүүл мэндийн шалтгаантай тул төдийлөн хол явалгүй биднийг гараанаас ойрхон саахалтын дайтай гаргаж өгөөд дурсгалын зураг татуулаад үдэв. 5 дахь удаагаа зохиогдож буй 24цаг/240км аялал ийнхүү анх удаа ерөнхий админгүй эхэлж байгаа нь энэ билээ. Гэхдээ бид энэ аяллын журамд зааснаар тодорхой цэгүүд дээр хэдэн цагт ирж явц байгаа мэдээгээ админд өгнө. Тэрээр өөрөө яваагүй ч хэн хэрхэн жийж байгаа бүгдийг сэтгэл, нүдэндээ төсөөлөн харж бид ч түүний байхгүй аяллын замд шийдвэр гаргахдаа ийм үед админ юу гэж хэлдэг билээ, яах байсан бол гэж хэлэлцдэг нь тэрээр бидэнтэй ямар ч аяллын нөхцөлд хамт байдаг гэлтэй.

Зураг 5. Эхний таталт. Хүйтний амны эх
Энэ удаагийн аялалд оролцогчдыг группийн дотоод журмын дагуу туулсан км-ээр олгодог тэмдэгийн өнгөөр Ногоон, Хөх, Шар, Улбар шар, Улаан, мөн тэмдэгийн болзолд хараахан хүрээгүй байгаа дугуйчдын УУДАГ баг гэж хувиарласан нь энэ аяллын түүхэнд анх удаа билээ. Учир нь энэ аялал өмнө нь фестивалийн журмаар нийтийг хамарч зохион байгуулагддаг байх үед оролцох хүсэлтэй өөр клуб, группийн болоод хувиараа жийдэг бүх хүмүүс оролцох эрхтэй байсан ба энэ үед багийн хувиарлалт дугуйчдын хурд хүчийг тэнцүүлэн хувааж замаа туулах цагаараа уралдан хүчээ сорьдог байсан бол ковид гайхлаас болоод сүүлийн 2 удаагийнх нь зөвхөн групп дотор бага хүрээнд зохиогдож байгаа тул цаг үзэх төдийлөн шаардлагатай бус харин 240 км ийн хол, хүнд замыг багаараа туулахыг бодон ийнхүү тэмдэгний өнгөөр баг хувиарласан нь энэ юм.

Ингээд Буянт-Ухаагаас гарч Өлзийтийн арын уулруу салдаг шороон зам эхлэнгүүт группийн журмын дагуу бөөндөө явсан дугуйчид пирр хийн салж эндээс цааш багаараа өөрсдийн хөлийн чадлаар явах “эрх” нээгддэг билээ. Бодож байснаар салхи яг өөдөөс. Гэвч групп дугуйчдыг салхинаас зугтаж бус сөрж сургасан болохоор тоох хүн нэг ч алга. Харвасан сум мэт уул гүвээ даван Өлзийтийн араас орж урт засмалтай нь нийллээ. Ах маань харин өндөр тэмпээр тасралтгүй удаан жийж хараахан сураагүй байгаа тул “Гэнэт хол замд ширүүн гараад их хол явж чадахгүй нь. Ахыгаа орхиод аяллаа бодоорой, би өөрийн эрхээр жийж байгаад буцчихана, санаа зоволтгүй” гэсэн тул орхиод замаа үргэлжлүүллээ.

