Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #105 - НУРАМТЫН ДАВАА, ХАДАТ БУЮУ НАМРЫН НЭЭЛТ 2021 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/198
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
80 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1094 м
Өндөр алдалт
-1089 м
Их өгсөлт
17.1 %
Их уруудалт
-18.4 %
Оролцогчдын тоо
27
Эхлэх цаг
2021 оны 8 сарын 14 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Нар, үүл, салхи юм юм нь аятайхан таарсан өглөө боллоо. Монгол шилтгээний талбайгаас 8.59 цагт хөдөллөө. Шар хоолой өгсөн шинэхэн тавьсан засмал замаар жийж явахад, урьд жилүүдийн дурсамж сэргэж, муухай зам толь шиг болсныг хоорондоо ярилцаж явлаа. НТГ Д.Гарамдорж (218) биднийг засмал замын төгсгөл хүртэл (50 км) гаргаж өгч үдэв. Нурамтын уужим амны эхэнд ирээд таталт хийв. Нэг шинэ гишүүн маань замдаа утсаа гээсэн тул эндээс буцлаа.

Зураг 1. Манай баг. Нурамтын даваа руу орох амны эхэнд ирлээ

Дараагийн таталтыг Нурамтын даваан дээр хийх тул манай багынхан сунгуухан өгсүүрт жавхаатайхан жийсээр 11.00 цагт даваан дээр гарав. Уулын "мангас"-ууд жирийтэл эргүүлсээр техниктэй өгсөх нь бахдалтай. Энэ удаагийн аялалд шинэ гишүүд нэлээд оролцож, маш сайн жийж байлаа.

Зураг 2. Нурамтын даваа дээр манайхан бужигнаж байна

Даваан дээр аялагчийн ногоон, шар тэмдгийн болзол хангасан гишүүд тэмдгээ гардан авч, хамтдаа дасгалаа хийчихээд Хойд Баян голын хөндий рүү уруудан 4 км орчим чулуу, өндөр өвс бүхий замаар явсаар гол дээр очиж үдийн хоол идэж амрав.

Зураг 3. Хойд Баян голыг гатлах агшин

Доош уруудан сэнгэнэтэл шарика-дсаар Улиастай голыг гарамаар гарах үед цаад эрэг дээр УТА С.Бадрал (177) биднийг угтан (70 км) нэгдлээ. Еэвэнгийн дэлгүүрээс ус, ундаа авч түр амсхийгээд 4 км сунагар, пүнхийсэн халуун салхигүй энгэрээр Хадатын хошуу өөд манай багынхан цувлаа. Багийн тал хувь нь жийсээр, зарим нь түрсээр орой дээр 14.20 цагт гарлаа. Манай баг 26 хүн (нэг бүсгүй)-тэй байлаа.

Зураг 4. Хойд Баян голыг гатлах агшин

Хадат уруудах засмал замын эхний хурд сааруулагч дээр нэг шинэ гишүүн унаж тоогүй юм боллоо. УШТГ Ц.Наранхүү нөхрөө асран, хотоос автомашин дуудан эмнэлэг рүү явсан болно. Толгой, тархи, нүүрний яс, гар хөл ноцтой гэмтээгүй гэсэн эхний мэдээ ирлээ.

Нээлтийн аяллын төгсгөлд багийн зарим гишүүд цэцэрлэгт хүрээлэн орж хуушуурдан, аяллын тухай халуун яриа өрнүүлэн амраад гэр гэрийн зүг жирийлгэн одсон билээ. Аяллын зай 80 км. Давааны оноо 7.

Групптэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн Б.Чинзориг, П.Хангарьд, Х.Мөнхтэнгэр нар болон аяллын цувааг цоожлон аялсан УШТГ Ц.Наранхүү (069) болон багийн хамт олондоо талархал илэрхийлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Гарамдорж С.Бадрал А.Түвшинтөгөлдөр Б.Чинзориг О.Ууганбаяр Х.Мөнхтэнгэр Privacy М.Пүрэвхүү Privacy Б.Баяржаргал С.Нямдорж Э.Амарболд Д.Базаррагчаа Г.Түмэнсайхан Ж.Ванчинсүрэн С.Батсуурь Г.Ёндонжамц О.Адъяасүрэн Г.Бат-Оргил Ш.Мөнгөнсүх Ц.Наранхүү Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Ж.Октябрь Г.Махгал Э.Ожго
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
А.Түвшинтөгөлдөр
  • 1179 км дутуу
  • 80 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Чинзориг
  • 1179 км дутуу
  • 80 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Ууганбаяр
  • 1081 км дутуу
  • 178 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Х.Мөнхтэнгэр
  • 1063 км дутуу
  • 196 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 930 км дутуу
  • 329 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Пүрэвхүү
  • 836 км дутуу
  • 423 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 1
Privacy
  • 385 км дутуу
  • 874 км
  • 8
  • 1
  • 0
  • 0
  • 1
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Э.Амарболд
  • 1582 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 1
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
С.Батсуурь
  • 3901 км
  • 31
  • 4
  • 0
  • 2
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ж.Ванчинсүрэн Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3584 км
Зүгээр л жий!