Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #116 - ТОНЬЮКУКИЙН ХӨШӨӨ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/215
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
116 км
Давааны тоо
0
Өндөр авалт
831 м
Өндөр алдалт
-832 м
Их өгсөлт
5.8 %
Их уруудалт
-7.7 %
Оролцогчдын тоо
22
Эхлэх цаг
2022 оны 4 сарын 23 Бямба гараг, 9:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Баянзүрхийн товчоо, Сансар худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.886889, 107.073972
47°53'12.8"N, 107°4'26.3"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Баянзүрхийн товчооноос шороон замд орж Богд уулын араар жийн Хонхор суурингаар дайран гарч улмаар Налайх нисэх буудлын урдуур өнгөрч Мэргэн Тоньюкукийн гэрэлт хөшөө хүрнэ. Буцахдаа засмал замаар явж Налайхаар дайран Дүнжингарав худалдааны төв хүрсэнээр аялал дуусна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ХТГ Г.Махгал

За, өнөөдөр 116 км жийнэ шүү дээ гэсэн бодол өглөө эрт сэрээн цонхруу харуулахад хаврын нэгэн нарлаг өглөө угтах нь нэн таатай. Ийм өдөр анд нөхөдтэйгөө, зорьсон чиглэлдээ дуртай унадаг дугуйгаа жийгээд салхины сэрчигнээн, унадаг дугуйн шороотой ярилцах чимээг мэдрэн байгальд жийх хичнээн сайхан билээ. Аяллын цуглах цэг зүүн зүг Баянзүрхийн товчооны Сансар дэлгүүрийн өмнөх талбай. 20 км зам туулж тэнд очих би цуглах цагаас 1 цаг 20 минутын өмнө гэрээсээ гарлаа. Үнэхээр л төсөөлж байснаар хаврын нар, сэнгэнэсэн салхи 2 хамтдаа тэврэн өглөөний мэнд мэдэхэд өөрийн эрхгүй сэтгэл баясаж зүрхэнд талархал төрнө.

Зураг 1. Тоньюкукын гэрэлт хөшөө буюу аяллын оргил цэгт

Аяллын газрын зургийг харвал цуглах цэгээс зорьсон газраа хүртэл Туул голын эрэг хөвөө, уулын бэл дагасан шороон замыг сонгож, харин буцахдаа зүүнээс УБ хотыг чиглэсэн автомашины замаар ирэхээр зурагдсан байлаа.

Машины замаар болгоомжтой зогсолтгүй жийсээр Нарны замын хажуугийн нарийн замруу орлоо. Энэ замаар жийхэд уг нь арай амар. Явган хүний зам аюул багатай авч байн байн өндөр хашлага таарах, явган хүмүүс холихох нь ялангуяа холын аялалд зорьж явахад саад болох нь элбэг тул сэтгэл яаран байгаа аялал, болоод 20 км-ын цаана намайг хүлээх цуглах цэгрүүгээ хурдан хүрэх сэтгэлээр ийнхүү жийж явахдаа энэ замын 2 талын нарийн хэсгийг дахин сайн сэлбэн засаад унадаг дугуйныханд нэрлээд өгчихөөсэй гэж өөрийн эрхгүй хүсч байлаа. Манай хот нэг үеэ бодвол дугуйн зам энд тэнд тавигдаж байгаа ч газрын хомсдолоор явган хүний замын хажууг будаж ялгаж өгч байгаа нь үнэхээр шаардлага хангахгүй байгааг өдөр бүр мэдэрдэг нь бидний зовлон байдаг. За Улиастайн гүүр өнгөрвөл манайхан явж байгаатай таарах байхдаа гэж бодсоор овоо хурдан Баянзүрхийн наад шинэ гүүр хүрэх алдад хажууд танил хоолой инээмсэглэхийг харвал өчигдөр орой та явна биздээ, цуглах цэг хүртэл жийнэ биздээ гэж лавлаж байсан Ууганаа байлаа. Бид 2 мэргэжил нэгтэйн дээр, үзэл бодол ойролцоо, бас чиг хоногийн, олон хоногийн аялалд зовлон жаргал нэгдэн багагүй явсан тул хамт аялах дуртай дүү нарын нэг билээ. Ингээд хоёул хөөрөлдсөөр, өмнө явах дугуйчидтай мэндлэн зөрсөөр Сансар дэлгүүр дээр иртэл манайхан/УДА/ аль хэдийнээ ирчихээд баяр хөөр дүүрэн ярилцан аяллын бэлтгэлээ базаацгааж байлаа.