Эндээс туршлагатай хүч чадалтай дугуйчид хамгийн урд манлайлан ээлжлэн салхи авч, араас нь өөр өөрсдийн тэмп таардгаараа хэсэг хэсгээрээ нийлэн жийж яваа харагдана. Салхи биднийг хараад улам баясах мэт хүч нь улам л ихсээр Биогийн замтай нийлэн удалгүй гүүрээр гарч нутгийн үнэр сэнгэнэхийг мэдрээд шороон замтай залган Хүйтний ам өгсөж эхлэлээ. Шороо чулуутай зам, дээрээс нь өөдөөс үлээх хүчтэй салхи. Үнэхээр хүч барж байсан ч унадаг дугуйнаасаа бууж хэвтэхгүй, байн байн зогсохгүй, удаан ч хамаагүй жийж л байвал зорьсондоо хүрдэг болохоор бүх дугуйчид тасралтгүй жийнэ. Би Улбар шар багийн гишүүн. Манай багийнхан 6000 аас дээш жийсэн аяллын км-тэй туршлагатай жийгчид тул аль хэдийнээ бараагүй алга болсон ба угаас аялал эхлэхэд хэдийгээр аяллын дүрэмд багаараа явах боловч өөрийн тэмпэндээ хурд хүчтэй дугуйчдаа уях хэрэггүй тул “та хэд өөрсдөө жийгээд дурдсан цэгүүдэд ерөнхий админд мэдээгээ өгөөрэй” гэж багийнхаа хүчирхэг залууд хэлсэн болохоор араас нь өөрийн тэмпээр чадлаараа яваа минь энэ. Хөх багийн дүүгийн ард нь очиж салхинд нь суувал “эгч та ингээд миний салхинд сайн суугаарай” гэх өгөөмөр сэтгэлд талархан Хүйтний амын гуравны хоёрыг тууллаа. Хүний ард тэмпээ тааруулан жийхэд нягт хүчтэй өөдөөс үлээх салхины хүч бутран хамаагүй зөөлөрдөг тул ядралт төдийчинээ бага байж их зам туулж чаддаг, харин урд салхи авч байгаа хүнээс ямар их хүч гарах нь тодорхой.

Зураг 6. Аяллын замд унадаг дугуй хагаралгүй яах вэ, засчихна
Ингээд хүний салхинд суусан би хэдэн арааны нөөцтэй байхад салхиндаа суулгасан дүүгийн араа дуусах үед би гэж муухай амьтан түүнийг орхин жийсээр Хүй 7 гийн амны эхэнд засмалын өмнө цугласан баг, багийн нийлсэн дугуйчид дээрээ ирлээ. Араас бас нэлээн хэд маань ирж яваа. Өмнө яваа хүмүүсийн сураг сонсвол 2 тасраад урагшаа жийсэн сурагтай. Эхний баг 3-61 гарам хүрээд мэдээгээ өгсөн гэж сонсогдов. Аргагүй л мундагууд. Тэгэхэд бидэнд одоо тэр хүрэхэд Хүй 7 худаг, наадмын хөндийн урт засмал зам салхитайгаа хамт хүлээж байгаа. Энд зогсох үед хэдийгээр салхи чих дөжрөм шуурч байсан ч залуус бүгд ямар нэг хөгжилтэй юм ярьж инээлдэнэ. Дөнгөж намайг ирэхтэй зэрэгцээд хурууны лент байна уу эгч гэж нэг нь асуув. Байгаа гэж хариулах гэтэл бүх хүчээ шавхсан гар чичрээд зүрх бараг цээж дэлбэ татахнээ. “Байж бай л даа амьсгаагаа дараад биеэ гольдролд нь оруулаатхая л даа” гэж хүмүүсийг инээлгэх зуур удалгүй нэг нь “та бүх хүчээ гаргаад нөөцлөхгүй жийгээд байгаамуу одоо биднийг бараг 200 км хүлээж байгаа” гэж хэлэв. “Хөөе надад тэгж нөөцлөж кармаалаад хэсэг хэсгээр нь гаргаад байх тийм их хүч байхгүй за юу. Байгаагаараа хаа хүрэхээ үзэж байгаад л дуусахаас“ гэж бас тэднийг инээлгэв.

Энд байх зуур хоцорч гарсан нэг дугуйчин маань гүйцээд ирсэн бол харин ахтай маань хамт манай багийн эмэгтэй дугуйчин буцсан мэдээ авч хальт гуниглав. Харин баяртай мэдээ нь бас нэг дүү хоцорч гараад “та нарыгаа нэхэж явна шүү” гэсэн мэссэж ирүүлсэн байлаа. Тэр угаасаа араас ирнэ. Энэ байтугай их хүнд, хэцүү аяллын замыг бид хамтдаа туулсан болохоор араас ирэхийг нь баттай мэдэж байлаа. Ирэхгүй бол орой “загнаад” л хаяна хэ хэ.

