Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #110 - ДЭНДИЙН АМ БУЮУ НАЛАЙХ ДҮҮРЭГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/208
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
80 км
Давааны тоо
0
Өндөр авалт
419 м
Өндөр алдалт
-416 м
Их өгсөлт
4.7 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
21
Эхлэх цаг
2022 оны 3 сарын 5 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Энэ жил цас бага тул чулуу, шороо, элс бүхий дондгоносон зам таарна. Өдрийн хоолыг Дэндий амнаас уруудан Туул голын бургас хүрч иднэ. Аялагч нар цаг агаарын урьдчилсан мэдээ харж, хувцсаа тохируулаарай.

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Дүнжингарав худалдааны төвийн талбай дээр цуглана. Унадаг дугуйн замаар жийж, төмөр замын гарам хүрч Баянзүрхийн товчоо чиглэсэн автомашины замд орж Туул голын гүүр гараад баруун гар тийш салсан туслах замаар уруудан гарсан гүүрээ ороон, доогуур гарч гэр хороололын гудамж руу орно.

Туул голын хөндий өгссөн шороон зам, голын багахан салаа, бургас бут бүхий замаар явсаар Гацуурт сууриний захад хүрч төв замтай нийлнэ. Мөсөн дээгүүр явж голоо гарна. Туул голоо өгсөн хойд татамын замаар жийсээр Дэндий амны адаг хүрч, Налайх дүүргийг чиглэн явна.  Дүүргийн захын автомашины замаар Налайхын Оргил төв, улмаар Дүнжингарав хүрч аялал дуусна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр цэлмэг сайхан өглөө болов. Аялал 10 цагт эхлэв. Санаа сэтгэл, зорилго нийлсэн 23 дугуйчин аяллын замдаа гарч, Туул голын шинэ гүүр гарч доогуур нь ороон айлууд руу орон, Туул голын татамын замаар жийсээр, багахан салаа гарч биеийн чилээ гаргах дасгалаа хийлээ.

Голын урд биеэр бургас бут бүхий шороон зам барин явсаар Гацуурт суурингийн чанх урд талын Туул голын мөс цасан замаар өгссөөр Хар хошуунд дөхөж ирэв. Энэ үед 3 дугуйчин хот руу буцлаа. Цааш явтал, шинээр баригдах гэж буй засмал замын овоолсон шорооны үзүүрээс цуваа хоёр хуваагдан, зарим нь урдуур, ихэнх гишүүд хойд талын зам барьлаа. Урдуур явсан бид 4, хоёронтоо мухар гудманд тулан буцаж, хойд талын замд нийлэхээс өөр аргагүй боллоо.

Зураг 1. Манай баг. Туул голын бургас, Дэндийн амнаас Налайх дүүрэг явах замд

Цувааны үндсэн хэсэг маань яг л бодож байсан шиг Минж үржүүлгийн баруун талын салаа дээр биднийг хүлээж байв. Шууд нийлээд явлаа. Томоохон хэмжээний халиа дээгүүр гарч, Туул голын хойд бие барин, салхи сөрсөөр Дэндийн амын адаг хүрч, Баянзүрх уулын шувтарга зүглэн урагшилсаар Туул голын бургас бараадан нөмөрлөж үдийн хоол, цайгаа идэж уун амрав. Цаг 13.20 болж байв. Өнөөдрийн аяллаар Хөх тэмдгийн болзол хангасан нэг гишүүн, урьд нь болзолоо хангасан ч аялагчийн тэмдгээ хараахан гардаж аваагүй байсан нэг гишүүнд Хөх тэмдэг, гурван гишүүнд Шар тэмдэг гардуулж, хамт олноороо баяр хүргэв. Дурсгалын зургаа татуулан, Налайх дүүргийн Оргил худалдааны төв хүртэл махийна шүү гэж хэлээд хөдөлж билээ.

Зураг 2. Аялагчийн тэмдэг гардан авсан залуус

Зүүн урд зүгээс тасралтгүй салхилах салхи, Туул голын урд дэнжийн өгсүүр, Налайхын хойд талын алсын бараатай гүдэн, Оргил руу өгсөх өгсүүрт зогсолтгүй бүтэн цаг жийсээр товлосон газраа цуглаж амарлаа. Группийн гишүүдийн туршлага, бие бялдарын тэсвэр, санаа сэтгэлийн хатан чанарыг сорьсон энэ хэсгийг бид бахархал дүүрэн туулж чадсан. Хотын зүг жирийтэл жийсээр (салхи зүүн гар талаас үлээж байсан) 16.30 цагт баг бүрэн бүрэлдхүүнээрээ Дүнжингарав дээр ирж, хөөрөлдөн жаал суугаад бүгд гэр гэрийн зүг хөлгийн жолоо залан жирийж тарсан билээ. Энэ өдөр манай багынхан 60 орчим км замд салхи сөрсөн юм. Багийн хамт олонд, халуун талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Бат-Эрдэнэ Д.Цолмон Ө.Цэрэнжаргал М.Пүрэвдорж Б.Баяржаргал Ч.Гомбосүрэн Т.Энхбаяр Ч.Азжаргал О.Адъяасүрэн Э.Ууганбаяр Ш.Мөнгөнсүх Ц.Наранхүү Т.Баярсайхан П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа Э.Ожго
С.Бат-Эрдэнэ
  • 96 км дутуу
  • 1163 км
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
Ө.Цэрэнжаргал
  • 1013 км дутуу
  • 246 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Пүрэвдорж
  • 861 км дутуу
  • 398 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 1
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
Ч.Гомбосүрэн
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 9
  • 2
  • 1
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
П.Батмөнх Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2413 км
Б.Баттөмөр Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2396 км
Зүгээр л жий!