Зураг 2. Цуглах цэг дээрх бидний унаа

Ингээд группын үндсэн админ эзгүй байгаа тул заавал нэг илүү үглэхгүй бол болохгүй санагдаад Галаагаа дуудан хэн цоожлох вэ, хаана хаана татах вэ хэмээн хэсэг хөөрөлдөөд зурсан замаараа явах, мөн Ууганаагаа энэ аяллын цоожлогчоор томилоод аялал яг цагтаа зүүн зүг Түрэгийн үеийн хөшөө дурсгалын цогцолбор Тоньюкукыг зорьлоо.

Салхи араас, нар өмнөөс ээж эх газрын зөөлөн хөрснөө Богд уулын зүүн сугыг эмжин төмөр замын наана цаана гаран урагшиллаа. Тоньюкукын хөшөөнд баруун талаас нь очно. Багахан яваад Хонхорын урд Хөлийн голын халиа нуур болон мэлтийх нь үзэсгэлэнтэй харагдана. Нуурын налуу эргээр дугуйгаа түрэн болгоомжтой өнгөрөөд үргэлжлүүлэн жийлээ. Жийх тусам өнөөдрийн аяллын зам ямар гоё вэ. Үнэхээр уулын дугуйнд тохирсон үе үе багахан бартаа өгсүүрүүд, хээрийн зөөлөн хөрс, ардаас түрэх салхи. . . жийгээд л баймаар өдөр байна, энэ аяллын замыг зурсан Галаадаа очоод баярлалаа гэж хэлэх юм шүү. Газрын зураг дээр аялалд тохирсон маршрутыг зурж тэр замаараа олон хүнийг аялуулна гэдэг хүн хүний чадах зүйл биш. Тэнд байгалийн тогтоц, цаг агаар, түүнийг туулах багийн бүрэлдэхүүн гээд олон хүчин зүйлийг тооцох ёстой. Ийм бодлоор урамтай хөгжилтэй аз жаргалтай урагшилсаар. Хааяа үргэлжилсэн хашаа, замын бартааг гаргахаар хойш, урагш чиглэхэд баруунаас үлээх салхины хүч багагүй хүчирхэг байгааг мэдрэхээр за авсаны эцэст төлдөг хуулиар ингэж гоё замаар ийм гоё жийж очиж байгаа болохоор буцахдаа энэ салхиа сөрж нэлээн их юм болж хотдоо ирнэ гэдгийг бүгд л мэдэрч байсан ч ганцаараа биш багаараа тул юунаас айх билээ.

Зураг 3. Бартаат замд цувсан гишүүдээ татан цуглуулж буй байдал

Налайхын зүүн урдуур нэг хэсэг уурхайн зам байсан боловуу, одоо автомашин огт явдаггүй бололтой юм. Дээр үед тавьсан маш сайн толь мэт засмалаар хоёр км орчим нисэх мэт уруудсаар дахин хээрийн зөөлөн хөрстэй учран алсын өгсүүрт хичээсээр уужим толгой дээр гартал бага насны морьдын үсэргээтэй тааралдав. Тэд гараа руугаа явцгааж байгаа бололтой. Хөл цуцсан би яг тэдний голоор маш удаан жийж огтлон гарсан болохоор тэр үү, уяачдын яриа чихнээ тод сонсогдсон нь цочролд унагасан гээч. Бүгд тэгж ярьдаггүй л байлгүй дээ. Нэгнийгээ дуудан морь болоод бусад зүйлсээ аваарай гэж байгаа бололтой. Хөөе тэр п. . . морио аваад ир, хөөе чамайг дуудаад байгаа биш үү п . . . минь. 2-3 удаа энд тэнд ийм яриа чих дэлсэхэд л хүүеээ энэ хүмүүс чинь хоорондоо яаж яриад байнаа гээд сэртэсхийн урам хугарч яг ингэж ярьдаг хэсгүүдийн дундуур орчихвуу даа, тэрнээс арай ч дээ. Гэхдээ эрчүүд өөрсдөө ч анзааралгүй олуулаа байхдаа ингэж ярих нь багагүй сонсогддог. Битгий ингээсэй гэж өөрийн эрхгүй бодогдоно.