Ингээд бид арын дугуйчдаа хүлээж бөөгнөрүүлээд бөөндөө салхиа ээлжлэн авч 3-61 гарам хүрнэ шүү гэж хөдлөсөн авч аргагүй өөр өөр хүч чадалтай дугуйчид нийлсэн байгаа тул хүчтэй салхины өөдөөс өөрийн эрхгүй дахин 2 баг болж салав. Харин вэб хөгжүүлэгч админ маань л энэ өдрийн хариуцлага их тул өөр хэдэн хүчирхэг залуустайгаа цуг тэд маань хөлийн хурд хүчээ хасан бидэнтэй хамт урд салхи аван хамгийн сүүлийн хэсэг болох баг бүрээс бүрдсэн холимог нөхдүүдээ ийнхүү Хүй 7-н замаар урагшлуулан 3-61 хүргэж улмаар Рашаант, Жрагалант гнэл бүх замыг хамтдаа туулан энэ аяллыг дуусгасан билээ. Аялал бүрийн онцлогоос шалтгаалан өөрийн хүчээ бусдад зориулах, эсвэл бусдын төлөө бүх хүчээ шавхах гэх мэт өөрийн хүсээгүй үйлдлээ хийх нь элбэг. Аль нь ч байсан аялал, групп, бусдын төлөө болохоор хэн ч үүн дээр урваганан дургүйцдэггүй билээ. Үүнийг л багийн ажиллагаа гэдэг болов уу.

Рашаант суурин хавьд хоёр эгнээгээр залуусын салхинд суун жийж явтал хажуугийн дугуйчин рулиэ хэт дарснаар миний рультэй нөхөрлөж би гэж хүн засмал зам дээр тас буух нь тэр. Дугуй унаснаас хойш дорвитой хэд хэд унаж өнгөрсөн жил гараа хугалж энэ жил машинд мөргүүлсэн тул юуны өмнө маш их өвдөж байгаа газруудаа босохоосоо өмнө контролдлоо. За ямартаа ч хугараагүй юм байна гэсэн мэдрэмж цохилтын хүчтэй өвдөлтүүдийг мартуулахад сандарч тойрсон дүү нартаа зүгээрээ гэж хэлээд үргэлжлүүлэн жийлээ. Баруун өвдөг гэхдээ үнэхээр их өвдөж уналтын явцад рулиндээ цохьсон гуяны зузаан хэсэг хорсож байлаа. За баахан хөх тэмдэг хөлөөрөө нэмсэн нь гарцаагүй, том гэмтээгүй нь аз. Бүх дугуйчид ингэж бодоод л өнгөрдөг. Рулиэрээ санамсаргүй намайг цохиж унагаасан залуу маань дахин нэг хүнтэй шүргэлцэн унагаасан тул түүнээсээ санаа зовж биднээс “зугтаж” автомашины замын голруу шахан явж давхар санаа зовоон хэд хэд дуудуулснаас өөр аюулгүйгээр Жаргалант суурин өнгөрч Гүнтийн давааруу эргэх тэр мөчид хэдэн цаг тасралтгүй шуурч хүч барсан салхи пүнхийн намдаж ёо тийм байлгүй дээ гэж араас түрэхэд нь дуу алдацгаан зүүн зүг жирийлгэлээ. Даваа өгсөхийн өмнө цэнхэр барилгатай дэлгүүрийн гадна хальт таталт хийвэл тэнд эхний толгойн хэдтэй явсан хүчирхэг дүү нар бас л багийнхаа төлөө өөрсдөдөө “зогс” команд өгчихсөн биднийг хүлээж байлаа. Сүүлд тэд биднийг цаг гаран хүлээсэн гэдгийг мэдсэн. Ил хэлээгүй ч хайр хүндэтгэл төрж байсныгаа та нартаа тэмдэглэлээрээ дамжуулан илгээе.

Ингээд эхний 100 км-т салхины өөдөөс байдгаараа хүчлэн жийсэн миний өвдөгний гадна талын хажуугийн шөрмөс Гүнтийн даваа өгсөх үед өвдөлт өгч эхэллээ. Дээрээс нь түрүүний уналтаар тэр баруун өвдөг пэмбийгээд хавдаад хүрэнтчихэж. Тэгсэн ч тоосонгүй уруудахад зүгээр болно биз. Гараанаас эхлээд Гүнтийн даваагаа давсан дугуйчид энэ аяллын замын бараг 50% орчимыг туулсан байдаг тул замаа бүтэн жийх боломжгүй хүмүүс эндээс дуусгах нь элбэг. Иймээс нэлээд олон хүн миний биеийн хүч эсвэл ажлын цаг зав өнөөдөр энэ хүрээд дууслаа. Дараа замаа дуусганаа гэсээр буцав.

