Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Долоон давааны сорилго #4 - ДУГУЙЧНЫ ДОЛООН ДАВАА IV, ЗУНЫ ХААЛТ 2021

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг "Долоон давааны сорилго" хэмээх энэхүү жийлт нь заасан маршрутын дагуух долоон даваа бүхий замыг тогтоосон хугацаанд багтаан уулын унадаг дугуйгаар туулж дуусгана гэсэн нөхцөлтэй тусгай аялал юм.
Орон зай, цаг хугацаатай уралдана.
Өрсөлдөх бус харин урам зориг өгч, авна.
Жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдэрнэ.
Жилд нэг л удаа зохиогдоно.
Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/197
Аяллын төрөл
Долоон давааны сорилго
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
145 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2664 м
Өндөр алдалт
-2663 м
Их өгсөлт
18.5 %
Их уруудалт
-26.2 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2021 оны 7 сарын 14 Лхагва гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тахилтын автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.936028, 106.682833
47°56'9.7"N, 106°40'58.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Сорилго давагсад

  • сорилго давсан тоо
М.Пүрэвхүү V.Michal Privacy Б.Баяржаргал С.Нямдорж Э.Амарболд Д.Базаррагчаа У.Хосбаяр Ж.Ванчинсүрэн Н.Даваасамбуу Ч.Азжаргал М.Урсгал О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Э.Уянга С.Бадрал Б.Баттөмөр Б.Батжаргал У.Одбаяр

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус сорилгын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Н.Даваасамбуу Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3684 км
Э.Амарболд Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1323 км
Зүгээр л жий!