Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #42 - ГЭР БҮЛИЙН ХАМТ ДУГУЙТАЙ ЖИЙЛТ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/222
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Ганцаарчилсан
Замын урт
20 км
Давааны тоо
0
Өндөр авалт
90 м
Өндөр алдалт
-89 м
Их өгсөлт
3.9 %
Их уруудалт
-4 %
Оролцогчдын тоо
13
Эхлэх цаг
2022 оны 5 сарын 28 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Сүхбаатарын талбай
Цуглах цэгийн солбицол
47.919, 106.917222
47°55'8.4"N, 106°55'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Шөнө болон өглөөгүүр бороотой гэсэн цаг агаарын прогнозыг харгалзан үзэж цуглах цагийг 10:00 цаг болгон хойшлууллаа. Жийлтэд бүртгүүлсэн боловч цуглах цэгт товлосон цагт хүрэлцэн ирж амжаагүй гишүүд жийлтээ хувийн хэрэгтээ тооцуулахыг хүсвэл тухайн өдөр гэр бүлийн хамт дугуйтайгаа "Автомашингүй өдөр" арга хэмжээнд хамрагдсан аль нэг гудамжинд авахуулсан фото зургаа илгээнэ.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Автомашингүй өдрийг тохиолдуулан группийн гишүүдийн дунд "Гэр бүлийн хамт дугуйтай жийлт" зарлаж байна. Гэр гэрээсээ унадаг дугуйтай гарч тогтоосон бүсээр гэр бүлийн хамт жийж өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Зүгээр л жий.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Автомашингүй өдөр арга хэмжээний үргэлжлэх хугацааны ихэнхэд бороо шивэрсэн өдөр болов. Гэвч группийн цөөнгүй гишүүн үүнийг үл хайхран гэр бүлээрээ (хүүхдүүдтэйгээ л дээ) Сүхбаатарын талбай дээр унадаг дугуй хөлөглөн иржээ. 5 дугаар ангид сурдаг гэсэн нэг хүү аавынхаа дугуйг унасан нь нүднээ шууд өртөж байв (ШТГ Б.Баттөмөр). Бас ээжтэйгээ ив ижилхэн ихэр охид (УШТГ П.Золзаяа), аавтайгаа хамт хэзээ язааны мэт жийх хэвлүүхэн хүү (НТГ Г.Түмэнсайхан), бидний дараахан аавтайгаа хамт ирсэн бас нэг хүү (С.Бат-Эрдэнэ) гэх зэргээр энэхүү жийлтэд албан ёсоор бүртгүүлсэн гишүүдийн нийт 7 хүүхэд оролцжээ. Эдгээр хүүхдүүд тун удахгүй группийн халааг авч УБ уулын дугуйн аялал группийн аяллын маршрутыг үргэлжлүүлнэ буй за. Бага настай хүүхдүүдийн зургийг хамаагүй дэлгэж тавих нь зохимжгүй тул уг тэмдэглэлийг зураггүй үлдээв.

Энэхүү жийлтээр манай группийн ахмад гишүүдийн нэг П.Батмөнх ах маань тэмдгийн болзлоо ахиулж шар тэмдэгт гишүүн боллоо. Залуу үедээ үлгэр дуурайлаа үзүүлж, цаашид ахин олон жил жийхийг хичээнгүйлэн хүсье.

Мөн тус өдөрлөгийн үеэр зохиосон марафоны 10 км-ийн төрөлд манай группийн гишүүд УТГ Б.Насанбат, НТГ Ш.Лазина нар оролцжээ. Тэднийг жийлтэд оролцсоноор бүртгэж хувийн хэрэгт нь тэмдэглэгээ үйлдэв. Тэр хоёр маань группийн гишүүд бид бүхнийг ирэх жил болох марафонд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохыг уриалсаныг энэ ялдамд уламжилъя.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Бат-Эрдэнэ Г.Түмэнсайхан Ш.Лазина О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат
С.Бат-Эрдэнэ
  • 96 км дутуу
  • 1163 км
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6306 км
  • 58
  • 10
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11652 км
  • 110
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Зүгээр л жий!