Зураг 7. Хамтдаа зүтгэсээр ... Шарга морьтын зүүн талын даваа
Жигжид зуслан дээр өдрийн хоолоо дөмөгхөн идэх нь дараагийн Шарга морьтын даваа, Хадатын даваа бусад үлдсэн замаа дуусгах дугуйчид нэн хэрэгтэй тул энд аяллын бусад замын таталтыг бодвол харьцангуй удаан тухлаг 1 цаг орчим амардаг юм. Энд ерөнхий админд аяллын явцын энэ хүртэлх бүх мэдээгээ дахин дэлгэрэнгүй өгч, цааш үлдсэн замын онцлог, анхаарах хэсгүүдээ сонсож түүнээс ирэх талархал баяр хүргэлтийг багийнхандаа дамжууллаа. Ингээд захиалсан хоолнуудаа идэн, бас эндээс буцахыгаа үдэн, заримыг нь цааш явах, адаглаад 2 даваа хамтдаа даваад буцахыг ятгах зэргээр хөгжилдөн байх зуур араас нэхэж ирэх өнөө гайхал алга. Залгасан чинь утас нь холбогдохгүй юм. Яасан юм бол гэж бодох зуур Ууганаа биднийг харалгүй шүгэлдээд дуудаад байхад Шарга морьтруу эргэчихлээ гэв. Өө мэд... за за залгах байлгүйдээ. За юу ч гэсэн залгаад үзье гэх зуур харин өнөөх чинь өөрөө залгалаа. Хөөе чи бла бла... өдрийн хоолоо идээч юу захиалахын банштай цай захилаа шүү. Ингээд гайхлыг хоол идүүлж аваад энэ өдрийн аяллын хамгийн сүүлийн бөөн хэсэг нөхөд аяллын замдаа гарлаа.

Ингэхдээ тэндээс буцах байсан хэд хэдэн нөхдийг Шарга морьтын даваа давчихаад Бэлхээр уруудья гэж ураа татаад /66 настай ахыгаа ч бас уруу татсан/ заримыг нь бүүр замаа дуусгаж жийхээр болгоод даваа өөд жийх нь жийж түрэх нь түрсээр гарах зуураа өөрсдийгөө хорин биднийг хүлээж яваа зарим дугуйчдынхаа сэтгэлзүйг мэдрэн санаа зовж /учир нь тэднийг маш урт хол зам хүлээж байгаа/ даваан дээрээс цааш замаа дуусгах хүмүүсээ үдье гэтэл тэд харин хамт уруудаад Хадат өгсдөг дээрээс салцгаая гэх нь тэр. Салж өгөхгүй нээ. Өөрсдөө хол зам туулах байж бидэнд санаа зовоод даваанаас аюулгүй ханиндаа буулгаж засмал замд оруулахаар шийджээ. Ерөнхий админаас ч тийм заавар ирсэн гэв. Өвдөгний өвчин бүүр илт нэмэгдэж алхахад хүртэл их өвдөж аргаа ядаад скочоор гадуур нь хөдөлгөөнөө хорьж баахан боож авлаа. Ингээд бүгд хамтдаа уруудан буух зуур нэг маань давааны уруу тормозоо хүчтэй атган гүн ховилтой бор шороон замд годройтох нь тэр. Замын ховилд толгой нь шахагдан эвгүй харагдсан тул сандран урд яваа хэдийгээ муухай орилон дуудах зуур тэр маань ёооё гэж сулхан дуугарч зүгээр гэдгээ илэрхийлэхтэй нь зэргэцээд шорооноос ялгарахгүй болсон нүүрийг нь хараад энд тэндгүй писс хийж инээх сонсогдох нь надад нөлөөлж унасан дүүг босоод цааш жийх зуур хорьж байсан инээд уутны ам зад татан уруудах замд өнөөх үхтэлээ инээх гэдэг нь болов. Хэрэв гэмтэл бэртэл үүссэн бол юу гэж тэгж инээх билээ дээ. Зүгээр гэдгийг нь мэдсэн болохоор л тэр. Нээх хөөрхөн бов бор хүн босоод жийснийг нь харсан болохоор тийн хамаагүй инээж явахгүй юу. Хөөе хүн шоолж байж өөрөө унана даа гэж баруун мөрнөөс шивнэв. За түрүүн аймаар унасандаг гэж зүүн мөрөн дээрх овоо чөтгөр биш аятай өмөөрөв. Уруудах замд Мөнгөө бас хальт төөрүүлэхийг завдав. Энэ замаар өчнөөн явсан байж би ч гэж би зөв заахын оронд үгэнд нь орж хамт элийрч л байдаг. /Уучлаарай Мөнгөө тоглосон шүү/

