Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #36 - ШИЛЖРЭНГИЙН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/196
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
80 км
Давааны тоо
1
Өндөр авалт
721 м
Өндөр алдалт
-717 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-13.6 %
Оролцогчдын тоо
22
Эхлэх цаг
2021 оны 7 сарын 3 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УШТГ Д.Мөнхнаст
Группийн ээлжит жийлт (#35) бидний дэндүү танил, дасал болсон энэ чиглэлд цардмал болон шороон зам хосолсон 76 км замд амжилттай зохион байгуулагдлаа.

Гэнэтийн жийлтийг удирдан чиглүүлэх хүмүүст гэнэтийн үйл явдлууд тохиолдож аяллыг удирдах боломжгүй нь 9:30 цагт тодорхой болов. Ингээд энэ удаагийн дугуйн аяллыг ахлах үүрэг, хариуцлага надад ноогдох нь тэр. Яагаад гэдгийг нь яв цав мэдэхгүй. Гэхдээ дээрх чиглэлд хэд хэдэн удаа жийсэн, замаа мэддэг, урьд нь нэг удаа аялал удирдаж байсан зэрэг нь дээрх сонголтод хүргэсэн байх.

Зураг 1. Аяллын өмнөх ахлагчийн зааварчилгаа

Өнөөдрийн аялал 9:50 минутад эхлэв. Гацууртаас Шар хоолойн ам руу 5 км урттай, нэг чиглэлд нэг эгнээгээр зорчих 2 урсгалтай цардмал зам байгуулжээ. Эхний амсхийлт өмнөх аяллуудад татдаг толгодын дэргэд тохиов. Бидэнтэй анх удаа аялж буй залуусыг хүлээн МОНГОЛ ЖАНГҮМ ЭКО МАРТ дэлгүүрийн дэргэд хэсэг амрав. Бүгд цугларсны дараа аяллын замнал, чиглэл, дараагийн таталт зэргийн талаар мэдээлэл хүргээд, хөдлөв.

Зураг 2. Усан саад гаталсан нь

Чулуутай, цэцэгтэй, цэнгэг горхитой замаар жийсээр Шилжрэнгийн даваан дээр 13:00 цагт гарлаа. Онцолж тэмдэглэхэд олон залуус даваа өөд жийж гарав. Энэ үед эцэг тэнгэр хураа хайралж, эх болсон газар цэцгэн хивсээ дэлгэж угтлаа. Хооллож, ундалж, хэсэг хугацаанд амарсны дараа дахин зам, чиглэлийн талаар мэдээлэл хүргэв. Мөн нийтээрээ зургаа татуулж ч амжлаа. Өнөөдрийн аялалд группийн 4 гишүүн хоногийн аялал төлөвлөн замын хугасыг бидэнтэй хамт элээв.

Зураг 3. Шилжрэнгийн давааны өгсүүр замд
Даваанаас чийглэг, хар шороон хөрс бүхий замаар уруудаж улмаар чулуутай, дэржигнүүртэй, зам залган үргэлжлэв. Бид зогсолтгүй жирийлгэсээр Гацууртын эцэст 14:50 цагт ирлээ. Гацууртаас хотыг чиглэн жийж, Улиастайн гүүрнээс миний бие үлдэж хоцров. Учир нь аялагч гишүүн Төгслөг Э.Уянга аяллаа үргэлжлүүлэн 15:40 цагт Дүнжингарав төвд хүрэлцэн ирснээр энэ удаагийн гэнэтийн зүйлээр дүүрэн гэнэтийн жийлт осол эндэгдэлгүй, амжилттай болж дууслаа.

Зураг 4. Манай баг, Шилжрэнгийн даваа дээр
Эцэст нь тэмдэглэхэд өнөөдрийн жийлт бид нэгнийхээ ажлыг дэмжсэн, түүнд Batkhuyag Amgalan тусалсан үйл хэрэг болж өнгөрлөө. Миний хийж буй үйлийг буруушаах, үл тоох нэгэн байхад урмын үг унагах нэгэн ч байв. Цаашид аяллыг уралдаан биш гэдгийг анхлан аялж буй залууст ойлгуулах, дэгтэй, аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарах шаардлагатай гэж хувьдаа анзаарав.

Аяллын гэрэл зураг хуудаснаа удахгүй нийтлэгдэнэ. ЗҮГЭЭР Л ЖИЙ

Тэмдэглэл сийрүүлсэн УШТГ Д.Мөнхнаст, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2021.7.3

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Түвшинбат С.Энэрэл Д.Самбууням Ө.Цэрэндорж V.Michal Privacy Э.Баярмаа Б.Баяржаргал С.Нямдорж Д.Базаррагчаа О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Э.Уянга Г.Бат-Оргил Д.Мөнхнаст Г.Ганбаяр Б.Баттөмөр Б.Батжаргал Ж.Октябрь Б.Жавхлантөгс Н.Төгөлдөр С.Мөнхбат
Г.Түвшинбат
  • 1179 км дутуу
  • 80 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Энэрэл
  • 1179 км дутуу
  • 80 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Самбууням
  • 1179 км дутуу
  • 80 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ө.Цэрэндорж
  • 1179 км дутуу
  • 80 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
V.Michal
  • 769 км дутуу
  • 490 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 1
Privacy
  • 385 км дутуу
  • 874 км
  • 8
  • 1
  • 0
  • 0
  • 1
Э.Баярмаа
  • 363 км дутуу
  • 896 км
  • 4
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6306 км
  • 58
  • 10
  • 1
  • 0
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Зүгээр л жий!