Хамгийн сайхан нь миний ажил амьдралын хүрээлэл, аялж сурсан дугуйныхан, уулынхан хэзээ ч ингэж ярьдаггүй.

Ийнхүү морьд харж баярлах сэтгэл, эрчүүдийн ярианд гоморхох зангаа тэнд үлдээгээд дугуйчдын бараагаа хараачилвал тээр урд гүвээ давж яваа харагдана. Дээр үед нэг ирж байсан. Тэр хөх байшин мөн билүү, Өвөрхангайн Орхоны хөндийд байдагтай нь хольж хутгаж будилан бодсоор байшингийн хажууд хүрэхүйд манайхан ихэнх нь ирчихсэн амарцгааж байлаа. Том хөх сэндвичин байшинг битүүлж орхиод дангинатал цоожилчихож, бодвол асран хамгаалж байгаа царай нь тэр байх. Ямархуу янзын хэлбэр дүрстэй эд өлгийн зүйл байдгийг нь зөвхөн номоос л харж унших юм байлгүй.
Тэнд ундалж аваад буцахад бас хэдэн хөшөө чулууг өргөст тороор өвч битүү хуяглаж хар будагтай төмөр өндөр хашаагаар хүрээлж бас л хаалгыг нь том цагаан цоожоор дангинуулжээ. Бүтээн байгуулалтын ардаас ашиглалт, нөхөн сэргээлт, хэвийн ажиллагааг хангах гээд олон ажил дагадаг. Өнөө л хүн ам цөөтэй, хөрөнгө мөнгөгүй гэх байхдаа. Нэг юм бариад, хашаалж хаагаад цоожлоостой. 60 км жийгээд очлоо, үзэх зүйл нэг ч алга. Бүгд цоожтой. Нам гүм ажин түжин. Уг нь хэдэн мянган жилийг элээн бидний цаг үед тухайн үеийн түүхийг чирсээр ирсэн эд өлгийн зүйл. Хэнд гомдох билээ. Бүгдийг үгүй хийж байгаа энэ цаг үед биднийг уучлаарай.  Үүдэнд нь хэдэн дурсгал татуулж авцгаагаад хөдлөх тийш эргэхэд салхи аанай хүчээ зузаатгаад биднийг тосож байлаа. Бид ч бас бууж өгөлгүй хүчээ зузаатгаж хоёр эгнээ цуваа байрлал эзлээд хотынхоо зүг хөдөллөө. Одоо "концерт" эхлэнэ. Хойд чигт 10 км жийгээд төв замдаа орж хот хүртэл баруун зүг салхитай тулалдана. Бид аяллын замын хүнд хэцүүг ингэж хөгжилтэйгөөр нэрлэдэг.

Хүчирхэг залуус урд салхи аван хоёр эгнээгээр салхины өөдөөс жийхэд багийн ажиллагааны үнэ цэнийг яс махандаа тултал мэдэрнэ. Ерөнхий админ байхгүй үед яг нэг хүн шиг биесдээ хүндэтгэлтэй хандаж, аяллаа ажилттай дуусгахын төлөө хүн бүр хичээж байгааг алхам тутам мэдрэх үнэхээр хайрлам. Унадаг дугуй бол нөхөрлөлийн талбар. Энд биенээ танихгүй, заримын нэрийг нь ч үл мэдэх хүмүүс яваа. Гэхдээ яг энэ аяллын замд надад чи, чамд би хамгийн эрхэм. Үүнийг бүгд мэднэ гэдэг хамгаас гайхалтай. Хөл цуцаж цуваанаас үлдэх гэсэн нэгнийгээ туршлагатай гишүүд эргэж буцаж түрж цуваандаа оруулна. Автомашины эгнээрүү цөмрөх цувааг ардаас хэн нэг нь баруун гар шахахыг сануулна. Энэ цуваанаас өчүүхэн атугай сугарч үлдвэл тэртээ хол тасарч хоцроод салхины өөдөөс ганцаараа ёстой өөрийн үйлийн үр, хувь заяа, тамир тэнхээ, хамаг байдаг уншлагын сангаа хэсэг хоромд уншиж дуусаад үнсэнд орхигдсон шалз болох учир хоцорч болохгүй. Багийн ажиллагааг утгаар нь хэрэгжүүлсээр 20 км тасралтгүй жийсээр Тэрэлж Налайхын уулзварт ирж татлаа. Салхины өөдөөс бүх салхийг хаан урагшилсан, ядарсан нэгнийгээ түрсэн, бас чиг тэр дунд амжуулж зураг дарж бичлэг хийсэн залуусаа харахад хайр хүнлэтгэл өөрийн эрхгүй төрнө. Эндээс Налайхын Оргил хүртэл зам нарийн тул бөөнөөрөө явах нь бусдад саад болох тул аюулгүй байдлаа хангаж дор бүрнээ өөрсдийгөө аван хүрэхээр ярилцаад хөдлөв.

