Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #111 - ХАРГАНА БУЮУ ХАВРЫН ЦАС

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/210
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
70 км
Давааны тоо
2
Өндөр авалт
637 м
Өндөр алдалт
-638 м
Их өгсөлт
5.8 %
Их уруудалт
-6.1 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2022 оны 3 сарын 19 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Товлосон өдрийн өглөө Жигжид зуслангийн уулзвар дээр цуглан, 10.00 цагт аялал эхэлнэ. Сэлбэ голын эх хүртэл автомашины замаар хойд зүг барин, Шарга морьт, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайт, Санзай, Бага Баянгийн амны адгаар хөндлөн гарч явна. Энэ чиглэлд хүйтэн салхи сөрөх магадлал их байдаг.

Сэлбэ голын эх нь торлог бут бүхий олон жижиг гол нийлсэн усархуу, намгархаг, байгалийн өвөрмөц тогтоцтой. Аяллын замд халиа тошин, мөс, ус шавар бүхий зурвас газрууд таарна. Хар мод, нарсан ойтой алсын өгсүүр бүхий уулын хяраар давж, уруудан ахин өгсөж Харгана хүрнэ. Энд өдрийн хоол цай идэж, уун амарч ирсэн замаараа буцах болно. Тухайн газрын хөрсний байдал, хуурайшлаас шалтгаалан бяцхан түүдэг гал өрдөх боломжтой. Засмал зам 41 орчим км, үлдсэн 29 км нь шороон зам байдаг.

Аялагч гишүүд тухайн өдрийн цаг агаар, Харгана орчмын замын байдалд тохируулан хувцсаа сонгоорой.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Цасан будрах гээд л агаарын даралт унасан бүрхэг өглөө боллоо. Алсад уулсын орой харагдах төдий бүүдийнэ. Хотоос гарахуй дор 32 тойрог дээр гэнэт тал талаас жийж ирэн 4-үүлээ болоод, шамдуухан жийсээр Жигжид дээр 9.30 цагт ирлээ. Долоон буудал өнгөрөөд автомашины зам цасанд дарагдсан байв. Эртэч гишүүдийн зарим нь ирчихсэн байв.

Яг 10.00 цагт хөдөллөө. Будрах цасан зогсож, салхи намдан, тэнгэрийн хаяа сиймийх нь удахгүй цэлмэхийн шинж дээ. Хоёр эгнээ болон бөөндөө урагшилсаар Хандгайт өнгөрөн, Санзайн дэлгүүр дээр таталт хийгээд, цааш явсаар Сэлбийн эх дээр ирэв. Араас хоёр гишүүн жийгээд ирэв. Бас хоёр гишүүн ирж буй сурагтай.

Сэлбийн эх рүү нэвтрэхүй хөвсгөр цасан, хүний мөр, овон товон ховилтой зам хүсэмжит андтайгаа ахин уулзах мэт танил уулс. Замын хажуугийн танил мод руу дөхөн очихуй зам цасанд дарагджээ. Өчигдөр шөнө орсон цасны зузаан 50 мм орчим байлаа. Хөрс нь харагдахгүй цасан нөмрөгтэй ховил бүхий замаар жийнэ гэдэг нэг бодлын зугаатай, хөдөлгөөний тэнцвэр хөгжүүлдэг ч эрсдэл гэж аюул бий. Залуус жийж, зарим нь түрж өгссөөр Харгана руу салах замын наад талын уулын магнай дээр гарч ирэв.

Зураг 1. Харгана зорих зам битүү цас

Багийн гишүүд энд түр саатан, цаашхи зам үзэхээр хоёр гишүүн алхлаа. Харганы зам цасанд хаагдсан байлаа. Энэ замаар олонтоо явж байсан тул цасан нөмрөг дор нуугдан отох гайтай (чулуу, модны үндэс, хонхор ховил гэх мэт) саадуудыг мэддэг билээ. Эндээс цааш Харгана 4 км орчим тул аяллыг энд ирээд зогсоохоор шийдэв.

Нарсан ой дунд бид үдлэн түүдэг галаа асаан тойрон суугаад, амтат хоол цайгаа ууж идэн, түүдгийн галд шарсан хиам, өвчүүний мах идэн хөгжилдөн ярилцаж билээ.

Зураг 2. Манай баг

Дурсгалын зургаа авахуулан, түүдэг галаа 101 дуудсан мэт нам унтраагаад ирсэн замаараа уруудлаа. Цас мөсөн зам дээр хэд хэдэн гишүүд мэргэн буудагчид хальт мөлт "буудуулсан"-ыг эс тооцвол цас нь хайлсан хар замаар, жавхаатай жийсээр, цэлмэсэн тэнгэр, ээх наран дор, Жигжид дээр 14.00 цагт ирж аялал амжилттай дууслаа.

Манай баг 15 хүнтэй байв. Хүн бүхний ард өнөөдрийн аяллын зам тамгаа дарсан мэт нарийн өргөн, урт богино хар зураас зурайж дугуйчин биднийг улам гоё чимэглэсэн билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Privacy Т.Энхбаяр Ш.Лазина Г.Гүндалай О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа Э.Ожго
Privacy
  • 930 км дутуу
  • 329 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Г.Гүндалай
  • 4527 км
  • 31
  • 2
  • 0
  • 1
  • 2
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!