Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #108 - АЛСЛАГДСАН ДҮҮРЭГ, ӨВЛИЙН ХААЛТ 2021 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/201
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
180 км
Давааны тоо
0
Өндөр авалт
1454 м
Өндөр алдалт
-1217 м
Их өгсөлт
7.2 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
36
Эхлэх цаг
2021 оны 9 сарын 11 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Налайх Оргил худалдааны төвийн замын урд талбай
Цуглах цэгийн солбицол
47.791056, 107.217083
47°47'27.8"N, 107°13'1.5"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

УБ хотын алслагдсан дүүргүүдийн нутаг дэвсгэрээр унадаг дугуйн Өдрийн аялал зохиох судалгааны аяллыг группийн 3 гишүүний хамт хийж байсан билээ. Зай нь нэлээд хол тул оролцогч нараас бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл шаардагдах нь тодорхой байсан. Налайх дүүрэгт цуглан Баян даваа даваж Эрдэнэ сумын төв хүртэл засмал замаар, цааш шороон замаар Өвөр Жанчивлангийн рашаан, Уршаантын голын хөндий, Багахангай дүүрэг хүрч засмалтайгаа нийлэн, Хоолтын даваа даваж Төв аймгийн Зуунмод хотоор орж, УБ хотын баруун урд талаас орох төлөвлөгөөтэй байлаа.

Группийн түүх: Энэ жилийн III улирлын аяллын зайн дүнгээр Улаан хивс дээгүүр УТГ Б.Насанбат (зураг 5) жийлээ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Нартай сайхан намрын өглөө угтлаа. Өглөө хотоос 6 цагт гарч жийгээд явж байтал Дүнжингаравын урд талбай дээр манай группийн хоёр охин (Энхчимэг, Золзаяа) таарав, Ёндонжамцыг хүлээж байна, та нарыг Налайх дээрээс гаргаж өгнө гэж хэлэн бүрэнхийд зогсох тэдэнд болгоомжтой яваарай гэж хэлээд замаа хөөлөө. Цоглог охид доо. Унадаг дугуйн замаар нь уужуухан жийсээр 7.17 цагт Налайхын Оргил дээр ирэв.

Манайхан цугласаар жийж, унаанд сууж, автобусанд дайгдан ирсээр. Нөгөө хоёр охин маань Хонхор хүрээд хот руу буцаад жийсэн (46 км) байлаа. Араас зөндөө гишүүд жийгээд ирж байгаа гэсэн мэдээ авав. Мэдээж, хүлээх шаардлаггүй, цуваагаа гүйцээд ирнэ гэдгийг дэндүү сайн мэдэж, итгэж байсан тул Баян даваа дээр өглөөний цай ууна гэдгийг хэлээд аялал 8.05 цагт эхлэв.

Зураг 1. Манай баг. Цонжин болдог

Замдаа Цонжин болдог дээр түр татаж дурсгалын зургаа татуулаад цааш хөдлөв. Хотоос биднийг гаргаж өгөх зорилгоо биелүүлсэн гишүүд эндээс жийгээд (110 км) буцлаа. Баян даваа дээр араас хоцронгуй гарсан гишүүд гүйцээд ирлээ. Ингэж баг бүрдэв. Нийт 24 аялагч (3 бүсгүй).

Эрдэнэ сумаас гарч ухаа гүвээ дундуур зурайх шороон замаар 7 орчим км явж байх үед нэг гишүүний маань өвдөг өвдөж, явах аргагүй болж Эрдэнэ сум руу (90 км) буцаалаа. Аялал цааш үргэлжилэх ахуйд толгойд буцсан гишүүнээ бодон нэгэн “ачаа” тархинд зүүгдэнэ. Багахангай руу дөхөх үед Эрдэнэ сумаас портерт ачигдан УБ хот хүргүүлсэн таатай мэдээг аяллын баг хүлээн авав. Нөгөө санаа зовонгуй “ачаа” ховх үсрэн алга болж, нэг асуудал ян тан боллоо. Манай гишүүдийн ийм л сайхан сэтгэл, аяллын баг хамт олондоо өөрийн асуудлыг нялзаадаггүй шулуун зан, өөрийн тухай мэдээллийг дамжуулах хариуцлагаа ойлгодог, тайлбарлах аргагүй нандин нэгэн холбоос бидний аяллыг чимдэг, дэмждэг гэдгийг дахин ойлгож сэтгэл хангалуун жийж явсан даа.

