Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #113 - ДАВААНЫ БУЮУ ТӨМӨР ЗАМЫН ДАГУУ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/212
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
97 км
Давааны тоо
1
Өндөр авалт
692 м
Өндөр алдалт
-692 м
Их өгсөлт
9.8 %
Их уруудалт
-6.7 %
Оролцогчдын тоо
25
Эхлэх цаг
2022 оны 4 сарын 2 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Номин 22 агуулах худалдаа
Цуглах цэгийн солбицол
47.902528, 106.737111
47°54'9.1"N, 106°44'13.6"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Энэхүү аялал нь хойд чиглэлийн төмөр зам дагасан ухаа гүвээ, жалга судаг даган өгсөж уруудан Эмээлт өртөө, Давааны өртөө дамжин, 361 гарам суурин хүртэл шороон замаар яваад, засмал замтай нийлэн Рашаант суурингаар дайран (төмөр замын гарам гаралгүй) засмал замаас салж Шижир баг хүрнэ. Амаа өгсөн алсын өгсүүрт жийсээр Тахилтын даваа даваж уруудан Тахилт, улмаар Орбит, Таван шарын автобусны буудал хүрч аялал дуусна. Аллын зайн 45 км нь шороон замаар үргэлжилнэ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УШТГ Д.Цолмон

2022 оны 4 сарын эхний Бямба гарагийн аялал УБ хотын баруун хойд хэсгийг нар зөв тойрон 97 км жийх аялал зарлагдав. Энэ аяллын онцлог нь өмнө нь баруун зүгийн аяллын өглөө цуглах цэг 5 шарын BSB дэлгүүрийн урд талбайд цугладаг байсан уламжлалыг зөрчин цааш 5 км орчим сунаж Номин агуулах дэлгүүрийн гадаа цуглах зарлал байв. Үнэндээ өмнө цугладаг BSB дэлгүүрийн талбай жаахан давчуун дээр нэг л тухтай бус санагддаг байсныг ийнхүү эвдсэн нь цааш холдсонд ундууцах бус илүү таатай санагдах нь сонин. Дугуйчны сэтгэл зүйн онцлог юм уу даа.

Ийнхүү хаврын нэгэн дулаахан өглөөний сэрүүхэнд сүнгэнэтэл жийсээр аялал эхлэх цагаас 10 минутын өмнө ирэхэд энэ удаагийн аялалд оролцох ихэнх гишүүд ирсэн байв. Араас цөөн тооны дугуйчид аялал эхлэхээс өмнө амжиж ирээд УУДАГ групын эрхэм чанар болсон аялал яг цагтаа эхлэдэг зарчмаар бид 10 цаг 00 минутанд 2 эгнээ болж автомашины 1-р эгнээний баруун талаар аюулгүй байдлаа ханган жийж эхэллээ. Аялал эхлэх цагтай зэргэцэн админ эхний таталтыг хаана хийх, хэрхэн тэр хүртэл жийх зааварчилгааг хэдийнээ өгсөн тул аялал ийнхүү тайван амгалан баруун зүг хөдөлж байгаа юм.

Өвөлжин хүйтнийг мэдэрсэн бие цогцос хаврын уринд баярлан хөөрөх мэт нэг л тавируун, дээр бид дуртай аяллаа хийж байгаа болохоор бүгдийн нүүрлүү хараагүй ч энэ аялалд оролцож байгаа 26 хүний царай (4 эмэгтэй) аз жаргалаар гэрэлтэн байгаа гэдэгт ёстой нөгөө мөрийцөхөд ч бэлэн гэхэд хилсдэхгүй.

Зураг 1. 4 эмэгтэй гишүүн. Баруунаас Цолмон, Золзаяа, Мөнгөнсүх, Лазина.

