Аяллын тэмдэглэл
УШТГ Д.Мөнхнаст
Группийн ээлжит жийлт (#35) бидний дэндүү танил, дасал болсон энэ чиглэлд цардмал болон шороон зам хосолсон 76 км замд амжилттай зохион байгуулагдлаа.
Гэнэтийн жийлтийг удирдан чиглүүлэх хүмүүст гэнэтийн үйл явдлууд тохиолдож аяллыг удирдах боломжгүй нь 9:30 цагт тодорхой болов. Ингээд энэ удаагийн дугуйн аяллыг ахлах үүрэг, хариуцлага надад ноогдох нь тэр. Яагаад гэдгийг нь яв цав мэдэхгүй. Гэхдээ дээрх чиглэлд хэд хэдэн удаа жийсэн, замаа мэддэг, урьд нь нэг удаа аялал удирдаж байсан зэрэг нь дээрх сонголтод хүргэсэн байх.
Зураг 1. Аяллын өмнөх ахлагчийн зааварчилгаа
Өнөөдрийн аялал 9:50 минутад эхлэв. Гацууртаас Шар хоолойн ам руу 5 км урттай, нэг чиглэлд нэг эгнээгээр зорчих 2 урсгалтай цардмал зам байгуулжээ. Эхний амсхийлт өмнөх аяллуудад татдаг толгодын дэргэд тохиов. Бидэнтэй анх удаа аялж буй залуусыг хүлээн МОНГОЛ ЖАНГҮМ ЭКО МАРТ дэлгүүрийн дэргэд хэсэг амрав. Бүгд цугларсны дараа аяллын замнал, чиглэл, дараагийн таталт зэргийн талаар мэдээлэл хүргээд, хөдлөв.
Зураг 2. Усан саад гаталсан нь
Чулуутай, цэцэгтэй, цэнгэг горхитой замаар жийсээр Шилжрэнгийн даваан дээр 13:00 цагт гарлаа. Онцолж тэмдэглэхэд олон залуус даваа өөд жийж гарав. Энэ үед эцэг тэнгэр хураа хайралж, эх болсон газар цэцгэн хивсээ дэлгэж угтлаа. Хооллож, ундалж, хэсэг хугацаанд амарсны дараа дахин зам, чиглэлийн талаар мэдээлэл хүргэв. Мөн нийтээрээ зургаа татуулж ч амжлаа. Өнөөдрийн аялалд группийн 4 гишүүн хоногийн аялал төлөвлөн замын хугасыг бидэнтэй хамт элээв.
Зураг 3. Шилжрэнгийн давааны өгсүүр замдДаваанаас чийглэг, хар шороон хөрс бүхий замаар уруудаж улмаар чулуутай, дэржигнүүртэй, зам залган үргэлжлэв. Бид зогсолтгүй жирийлгэсээр Гацууртын эцэст 14:50 цагт ирлээ. Гацууртаас хотыг чиглэн жийж, Улиастайн гүүрнээс миний бие үлдэж хоцров. Учир нь аялагч гишүүн Төгслөг Э.Уянга аяллаа үргэлжлүүлэн 15:40 цагт Дүнжингарав төвд хүрэлцэн ирснээр энэ удаагийн гэнэтийн зүйлээр дүүрэн гэнэтийн жийлт осол эндэгдэлгүй, амжилттай болж дууслаа.
Зураг 4. Манай баг, Шилжрэнгийн даваа дээрЭцэст нь тэмдэглэхэд өнөөдрийн жийлт бид нэгнийхээ ажлыг дэмжсэн, түүнд Batkhuyag Amgalan тусалсан үйл хэрэг болж өнгөрлөө. Миний хийж буй үйлийг буруушаах, үл тоох нэгэн байхад урмын үг унагах нэгэн ч байв. Цаашид аяллыг уралдаан биш гэдгийг анхлан аялж буй залууст ойлгуулах, дэгтэй, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарах шаардлагатай гэж хувьдаа анзаарав.
Аяллын гэрэл зураг хуудаснаа удахгүй нийтлэгдэнэ. ЗҮГЭЭР Л ЖИЙ
Тэмдэглэл сийрүүлсэн УШТГ Д.Мөнхнаст, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2021.7.3
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Г.Түвшинбат
С.Энэрэл
Д.Самбууням
Ө.Цэрэндорж
V.Michal
Privacy
Э.Баярмаа
Б.Баяржаргал
С.Нямдорж
Д.Базаррагчаа
Privacy
Д.Жамъяндорж
Э.Уянга
Г.Бат-Оргил
Д.Мөнхнаст
Г.Ганбаяр
Б.Баттөмөр
Privacy
Ж.Октябрь
Privacy
Privacy
С.Мөнхбат
Г.Түвшинбат
- 1179 км дутуу
- 80 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
С.Энэрэл
- 1179 км дутуу
- 80 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Д.Самбууням
- 1179 км дутуу
- 80 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Ө.Цэрэндорж
- 1179 км дутуу
- 80 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
V.Michal
- 769 км дутуу
- 490 км
- 5
- 0
- 0
- 0
- 1
Privacy
- 385 км дутуу
- 874 км
- 8
- 1
- 0
- 0
- 1
Э.Баярмаа
- 363 км дутуу
- 896 км
- 4
- 2
- 1
- 0
- 0