Зураг 2. Эрдэнэ сумын төвөөс Өвөржанчивлан хүрэх замд, Нагалхан уулын баруун талын хөндий

Салхи сөрөн, бүгд бөөндөө хоёр эгнээ болон тун сайхан хөрсөн замаар жирийтэл жийсээр Өвөр Жанчивлан амралтын газар 13 цагт ирж, өдрийн хоолоо идэж амраад, Уршаантын голын хавчиг хөндий дагасан тун саадгүй цагаан замаар уруудан явсаар талын томоохон хонхор бүхий хур борооны тэжээлтэй хоолойн ширгэмэл нуур, цөөрмийн дундуур гарч, Айраг нуурын урдуур алсад харагдах Багануурын төмөр замын даланг чиглэн явлаа. Энд нэг гишүүний шөрмөс, булчин зангирч хөдөөний айлд түр “үлдээв”. Админ Бадрал тэргүүтэй манай гишүүд автомашинтай Багахангай дээр ирсэн мэдээ авсан тул хөдөөний айлын байршилыг тэдэнд илгээгээд, цуваа замдаа гарлаа.

Зураг 3. Манай цуваа урагшилсаар ... удахгүй Багахангай дүүрэг рүү өнгийгөөд орно

Багахангай дүүрэг хүртэл 5 орчим км зайтай газар таталт хийх агшинаа араас манай автомашин “үлдээсэн” гишүүнээ аваад сүнгэнээд ороод ирлээ. Халуун савтай сүүтэй цай, ус ундаа, боорцог боов анд нарын халуун тэврэлт уулзалт, бүгдийн нүд сэргэж туулсан замаас үлдэх алжаал мартагдан, бие сэргэх сайхан мөч үргэлжилсээр. Хотод бороо орж байгаа гэнэ, баруун хойд зүгт зангирсан үүлс алсад харагдана. Салхины мэдээгээр бол Багахангай хүрээд, араас биднийг түрэх учиртай байсан. Дүүрэг дээр амарч, хооллоод гарч ирэх үед салхи эргэж яг баруун хойд зүгээс нэлээд хурдтай үлээж байв. Багаараа хоёр эгнээ болон эхний 4 хос шижигнэсэн залуус ээлжлэн салхи авч, Хоолтын даваа руу зурайх замаар жийлээ.

Зураг 4. Манай баг Багахангай дүүрэгт ирлээ. Удахгүй эхлэх

Салхины хурд улам нэмэгдэж, борооны үзүүр рүү орж ирэв. Урд хойд гэрлээ асаалаа. Баруун хойд зүг зам эргэж яг халз салхи сөрөн бид урагшилсаар ... задгай хөндийд таталт хийх аргагүй, админ Мажигсүрэн, гишүүн Гантулга нар машинтай угтан ирж, замын хажууд баригдсан хэсэг байшингийн нөмөр бараадан амарч халуун цай, хүнс идэж амрав. Бороо ч ороод эхлэв, цааш хөдлөн Хоолтын давааны өгсүүрт орох үед харанхуй нөмрөв. Нэг автомашинаа урд гарч хамгаалан, нөгөө автомашин сүүл барин цоожилж зогсолтгүй өгссөөр. Манай багийн залуус энэ өдөр биеийн болон сэтгэл зүйн маш өндөр бэлтгэлжилттэй байсан юм. Ялангуяа манай бүсгүйчүүд цогтой жийж, цувааны салхийг хүртэл зарим үед авч байлаа. Хоолтын даваа уруудах үед бороо ширүүсэв, бүгд МАК суурин зүг уруудан, өгсөн зогсолтгүй жийсээр 21 цагийн үед ирлээ.