Миний цуцсан хөл хөдлөх юм биш. Хүчтэй дүү хэсэг түрсэн ч хөл аль хэдийнээ миний мэдлээс гарсан тул эгчийгээ орхиод өөрөө яваарай. Би тэгж байгаад араас чинь очно гэж хэлээд үлдэв. Хэсэг зогсож амрахаас өөр сонголт үлдсэнгүй. Унадаг дугуйчны амралт бол тэр бүр суух биш харин дугуйгаа түрээд алхах билээ. Цэргийн ангийн урдуурх замаар хэсэг алхаж овоо амраад цааш өөрийн аясаар жийсээр Оргил дээр ирэхэд манайхан хэдийнээ амарч, ариун цэврийн өрөө орж, ус ундаа амттангаар хүчээ сэлбэцгээж байлаа. 30 орчим минут амарсаны дараа Баянзүрхийн гүүр хүртэл өөрсдийн боломжоор автомашины зам, дугуйн замын аль алинаар уруудаад очоорой түүнээс цааш Дүнжингарав хүртэл хотын замд бөөнөөрөө явна шүү гэж зааварчилгаагаа авцгаан хөдөллөө. Энэ замын 2 талаар унадаг дугуйн сайхан зам тавьсаныг бүгд мэднэ. Нөгөө л арчилгаа тордолгоо байхгүйн улмаас энд тэндгүй хагархай, замын хажуугаас орж ирсэн том том чулуу, байн байн зам тасарч том хайрга үргэлжилна. Машин замаар явсанаас эрсдэлтэй. Тиймээс л бид дугуйн замтай байсан ч машин замыг сонгож жолооч нарт адлуулдаг. Уг нь дугуйчид ч бас машинтай л даа. Түгжрэлд нэмэр оруулахгүй л гэж бид унадаг дугуйг сонгодог.

Зураг 4. Буцах замд

Админ биднийг Дүнжингарав дээр хүлээж байгаа мэдээг энд авсан болохоор яаралтай ажилтай биш бол тэнд бөөнөөрөө очиж уулзаад аяллаа дуусгахаар хөдөлцгөөв. Ийнхүү ярьж тохирсон яриа хууль адил аяллын замд үргэлжилдэг ёсоор бүх зүйл ном ёсоороо явагдсаар Дүнжингаравт хүрэлцэн ирснээр/140 км/ аялал өндөрлөв.

Спорт бол багийн ажиллагаа, бүгд цул нэг хүн болсноор ямарваа саадыг туулдаг учир энэ өдөр хамт аяласан аялагчид дугуйчиддаа баярлалаа. Та, би, бид бүгдийг энэ өдөр унадаг дугуй нэгтгэсэн. Аялал өөрөө ийм гайхамшигтай.

Аяллын тэмдэглэл бичсэн. Д.Цолмон. Тэмдэглэлийн зарим хэсгийг Э.Ууганбаяр хамт бүтээлцэв.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ц.Гансэлэм Б.Бадраххүү Privacy Т.Энхтөр О.Шинэбаяр Ж.Батдаваа Т.Энхбаяр Ш.Лазина Б.Сүхбат О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Э.Ууганбаяр Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа
Ц.Гансэлэм
  • 1143 км дутуу
  • 116 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Бадраххүү
  • 1067 км дутуу
  • 192 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 922 км дутуу
  • 337 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 112 км дутуу
  • 1147 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!