Аяллын тэмдэглэл
Намрын, үүл багатай, цэлмэгдүү сайхан өглөө боллоо. Салхи яг зүүн өмнө буюу Налайх зүгээс хүчтэйхэн салхилж байлаа. Товолсон газраа манай багийн ихэнх гишүүд унадаг дугуйгаа жийгээд ирлээ. Яг 9.00 цагт хөдлөв. Шинэ зам доогуур нүхэн гарцаар Налайхын хойд талаар явдаг зам салдагийг мэдэлгүй чигээрээ уруудсаар Налайх дүүргийн төв замаар "вагон"-дон жийсээр 9.50 цагт Туул голын хөндий рүү давж ордог нөгөө тахир шороон замтай "алдарт" даваан дээр таталт хийлээ.
Араас хоцорсон гишүүд тун удалгүй ороод ирэв. Тэнгэр аанай л тогтуун, наран мандаад л. Даваагаа уруудан Туул голын гүүрээр гарч аанай л цуваагаар урагшилсаар 10.20 цагт замын хажууд байх боржин чулуун хөндийлж дээр ирж, зургаа авахуулж амраад хөдлөв. Өнөөдрийн аялалд бидэнтэй нэгдсэн шинэ 3 (нэг бүсгүй) гишүүн маш сайн жийж байлаа. Горхийн боржин чулуун массив дундуур зурайх автомашины замаар цуваа гонжийгоод эхлэв.
Урд талд гарсан хэдэн гишүүд салах замаа өнгөрөн явсанаа биднийг хараад буцаад ирэв. Нэг хөөрхөн толгойн хормой дээр таталт хийгээд Мөстийн уулын нэргүй нэгэн даваа өөд зогсолтгүй өгслөө. Энэ үед зүүн урд зүгээс тэнгэр бүрхэн саарал үүл гарч шивэрээ бороо шивэрч эхлэв. Даваан дээр 11.20 цагт гарав. Том хадны нөмөрт бүгд сууж өдрийн хоол, цайгаа идэн, хөгжилтэй яриа өрнүүлэн амрах агшинаа тэнгэр ч цайгаад эхлэв. Манай баг 28 хүн (3 бүсгүй)-тэй байлаа.
Мөстийн уулын даваа уруудах зам даанч сайхан юм. Бага сага чулуу, энхэл догол байлгүй яах вэ. Амны дор баригдсан хөшөөн дээр цуглан зургаа авахуулан Туул голын зүүн татам дагасан тод шороон замаар бүгд уруудав. Салхи араас дэмнэн жирийтэл жийсээр Туул голын гүүрний хойно ирлээ. Нэг гишүүн ирсэн замаараа Налайх орж автомашинаа авах гээд эндээс саллаа. Эндээс нэг гишүүн бидэнтэй нэгдэв. Мөн гурван аялагч гишүүн хотод ажилтай болсон тул Мөст өгсөж байхад л түрүүлээд буудаад "алга болсон". Гэхдээ яг аяллын төлөвлөсөн замаар хот руу явсан болно.
Голын хөндий дагасан нугачаа, шахаа, салах эргэлт олонтой байсан тул харьцангуй ойр ойр зайд татаж явлаа. Дэндүү танил замаараа дэржигнүүлэн жийсээр Булга үржүүлгийн тэнд нэг татаад, цааш явсаар Гацууртын эцэс дээр ирж хуушуурдан амрав. Бид дахин цуваанд орж "вагон"-дсоор Дүнжингарав ХТ-ийн талбай дээр 17.00 цагт ирж, энэ удаагийн аялал амжилттай болж дуусав. Аяллын зай 116 км. Давааны оноо 5.
Групптэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Ж.Бат Оргил, О.Энхчимэг, Б.Хаш Эрдэнэ нар болон аяллын цувааг цоожлон аялсан, үүргээ маш амжилттай гүйцэтгэсэн УШТГ Ц.Наранхүү (069) анд болон багийн хамт олондоо талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Б.Хаш-Эрдэнэ
Ж.Бат-Оргил
Х.Мөнхтэнгэр
О.Энхчимэг
Privacy
Privacy
С.Бат-Эрдэнэ
С.Нямдорж
Ч.Гомбосүрэн
Э.Амарболд
Г.Түмэнсайхан
Д.Гантөмөр
Ш.Лазина
Д.Ганбат
А.Эрдэнэдулам
Г.Ёндонжамц
О.Адъяасүрэн
Д.Жамъяндорж
Г.Бат-Оргил
Ц.Наранхүү
Ш.Мөнгөнсүх
Б.Бадрах
Б.Баттөмөр
Ж.Октябрь
Б.Жавхлантөгс
С.Мөнхбат
Г.Махгал
П.Золзаяа
Э.Ожго
Б.Хаш-Эрдэнэ
- 1143 км дутуу
- 116 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Ж.Бат-Оргил
- 1143 км дутуу
- 116 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Х.Мөнхтэнгэр
- 1063 км дутуу
- 196 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
О.Энхчимэг
- 1011 км дутуу
- 248 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
Privacy
- 930 км дутуу
- 329 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
Privacy
- 385 км дутуу
- 874 км
- 8
- 1
- 0
- 0
- 1
С.Бат-Эрдэнэ
- 96 км дутуу
- 1163 км
- 12
- 0
- 0
- 1
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Б.Жавхлантөгс |
Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг |
1270 км |