Хүйтэн хүчтэй салхитай шөнө, бороонд цохиулан нэвт норсон тул аюулгүй байдлын үүднээс аяллыг энэ цэг дээр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ өдөр манай баг 180 км зам (10%) туулжээ. Хотоос биднийг авахаар гишүүд автомашин хөлөглөн ирсээр 8 боллоо.

Цаг агаарын таагүй нөхцөлд жийж буй манай багт гишүүн бүр л санаа зовон бидний зүг машинтай зорьсон юм. Группийн түүхэнд ийм өргөн хэмжээний угтан авалт (аврах ажиллагаа) болж байгаагүй билээ. Багийн 20 хүн, 20 унадаг дугуйг ачаалан хөдөлж, 22.30 цагт Дүнжингарав дээр ирж, намрын сорилт аялал ёстой л сорилт дүүрэн адал явдал дунд амжилттай явагдаж дууслаа.

Групптэй нэгдэн анхны аялалдаа бахархал дүүрэн жийсэн А.Өлзий бүсгүй, аяллын явцын зургийг авч аялсан УШТГ Э.Уянга (074), УШТГ Д.Мөнхнаст (088), автомашинаар өдөржин биднийг тойрон аялсан админ С.Бадрал (177), багийн хамт олныг хамгаалж дагаж аялсан админ Ч.Мажигсүрэн (036) түүний бяцхан охин, УШТГ Ц.Гантулга (005) түүний бяцхан хүү, тосон авч тээвэрлэн аялсан УТГ У.Одбаяр (055), аялагч гишүүн Т.Энхбаяр (141), ХТГ Д.Гантөмөр (168), ШТГ Б.Бадрах (213), НТГ Д.Гарамдорж (218), хээрийн замд угтан авч халуун цай, хоол хүнсээр дайлсан УТГ Н.Төгөлдөр (052), УТГ Б.Насанбат (113) болон Намрын сорилтын аялалд цоглог аялсан багийн хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Зураг 5. Улаан хивс. 2021 он 7-9 сар, III улирал

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Золзаяа О.Энхчимэг Б.Баттөмөр Ц.Гантулга Ч.Мажигсүрэн Д.Эрдэнэтуяа О.Тэмүүлэн Б.Бадрах Н.Төгөлдөр Б.Насанбат А.Өлзий М.Пүрэвхүү С.Бат-Эрдэнэ Т.Батдөлгөөн Б.Баяржаргал Д.Базаррагчаа Д.Гарамдорж Э.Хосбаяр Т.Энхбаяр Д.Гантөмөр Ш.Лазина Б.Батбаатар А.Эрдэнэдулам Г.Ёндонжамц О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Э.Уянга Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Ц.Наранхүү С.Бадрал Г.Ганбаяр Б.Жавхлантөгс С.Мөнхбат У.Одбаяр Э.Ожго
Э.Золзаяа
  • 1127 км дутуу
  • 132 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Энхчимэг
  • 1011 км дутуу
  • 248 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Д.Эрдэнэтуяа
  • 639 км дутуу
  • 620 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Б.Насанбат
  • 12864 км
  • 83
  • 6
  • 4
  • 1
  • 2
А.Өлзий
  • 1061 км дутуу
  • 198 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Пүрэвхүү
  • 836 км дутуу
  • 423 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Бат-Эрдэнэ
  • 96 км дутуу
  • 1163 км
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Хосбаяр
  • 1810 км
  • 12
  • 1
  • 0
  • 1
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6484 км
  • 60
  • 11
  • 1
  • 0
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Жавхлантөгс
  • 11013 км
  • 106
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
У.Одбаяр
  • 12205 км
  • 81
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Бадрах Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3615 км
С.Мөнхбат Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2460 км
Э.Хосбаяр Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1282 км
Зүгээр л жий!