Уруудаад Бэлхийн амны засмалтай нийлэх үед толгойн хамгаалалт каскгүй явдаг нэг нөхөр замын хашлага хавсран тэрий хадах нь тэр. Мэдээж хурдтай явалт дунд толгой яаж тэсэх вэ. Бүгд хамтдаа шархыг нь цэвэрлэн боох зуур “дахин каскгүй ирээд үзээрэй, аялалд явуулахгүй шүү” гэж загнаж бас амжив. Зориулалтын хамгаалалт гэдэг заавал эрсдлийг бууруулдаг. Нэг нь тэндээс "1000 өдөр зүгээр өмсөөд 1 өдөр хэрэглэж толгойгоо хамгаалдаг юм" гэж хошигнов. Бараг үнэн л дээ. Ингээд цааш 240 км-ын үлдсэн замаа дуусгах 9 залуу 1 бүсгүйгээ үдэж цааш явахгүй эндээс буцах хэд нь орой нар бууна шөний цагаар хүйтрэхийг бодож эрвийх дэрвийхээрээ илүү байгаа хүнс, куртик, гэрэл зэргээ өгцгөөхөд ретүз дээр давхарлан өмссөн шортыг маань надаас хамаагүй том 2 дахин өндөр залуу авна гэж зүтгэв. Хэдийгээр би тарган, тэр туранхай ч яс, арал юм юмны зөрүү гарах байлгүй дээ, тэглээ ч би өөрөө даараад байна гээд хоол, гэрэл хоёроо л илүүчиллээ хэ хэ. Ийнхүү өвдөг нь янз бүрээр өвдсөн, толгойгоо боосон зэрэг дайнаас буцаж яваа мэт хэдэн нөхөд Бэлхийн ам уруудан гэр гэртээ харьцгааснаар энэ өдөр 120 км жийж аяллын замаа 50% тай дуусгасан даа.

Одоо би түрүүлж явсан хүчтэй бусдынхаа хэрхэн замаа дуусгасан тухай баярт мэдээ, саяхан биднээс салан цааш явсан бүүр хүчирхэг хэдийнхээ аюулгүй амжилттай явж бариандаа орох хүртэлх цаг хугацаа сургийг чагнан догдлол дүүрэн хүлээх цаг мөчийг дагуулан гэртээ харихаар жийж явна.

“Хөх” багийн гишүүн О.Адьягийн гарааны цэгээс Жигжид зуслан 96 км туулсан аяллын тэмдэглэл

Илбэ Жилбэ далайн захад
Гэлэг Ёндон уулын энгэрт
Толь Гэндэн
Толгой Шарав гэж явжээ.

Хэнтий хааныг тайхад
Тоот бөхийн тоонд орж
Торгон зодгийн мөрөн дээрээс
Тов хийтэл атгаж
Хийж ч нэг үзэж
Хийлгэж ч нэг үзэж
Хийсгээ мэргэн заан цолыг олж нэг наргиж явжээ ... гэдэг шиг давхиж хөх тэмдгийн болзол хангаж, бэлтгэл бие хаа ид явж байгаад 5 сарын 31 ний нар хур тэгширсэн сайхан өдөр Наран улсын ах нарын тавьсан замын хөвөө хязгаар дээр машинд мөргүүлээд дээшээ харан хэвтсэн билээ. Тэр өдрөөс хойш бие нэг л биш оргиж цуурсан тохой ханзарсан өвдөгний шаналгаа зовиураас болоод хэд хоног халуурч хүч тамир барагдах талруугаа болов.

Группийн админууд, туршлагатай гишүүдийн товлосон тун чиг хүч бяр, сонирхол татсан аялалалууд товлогдсон энэ үед ингэж гэнэтийн золгүй явдал тохиосонд ихээ сэтгэл дундуур байлаа. Ойр тойрныхон биеэ бод аялал байж л байна гэж хэлсэн үгс оройруу орох авч яалтчгүй тал хээр уул хангай, тодрон үзэгдэх зам дотор гижигдэж хананд өлгөөтэй 2 дугуй явъя аа гэж даллан дуудах нь егөөтэй. Ямартай ч аялалдаа 2 өдрийн өмнө бүртгүүллээ, өдөр ирэх тусам өвчин зовиур багасах авч бас цаг агаарын байдал муу байх нь сэтгэл түгшээнэ. Аялалын өмнөх орой ямартай ч бүтэн жил даваагүй алдарт Гүнтийн даваагаа давна гэж групп чатандаа бичээд ус ундаа хоолоо бэлдээд унтахаар хэвтлээ. Өглөө дадсанаараа сэрүүлэгнээсээ өмнө нүд нээн чатаа хартал "ямар хувцас өмсөх вэ" гэсний хариуд "Хөнгөн нимгэн" гэснийг уншаад хөнгөн нимгэн хувцаслаад аялал эхлэх цагаас 30 минутын өмнө гарлаа. Харин яг халз өөдөөс нөгөө өвгөн салхи угтан авч хоцроохоор шийдэн үлээж гарлаа.

