Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #40 - ЗҮҮН АЦЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/205
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
41 км
Давааны тоо
0
Өндөр авалт
379 м
Өндөр алдалт
-377 м
Их өгсөлт
9.1 %
Их уруудалт
-9 %
Оролцогчдын тоо
12
Эхлэх цаг
2021 оны 11 сарын 13 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Дугуйчид Жигжидийн уулзварын зүүн хойно байх супермаркетын өмнөөс Хандайт/Санзай хүрэх хатуу хучилттай автозам даган жийх байдлаар аялал эхлэх бөгөөд Майхан толгойн зуслан хүрээд шороон зам уруу орно. Шороон зам уруу зам салах гарц дээр дугуйчин аялагчдыг татан бөөгнүүлнэ. Хандгайтын голыг гүүрээр гараад цааш 5 км зугуухан өгсөнө. Үүнээс цааш нэмж 1.6 км уулын зам туулаад Зүүн ацын даваа дээр гарна. Эндээс гэдрэг эргэж ирсэн замаараа буцна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Намрын сүүл сар тул эрт цуглах, хол аялах шаардлагагүй байлаа. Иймд админ Ожгоо ахын зөвлөсөн ёсоор Зүүн ацын даваа гэсэн ойрхон газар руу аялах маршрут зохиов. Өвс ногоо аль хэдийн шарлаж өвөлжих бэлтгэлээ хангажээ. Хаашаа ч харахад шилмүүст мод л биш бол хамаг бүхэн шаргалтан ёстой л алтан намар юм даа гэсэн сэтгэгдэл төрнө. Саяхан орсон цас зарим газраа хайлаагүй тул зам харгуй хааяа хааяахан шавартай байх ажээ. Эхний даваанаас бууж Зүүн Ацын даваа руу эргэсэн замын эхэнд овоо огцом өгсүүр боловч жийгээд гарч болмоор, жийж яваа зургаа даруулъя гэвэл фон сайтай аятайхан газар юм. Эндээс доош буусан амаар энэ зун өгсөж жийж байсан нь тодхон санагдана. Ийнхүү нэг аялал нөгөөтэйгээ, нэг маршрут ч нөгөөтэйгээ сүлжилдэн холбогдсоор группийн аяллын түүхэн товчоо болон УБ хот орчмын уул, даваануудын ерөнхий зураглал ой тойнд тодрох нь сонихон.

Зураг 1. Аяллын баг Зүүн Ацын давааны энгэрт

Энэ намрын сүүлийн хэдэн жийлтийг отоглож амрахад тохиромжтой буюу салхи хааж нөмөрлөх модтой, ээвэр дулаан ойн чөлөө цоорхой бүхий газар руу чиглэсэн маршрутаар зохиож байгаа билээ. Энэ ёсоор Дугуйчдын даваа хэмээн албан бусаар нэрлэсэн даваагаар давж улмаар түүний хойно байх Зүүн Ацын давааны энгэрт аяллын баг хэдэн цагаар саатан тухаллаа. Энэ үеэр бяцхан түүдэг гал өрдөж улмаар түүн дээрээ зайдас, төмс зэргийг шарж идэцгээсэн нь өнөөдрийн хоолны чимэг боллоо. Мөн өмнөх аяллуудын дурсамжаас эхлээд элдэв паян сэлтээ сэргээн хуучлах яриа үл тасрах нь олон олон аялалд хамт явцгааж уусан нэгдээд ёстой л нэг баг хамт олон болсоных биз ээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Түмэнсайхан Г.Ёндонжамц О.Адъяасүрэн Ш.Мөнгөнсүх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!