Аяллын тэмдэглэл
Нар, үүл, салхи юм юм нь аятайхан таарсан өглөө боллоо. Монгол шилтгээний талбайгаас 8.59 цагт хөдөллөө. Шар хоолой өгсөн шинэхэн тавьсан засмал замаар жийж явахад, урьд жилүүдийн дурсамж сэргэж, муухай зам толь шиг болсныг хоорондоо ярилцаж явлаа. НТГ Д.Гарамдорж (218) биднийг засмал замын төгсгөл хүртэл (50 км) гаргаж өгч үдэв. Нурамтын уужим амны эхэнд ирээд таталт хийв. Нэг шинэ гишүүн маань замдаа утсаа гээсэн тул эндээс буцлаа.
Дараагийн таталтыг Нурамтын даваан дээр хийх тул манай багынхан сунгуухан өгсүүрт жавхаатайхан жийсээр 11.00 цагт даваан дээр гарав. Уулын "мангас"-ууд жирийтэл эргүүлсээр техниктэй өгсөх нь бахдалтай. Энэ удаагийн аялалд шинэ гишүүд нэлээд оролцож, маш сайн жийж байлаа.
Даваан дээр аялагчийн ногоон, шар тэмдгийн болзол хангасан гишүүд тэмдгээ гардан авч, хамтдаа дасгалаа хийчихээд Хойд Баян голын хөндий рүү уруудан 4 км орчим чулуу, өндөр өвс бүхий замаар явсаар гол дээр очиж үдийн хоол идэж амрав.
Доош уруудан сэнгэнэтэл шарика-дсаар Улиастай голыг гарамаар гарах үед цаад эрэг дээр УТА С.Бадрал (177) биднийг угтан (70 км) нэгдлээ. Еэвэнгийн дэлгүүрээс ус, ундаа авч түр амсхийгээд 4 км сунагар, пүнхийсэн халуун салхигүй энгэрээр Хадатын хошуу өөд манай багынхан цувлаа. Багийн тал хувь нь жийсээр, зарим нь түрсээр орой дээр 14.20 цагт гарлаа. Манай баг 26 хүн (нэг бүсгүй)-тэй байлаа.
Хадат уруудах засмал замын эхний хурд сааруулагч дээр нэг шинэ гишүүн унаж тоогүй юм боллоо. УШТГ Ц.Наранхүү нөхрөө асран, хотоос автомашин дуудан эмнэлэг рүү явсан болно. Толгой, тархи, нүүрний яс, гар хөл ноцтой гэмтээгүй гэсэн эхний мэдээ ирлээ.
Нээлтийн аяллын төгсгөлд багийн зарим гишүүд цэцэрлэгт хүрээлэн орж хуушуурдан, аяллын тухай халуун яриа өрнүүлэн амраад гэр гэрийн зүг жирийлгэн одсон билээ. Аяллын зай 80 км. Давааны оноо 7.
Групптэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Б.Чинзориг, П.Хангарьд, Х.Мөнхтэнгэр нар болон аяллын цувааг цоожлон аялсан УШТГ Ц.Наранхүү (069) болон багийн хамт олондоо талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Гарамдорж
С.Бадрал
А.Түвшинтөгөлдөр
Б.Чинзориг
О.Ууганбаяр
Х.Мөнхтэнгэр
Privacy
М.Пүрэвхүү
Privacy
Б.Баяржаргал
С.Нямдорж
Э.Амарболд
Д.Базаррагчаа
Г.Түмэнсайхан
Ж.Ванчинсүрэн
С.Батсуурь
Г.Ёндонжамц
О.Адъяасүрэн
Г.Бат-Оргил
Ц.Наранхүү
Ш.Мөнгөнсүх
Б.Бадрах
Б.Баттөмөр
Ж.Октябрь
Б.Жавхлантөгс
Г.Махгал
Э.Ожго
А.Түвшинтөгөлдөр
- 1179 км дутуу
- 80 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Б.Чинзориг
- 1179 км дутуу
- 80 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
О.Ууганбаяр
- 1081 км дутуу
- 178 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
Х.Мөнхтэнгэр
- 1063 км дутуу
- 196 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
Privacy
- 930 км дутуу
- 329 км
- 4
- 0
- 0
- 0
- 0
М.Пүрэвхүү
- 836 км дутуу
- 423 км
- 3
- 0
- 0
- 0
- 1
Privacy
- 385 км дутуу
- 874 км
- 8
- 1
- 0
- 0
- 1
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Ж.Ванчинсүрэн |
Умард хязгаар 3543 км шар тэмдэг |
3584 км |