Зураг 8. Солонгон багийн гишүүд ... аялал үргэлжилсээр
Цуглах цагаас 2 минут хоцроод өнгөрсөн хөдлөсөн байх гээд байдгаа хийн жийн очтол тод өнгийн хувцас нүдэнд харандах нь манай багийн дугуйчид буй нь илт, баярлан жийн очтол тойрч зогсон Төрийн дууллаа дуулж байлаа. Харин би нилээн хүчлэн жийсэн тул амьсгаадаад дуулж чадсангүй. Админ Ожго ахаасаа хөх тэмдгээ гардан авч магнайдаа хүргэн адислаад халаасандаа лав гэгч нь хийж аваад хөдөллөө. Аваарт орж унахдаа өвчүүгээ нилээн эвгүй болгосноо өглөө мэдэв, амьсгалах бүрт хөндүүр оргиж аялалын турш багтарч явах нь тодорхой болов. За тэгээд админ ахлагчидаа даган жийсээр давааны наахнуур салж шороон замаар дангинуулж ахин засмалтай нийлэн вагондоод гүүрээр гараад жинхэн концерт эхлэвээ. Толгойн хэсгийн хүч бяртай залуустай салхи сайвараа өгөлцөж авалцан хэсэг яваад, нэгэнт уралдаан биш тул админы хувиарласан багтаа нэгтгэхээр эргэн уруудаж гишүүдтэйгээ нийлэн жийсээр 61н гарам хүрч цайлаад цааш явж байх ахууд сэтэрхий тохой хэргээ гарган янгинаж эхлэвээ.

Хүний бие аль их өвдөж байгаа өвчинөө онцгойлдог тул хүчлэн жийж булчиндаа ачаалал өгөн тохойны өвдөлтөө мартатлаа хурдлан гүнтийн давааны наахан байх Хөх дэлгүүр дээр иртэл ногоон багийн гишүүд мөн манай багийн орлогч дарга туршлагатай аялагч, насаар ах боловч хэдэнтээ анд нөхөр бололцсон Жавхаа маань хүлээж байлаа. Үлдсэн хүмүүсээ цуглуулан цайлж аваад хүсэж хүлээж зорьж байсан Гүнтийн даваагаа цогтой сайхан жийж гараад, Жигжид дээр цуглан хуушуурдаад замаа дуусгахаар сэтгэл шулуудсан нөхдөө үдээд, нэг эмэгтэй гишүүнийхээ өвдөгний халцархайг боож өгөөд, бас 2 гишүүнээ элдэв үгээр уруу татан хотын зүг хөдөлсөн билээ. Цааш явсан найзууд минь сайн яваад ирээрэй. Дараа аяллын замаа бүрэн дуусгаж жийнээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ожго П.Золзаяа У.Хосбаяр Д.Эрдэнэтуяа Т.Батдөлгөөн Т.Энхбаяр О.Адъяасүрэн Д.Баасансүрэн У.Одбаяр Г.Түмэнсайхан Д.Жамъяндорж Г.Бат-Оргил Ш.Мөнгөнсүх Ж.Октябрь Д.Цолмон Б.Насанбат С.Бат-Эрдэнэ С.Нямдорж Э.Хосбаяр Ш.Лазина Б.Сүхбат Ц.Гантулга Э.Ууганбаяр Э.Уянга Т.Баярсайхан Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Эрдэнэтуяа
  • 639 км дутуу
  • 620 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
С.Бат-Эрдэнэ
  • 96 км дутуу
  • 1163 км
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Э.Хосбаяр
  • 1810 км
  • 12
  • 1
  • 0
  • 1
  • 0
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Баттөмөр Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3710 км
Зүгээр л жий!