Бид бөөндөө жийсээр аяллын эхний таталт болох төмөр замын гарам өнгөрөөд зогсоцгоов. Энд бүгд бие халаалт болдог уламжлалт дасгал гар сарвуу, хөлийн ул шагай, нурууны суналт зэрэг хөдөлгөөнүүдээ хийгээд дараагийн таталтын заавар "төмөр замын баруун талыг барин төмөр зам давахгүй жийхэд л төөрөх аюулгүй" гэсэн зөвлөгөөгөө сонсон уулруу өгслөө. Хэдийгээр өгсүүр ч гэлээ чулуугүй зөөлөндүү шороон зам гэдэг уулын дугуйныханд толин замдаа л орно. Жавар хайрахгүй хөл гар бээрэхгүй байна гэдэг хаврын аяллын хамгийн эхний жаргал. Бид энэ жаргалаа эдлэн жийсээр төмөр замын Эмээлт суурингийн наадах өндөр дэнж дээр удаах таталтаа хийж сүүлийн хүмүүсээ ирүүлээд хөдлөв. Удалгүй Эмээлт өртөө өнгөрөн хойд зүгийг барин жийсээр Давааны өртөө мөн өнгөрөв. Давааны өртөө нэг л сэтгэл татаад байгаа нам гүм хөөрхөн сууриндаа. Жийлт дунд админ одоо тэр харагдаж байгаа хөөрхөн гүдэнг давна гэхтэй зэргэцээд хараа бэлчээвэл явж буй чиглэлээс жаахан баруун тийш бидэнд бол өндөр даваа харагдав. Нэг сайхан уруудсаны дараа баг өгсөж эхлэв. Удалгүй энэ өгсүүр нээх жижиг гүдэн ч биш нэлээн уужим өгсүүртэй өндөрлөг болох нь мэдрэгдэж цуцаж эхэллээ. Зарим нь бууж түрж яваа харагдана. Унадаг дугуйтай аялалд дугуйнаасаа бууж түрнэ гэдэг огтын буруу ичмээр зүйл биш юм. Харин ч дугуйчны салшгүй нэг хэсэг бол унадаг дугуйгаа түрэх билээ. Үүнийг ч админ байнга сануулдаг. Аюултай уруу, бартаат замыг түрээд туулаарай л гэдэг. Эмч нар ч зөвлөдөг. Хэдийгээр чадаж байгаа ч давааны өөд заавал жийх нь өвдөгийг хэт их ачааллаж зарим тохиолдолд гэмтээх ч магадлалтай тул уулын аялалд даваа өөд түрээд гарах нь зөв гэж зөвлөдөг.

Ийнхүү жийх нь жийж, түрэх нь түрсээр нэлээд уужим алсын огцомдуу бөгөөд тэгш хосолсон өгсүүртэй нэг сайхан өндөрлөг дээр гараад ирлээ. Хэрэндээ гүрийж араагаа нөөцгүй болтол хөнгөрүүлж жийж байхдаа "энэ аялал ганцхан Тахилтын даваатай гээд байсан худал, Ожго ах ингээд даваагаа буруу тоолдог байхгүй юу" гэсэн бодлоор өөрийгөө саатуулан өгссөөр эхний гарсан хүмүүсийг харах зуур зарим чадал хүч нь ихэдсэн нөхдүүд хажуугийн өндөрлүү дахин жийж гараад бууж байгаа нь харагдаж цагаахан атаархал үүсэхэд чадаж байгаа юманд арга байхгүй юмдаа гэж чин сэтгэлийн бахархал төрнө. Ингээд бүх гишүүд аахилж уухилж гарч ирсэний дараа 11 цаг 40 минутанд группын хамгийн тэмдэглэлт сайхан үйл болох аялагчийн тэмдэгийн болзол хангасан гишүүдэд тэмдэгийг нь гардуулах ажиллагаа болов. Яг энд 3 гишүүн цэнхэр, 2 гишүүн ногоон тэмдэгээ гардан авч хамт олноосоо талархал хүртэн урам зоригоо нэмсэн юм. Хэн нэг нь тэмдэг авах, тэмдэгээ ахиулах нь аяллын замд нэг л том баяр болдог нээх гоё.

Зураг 2. Тэмдгийн болзол шинээр болон ахиулан хангасан гишүүд

Дараагийн таталт 3-61 гарам гэдэг үгтэй зэргэцээд админы тоос тээр урд гарч байдаг нь ёстой "зэвүүн" шүү хэ хэ. Бид хэдийгээр мэдэж бэлтгэлтэй байдаг ч олон хавар нэгэндээ гэдгийн үлгэрээр аль нэг таталт дээр гэнэ алдаад юм яриад, эсвэл амттан эргүүлж яваад дугуйныхаа дэргэд ч очоогүй байтал админ ийнхүү хөдөлчихсөн байдаг гээч. Энэ бол хол зам туулах аяллын шилдэг зохион байгуулалт юм. Тэрнээс таталт бүр дээр лаглайтал амраад ааг зоог хийж хөдөлвөл яахан 100 км замаа туулах билээ дээ.

