Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #109 - БУРХАНТ ХОШУУ, ХАВРЫН НЭЭЛТ 2022 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/207
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
63 км
Давааны тоо
0
Өндөр авалт
333 м
Өндөр алдалт
-408 м
Их өгсөлт
4.3 %
Их уруудалт
-4.1 %
Оролцогчдын тоо
27
Эхлэх цаг
2022 оны 2 сарын 26 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Өглөө Шархадны автобусны эцсийн буудал дээр цуглан 10.00 цагт аялал эхлэнэ. Энэ аялал нь группийн ХАВРЫН НЭЭЛТ юм. Бурхант хошуу хүрч, өдрийн хоол ундаа идэж амарна. Аялагч нар унадаг дугуйн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөж, өдрийн унд цай бэлдэж аялалд оролцоно.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Одоо л та нар аяллаа эхлэж болно гэж хэлэх шиг цэлмэг тэнгэр, наран хөөрсөн тун сайхан цаг агаартай өдөр боллоо. Группийн гишүүд товлосон газраа, тогтсон цагтаа жигдрэн цуглаж 10.00 цагт аялал эхлэв. Манай баг 41 хүнтэй байв. Шинээр нэгдсэн залуус, туршлагатай гишүүдтэй нийлэн аяллын өвөрмөгц цуваа үүсгэн Улиастайн голын уужим хөндий рүү орж ирлээ. Бүгд тойрон зогсож, дасгалаа хийв. Мөн группийн аяллын бүртгэл, мэдээлэлийн сангийн талаар гарсан өөрчлөлт шинэчлэлийн талаар тайлбарлан таниулсаны дараа аялал үргэлжлэв. Энэ жилээс эхлэн группийн гишүүн бүр uudag.com вэб хуудас ашиглан аяллын бүртгэлд хамрагдах, мөн аяллын хувийн хэргийг өөрөө "хөтлөн" хөгжүүлэхээр болсон юм. Цахим орчин хэмээх агуу том задгай ертөнцийн нэг талбар болсон facebook хэмээх "улсаас" буурь сэлгэн, гишүүдэд зориулагдсан өөрийн шинэ орон байраа төвхнүүлэх ажил ийнхүү эхлэж байгаа юм.

Араас дэмнэх салхины аясаар Улиастай голын баруун татам, дэнж дагасан шороон замаар жийж, халиа тошин бүхий багахан алаг цоог зурвасыг туулан Еэвэнгийн дэлгүүр хүрч эхний таталт хийлээ. Улиастайн хөндийг баруун, зүүн салаа болгон хуваадаг хойноос түрж орсон бараатай хошууны энгэр хадан дээр бурханы зургууд байдаг тул энэ газрыг Бурхант хошуу гэж (албан бус нэр) нутгийнхан ба аялагч нар нэрлэдэг. Манай багийн нэгэн гишүүн замд таарах нутгийн настай хүнээс энэ бурханы зургийн талаар лавлан асуусан байна билээ. Энэ бурханыг 1951 онд зурсан гэж хэлсэн гэсэн. Лавлаж "мухарлан" судалбал бас нэгэн сонирхолтой түүхийн хаагдсан хаалга нээгдэх боломжтой санагдсан шүү.

Манай багт 4 бүсгүй жийсэн. Бурхант хошуу дээр ирж үдийн хоол, цай идэн амарч, дурсгалын зураг татуулан ирсэн замаараа буцаж жийсээр 15.00 цагт Шархадны эцсийн буудалд ирж, Хаврын нээлтийн аялал тун амжилттай болж дууслаа. Наран ээвэр тэнгэрийн дор хотын дундуур унадаг дугуйгаа түрэн гэрийн зүг сэтгэл тэнүүн алхаж явахдаа, ирээдүйд биднийг хүлээх олон сайхан аяллын бичигдээгүй мөр, түүхийн цэвэр хуудсыг зөгнөн хүсэн дотроо "уншиж" явсан билээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Privacy Т.Итгэлтөгс Т.Уламбаатар Privacy М.Пүрэвдорж П.Батбуян Ч.Гомбосүрэн Э.Амарболд Т.Энхбаяр Ш.Лазина Ц.Гантулга Ч.Азжаргал А.Эрдэнэдулам О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Т.Баярсайхан Б.Бадрах Б.Баттөмөр Ч.Мажигсүрэн Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Privacy
  • 1196 км дутуу
  • 63 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Итгэлтөгс
  • 1196 км дутуу
  • 63 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Уламбаатар
  • 1006 км дутуу
  • 253 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 1
Privacy
  • 930 км дутуу
  • 329 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Пүрэвдорж
  • 861 км дутуу
  • 398 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 1
П.Батбуян
  • 251 км дутуу
  • 1008 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Амарболд
  • 1582 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 1
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ц.Гантулга Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4759 км
Ч.Азжаргал Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3577 км
Зүгээр л жий!