Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #38 - ТОЛГОЙТЫН ДАВАА, ТОЛГОЙТЫН ЗҮҮН САЛАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/203
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
45 км
Давааны тоо
2
Өндөр авалт
532 м
Өндөр алдалт
-518 м
Их өгсөлт
16 %
Их уруудалт
-13.2 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2021 оны 10 сарын 31 Ням гараг, 9:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Баруун салаа ба Зүүн салааны замын уулзвар, Тойрог дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
47.956528, 106.826139
47°57'23.5"N, 106°49'34.1"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Дугуйчин аялагчид Баруун салаа ба Зүүн салааны замын уулзварын зүүн хойно байх Тойрог хүнсний дэлгүүрийн үүдэнд цуглана.

Аялалын замыг нар зөв тойрч дуусгах буюу баруун салааны амаар өгсөж Толгойтын даваа дээр гарна. Толгойтын даваа дээр аялагчдыг татан түр амсхийнэ. Үүний дараа эргэж 2.4 км орчим уруудаад Шинэс тийш 2 км өгсөж даваа дээр гарна. Тус цэгт, ой дотор аяллагчид бууж амарна. Улмаар зүүн салааны амаар 10 км уруудаж аялал эхэлсэн цэгт хүрэлцэн ирсэнээр аялал өндөрлөнө.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ХТГ Г.Махгал
09:20 цаг гэхэд дугуйчин аялагчид аялал эхлэх цэгт бүгд цугласан байв. Ийнхүү тогтсон цэгт товлосон цагт цуглаж сурсан дугуйчин аялагчдаараа бахархах сэтгэл төрж байв. Өнөөдрийн аялалд нийт 11 дугуйчин аялагч оролцсоноос 4 нь бүсгүй байлаа. Аялагчид бүгд аяллаа амжилттай дуусгасан. Ирц бүртгэж дуусахад 09:25 минут болж байв. Ингээд 09:26 цагт аялал эхэлж Толгойтын баруун салаагаар орж жийлээ.

Энэ өдрийн салхины чиг аяллын чигтэй тун сайхан тохирчээ. Алсуур өгсүүр замд хойноос чимээгүйхэн түлхэх салхиар дэмнүүлэн жийсээр Бумбат рашаан дээр хүрэлцэн ирж эхний таталт хийв. Рашаанаас авах авч, дэлгүүр орох нь орж, зургаа даруулах нь даруулсаны дараа төлөвлөсөн маршрутын дагуу аялал цааш үргэлжлэв. Хэсэг яваад засмал зам дуусаж, шороон зам эхэллээ. Төд удалгүй зайрмагтан хөлдсөн Баруун салааны голоор гарч Толгойтын даваа өөд өгслөө. Даваа дээр удаах таталтаа хийж, тэнд байх том овооны нөмөрт түр амсхийцгээв. Увж цуван жийж ирцгээх дугуйчин аялагч гишүүдийг хүлээх зуурт даваа дээр түрүүлж гарагсад аяллын сандал зэргээс өгсүүлээд элдвийг хөөрөлдөнө. Унадаг дугуйгаар холбогдож нөхөрлөсөн болохоор ч тэр юм уу гэмээр аяллын сэдэв нь унадаг дугуй болон унадаг дугуйтай аяллын эргэн тойронд байдаг болохоор тэрхүү ярианд бүгд идэвхтэй оролцоно. Түүнчлэн архаг дугуйчин аялагчид Толгойтын давааг арваад удаа давахдаа нэг ч удаа урдаас нь давж байгаагүй юм байна хэмээн өгүүлсэн нь энэ удаагийн аяллын онцлогийг тодорхойлсон явдал болов.

Толгойтын даваанаас эргэж 2 км гаруй уруудсаны дараа төлөвлөсөн маршрутын дагуу Нарс зуслангаар дайрч Шинэс тийш өгсөв. Нарс зуслан хүртэл замтай юм. Түүнээс цааш уулын явган жим дагалаа. Жим дагуу эхэндээ жийсэн боловч унанги мод зэрэг саад тулгарахад арга буюу дугуйнаасаа бууж байв. Улмаар дагаж яваа жим үгүй болов. Тэгэвч хоёр талдаа сүндэрлэх уул болон GPS-ээр баримжаа авч цааш явцгаасан.

Ээлжит даваагаа давахын наана туршлагатай ахмад аялагчийн санал болгосноор ойн чөлөөнд буудаллав. Ойн чөлөөнд салхи тогтуун, нар ээн нэн таатай. Энэ нь түүний он цагийн уртад хуримтлуулсан туршлага л байх даа. Дугуйчин аялагчид маань аяны хийн тулга, тогоо сэлт зэхсэнээ гарган ирцгээж халуун цай, хоол хийж идэцгээв. Намрын хуурайшлын үед гал алдахгүй байхаа бодсон ч, өвс ургамал хуйхлахгүйг бодсон ч энэ нь зөв юм. Ийнхүү ая тухтай буудаллаж амарсаны дараа цааш хэдхэн зуун метр өгсөхөд Зүүн салаанаас өгсөж ирсэн шороон замтай нийлж байна.

Зүүн салаа уруу уруудах замын ой доторх хэсэг эхэндээ цагаан байснаа төд удалгүй саад бартаа ихтэй болох юм. Бартаа саад манай нэгний дугуйны ойлгой хаймрыг цоо цохисныг олон хүний гар оролцон яах ийхийн зуурт нөхчихөөд замаа цааш үргэлжлүүлцгээв. Замыг ус болон авто тээврийн хэрэгсэл тун их эвдсэн ажээ. Биднийг тийнхүү уруудаж явахад ч бартаат замын мотоцикл хөлөглөсөн хүмүүс зөрцгөөж л байлаа. Харин намар орой болсон тул автомашинтай явах хүмүүс эрс цөөрсөн нь анзаарагдаж байв.

Ингээд Зүүн салааны засмал замын төгсгөлд нэг таталт хийж нэгдэн улмаар бөөнөөрөө чанх урагш уруудацгаав. Өглөө биднийг дэмнэж байсан салхи одоо биднийг хойш чангаах авч газрын урууд манай хэд харин ч нэг "нисэцгээж" байна аа. Ийнхүү аяллын төлөвлөгөө дээр заасан төгсгөлийн цэгт сатаарч тогтох ч үгүй эрчээрээ гэр гэрийн зүг давхин одоцгоов. Гэртээ ирэхэд цаг 15:00 ч болоогүй байв. УУДАГ-ийн аялал угаасаа шуурхай болдог. Одоо би эргэн гарч хувийн ажлаа хөөцөлдөнө.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ш.Лазина О.Адъяасүрэн Ш.Мөнгөнсүх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал Д.Цолмон Б.Насанбат Э.Ожго
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
О.Адъяасүрэн Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1282 км
Зүгээр л жий!