Энэ удаа бас л гэнэдээд санд мэнд дугуйндаа мордох үед админ болоод эхний гишүүд бараг 500метр холдсон байлаа. Мэдээж энэ зай улам ихсэнэ. За дүүрсэн тэр төмөр замыг нь дагаад сүүлийн хүний бараагаа алдахгүй л юмсан гэсээр жийж эхлээд нэгэн товгор өнгөрөхөд эхний хүмүүс Давааны өртөөний цаад довцог давж явна. Давааны өртөө бид 2 ын дунд элбэг 500 метр. Ингээд л хувь тавилантайгаа эвлэрэх үед админы үг ээлж дараагаар толгойд орж ирнэ дээ. "Дугуйчид хэдийгээр хоорондоо зайтай байвч арын дугуйчин жийж л байвал төдийлөн хол хоцордоггүй. Бусдын араас өөрийн тэмпээ алдаж хүчилж хурдалвал замаа дуусгаж аялаж чадахгүй, өөрийн тэмпээрээ зогсолтгүй л жий, удаан нь хамаагүй" энэ зөвлөгөө бол аяллын замд шалгарч батлагдсан алтан зөвлөгөө. Тийм ч учраас аяллын замд гарсан л бол чиний сэтгэл хичнээн яаравч биеийн чадал чинь энэ дүрмийг л дагана. Харин биеийн байдлаа сонсолгүй, би чадна гэж хүчилвэл, эсвэл зогсолтгүй удаан ч хамаагүй жийхгүй, байн байн зогсож, сууж, хэвтэж амарвал аялагч болж хэзээ ч чадахгүй юм. Үүнийг энэ хэдэн жил мэддэг болсон маань л хамгийн том олз юмдаа.

Багийнхаа хамгийн сүүлийн хүн болж жийж явахдаа айхгүй, яарахгүй, өөрийн хэмнэлээр зогсолтгүй жийж явахдаа би аз жаргалтай байдаг. Учир нь би багийнхан дээрээ очтолоо зогсохгүй гэдгээ мэддэг, хэт холдвол багийнхан хэдхэн гүвээний цаана хаа нэг газар тосч байгаа гэдгийг би мэддэг, би өөрийн дур сонирхолоор энэ аялалд оролцож яваа гэдгээ ухамсарласан болохоор ийнхүү айдаггүй, бухимддаггүй, гомддоггүй билээ.

Тээр хардаа нэг л мэдэхэд хэзээ хүрнэ дээ гэж бодож байсан 3-61 гарам дээрээ хүрээд зогсолтгүй жийсээр ирлээ. Багийнхан хойшоо эргээд засмал дээр татаж байгаа болов уу, МТ колонктой уулзвар дээр татаж байгаа болов уу гэж бодохтой зэргэцээд бяцхан гүвээний цаана хашааны буланд бөөнөөрөө зогсож байлаа. Намайг очингуут нэгмөр дэлгүүр дээр хангалт хийе гээд зэрэг хөдлөв. Мэдээж ядарч очсон ч дэлгүүр хэдхэн зуун метрт байгаа гэдгийг мэдсээр байж яаж дуугүй хөдлөх вэ "Бими амраад ч яахын тээ" гэж үг хаяад амжив. Аяллын замд дэлгүүр дээр зогсож ус ундаагаар цэнэглэгдэнэ гэдэг бас нэгэн жаргал шүү. Ер нь аялал бүтнээрээ амжилттай аз жаргалтай байх нь аяллын замын агшин, тохиол бүрийг баяр хөөртэйгөөр хүлээж авч тэднийг эвлүүлэн нийлүүлсээр аялал бүхлээрээ гоё болдог гэж боддог. Мэдээж тэр бүрдэл хэсэгт цаг агаарын гэнэтийн таагүй үзэгдэл ч орно. Түүнийг хүлээн авч даван туулж байгаа маань л аяллын хэсгээ эвлүүлж байгаа явдал юм.

Ийнхүү 2 цаг орчим салхи сөрөн жийсэн хүмүүс ус ундаагаар хүч сэлбээд дараагийн таталт Рашаант өртөөг зорилоо. Энэ зам даан ч танил зам. Группын брэнд 240км-ын аялал ч энэ замаар явж, групп ч олон олон аяллаар энэ замыг туулсан тул их дотно зам. Ингээд бид чанх хойд зүгт 3-61 гарамыг нэвт гаран засмал замаар Рашаант өртөөг өнгөрөн зүүн эргэж уулын замаар жийх үед тэр урд админы ХООЛОНДОО гэдэг үг чихний үзүүрт хальт мөлт сонсдов. Ээ гэгээн минь ашгүй дээ. Хэдийгээр тэгтлээ ядарч өлсөөгүй ч урт амралт л бол амралт. Хөлөө жийн сууна. Амттан иднэ. Ярьж хөөрнө гэдэг бол хэдийд ч гоё байдаг. Ялангуяа унадаг дугуйгаар олон цаг жийсний дараа. Бид өдрийн хоол, амралтанд 40 орчим минутыг зарцуулаад дараагийн таталт Тахилтын даваа гэдэг командыг аван Шижир сууринг чиглэн уулын арлуу жийлээ. Пөн хийсэн бүгчим агаартай Шижирийн ар, тээр хол хаврын униар дунд харагдах Тахилтын даваа хэзээ очих бол . . . Толгойд ийн бодол эргэлдэн жийх зуур эхний хүмүүс хөндийн хагасыг туулж байх. Цоко чи хөндийн аманд явж байх. . . За яахав болно доо болно гол нь жийж л явахад учиртай. Энд салхигүй бөгчим байсан тул арын дугуйчид бүгд зогсож хувцасаа нимгэлэн ойролцоо хөдөлцгөөв. Аяндаа цуварч эхэллээ. Энэ хөндий алсын өгсүүртэй урт хөндий. Тахилтын даваа чадварлаг дугуйчдыг жийлгээд гаргадаг уужим даваа ч гэлээ над мэт ийнхүү даваа дөхтөл  жийсэн нь их гавьяа, одоо бууя түрие гэж булчин минь надад хэлснээр үгэнд нь орж Тахилтын даваа өөд түрсээр давааны оройгоос нааш 100 метрт зам тэгшрэхэд нь жийгээд багийнхан дээрээ очлоо. Мэдээж түрж гарч ирж байгаа ч хэдхэн метрт ч гэлээ жийхэд л нэг л гоё болчихдог. Ардаас бас хэдэн дугуйчид ирж яваа.

Тахилтын даваан дээр бид 14 цагт цугларч одоо эндээс уруудаад 5 шар хүрснээр аялал өндөрлөх тул тухтай амарч аваад дурсгалын зургаа татуулан өнөөдрийн аяллын замыг дуусган ногоон тэмдэгийн болзол хангасан бас нэг гишүүндээ тэмдэгийг нь гардуулан баяр хүргээд давааны уруу болгоомжтой буухыг сануулан хөдөллөө. Мэдээж эндээс уруудан Тахилтын эцсийн буудлын дэлгүүрт дараагийн ус ундааны хангалтаа хийх тул пижигнэтэл уруудсаар ус ундаагаа ч уун, автомашины зам эхлэж байгаа болохоор 2 эгнээгээр бөөндөө явж 5 шар хүрэхээр тохиролцон яг ярьснаараа бүтэн багаараа хайрцаглан жийсээр Тахилтын дундаас төв замруу буусан шинэ замаар урамтай жийн үргэлжлүүлэн баруунаас хотруу жийсээр аялал өндөрлөх 5 шарын автобусны буудал дээр маш хурдан ирлээ.

Зураг 3. Аялагч гишүүд Тахилтын даваа дээр

Ингээд өнөөдрийн аяллаа дүгнэн биесдээ баяр хүргэцгээн хотруу болгоомжтой орж гэр гэртээ харихыг ерөөгөөд энэ өдрийн аялал аз жаргал дүүрэн өндөрлөсөн билээ. "Зүгээр л жий" энэ бидний уриа. Тиймээ унадаг дугуйн дээр мордсон л бол та ч бас ЗҮГЭЭР Л ЖИЙ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Лхамсүрэн Х.Гантулга Б.Элбэг-Эрдэнэ Г.Түмэнсайхан Э.Дөлгөөн С.Отгонбаатар Т.Энхбаяр Ш.Лазина Н.Даваасамбуу Б.Сүхбат О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Э.Ууганбаяр Ц.Наранхүү Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Г.Ганбаяр Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Г.Лхамсүрэн
  • 1211 км дутуу
  • 48 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Х.Гантулга
  • 684 км дутуу
  • 575 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Элбэг-Эрдэнэ
  • 1486 км
  • 13
  • 2
  • 0
  • 0
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ш.Мөнгөнсүх Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2451 км
Т.Энхбаяр Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1341 км
Б.Элбэг-Эрдэнэ Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1260 км
Зүгээр л жий!