Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #104 - ТАХИЛТЫН ДАВАА, МАЙХАН ТОЛГОЙ БУЮУ НОГООН ХӨНДИЙ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/194
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
88 км
Давааны тоо
2
Өндөр авалт
813 м
Өндөр алдалт
-813 м
Их өгсөлт
12.3 %
Их уруудалт
-9.8 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2021 оны 6 сарын 12 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тахилтын автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.936028, 106.682833
47°56'9.7"N, 106°40'58.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэ удаагийн аяллын эхлэх цэг "шинэ" газар буюу Тахилтын амны автобусны эцсийн буудал байлаа. Аялалд оролцох гишүүд цуглаж 9.10 цагт аялал эхлэв. Өөдөөс үлээх урьхан салхины илбээнд тун тааламжтай жийсээр Тахилтын даваа даваа дээр гарч, цуваа татав. Манай баг 26 хүн (нэг бүсгүй)-тэй байв. Шинээр 4 хүн ирж амжилттай жийлээ.

Зураг 1. Баруунтурууны даваа, ... Нэг дор ийм олон "ногоон"-тнууд гарч ирж байсангүй... 

Даваан дээр аялагчийн Ногоон тэмдгийн болзол хангасан 5 гишүүн тэмдгээ гардан авлаа. Нэг дор ийм олон "ногоон"-тнууд гарч ирж байсангүй. Мөн аяллын бүрэлдхүүнээс харахад нэгэн шинэ үе залгамж халаа болон группийн аяллуудад золбоотой оролцдог болжээ.

Араас гарсан 2 дугуйчинаа Шижир баг дээр хүлээн, баг бүрдсэний дараа нөгөө л урьхан салхитайгаа хамт жийсээр Ар Гүнтийн амны баруун салаа руу салдаг зам дээр татлаа. Энэ хөндийн салаа, ам болгоноос горхи урсан гарч, ойрын хэдэн жил үзэгдээгүй зуншлага болжээ. Майхан толгой даваа руу өгсөж байхад аялагч нар замдаа зураг авч, бичлэг хийн явсаар давааны оройгоос 800 метр орчим зайд модны сүүдэр бараадан, өдрийн хоол идэж амрав. Энд группийн нэг гишүүн Хандгайтаас гарч Майхан толгой даван биднийг тосон ирж нэгдлээ.

Замын байдал тун тааруухан, зам дээр шилмүүс модны бүдүүн мөчир, дээшлэх тусам ургаа мод үндсээрээ булгаран унаж, зам хаасан байв. Бярлаг залуус жийсээр, зарим нь түрсээр, шалчиг шаврыг ч бас туулсаар даваан дээр 13.30 цагт гарлаа. Даваа уруудах замд ойр ойрхон унасан модод тойрон нэг зам руу, заримдаа ой дундуур уруудлаа.

Зураг 3. Майхан толгойн амны баруун хойд талын даваа, бид "Дугуйчдын даваа" гэж дотночилон нэрлэдэг

Манай багийнхан засмалдаа орж, 14.30 цагт Жигжид зуслангийн уулзвар дээр ирэн энэ удаагийн өдрийн аялал амжилттай дуусав. Аяллын зай 88 км. Давааны оноо 5.Үүрэгт ажилдаа эргэн орж, цувааг цоожлон аялсан УШТГ Ц.Наранхүү (069), групптэй нэгдэн анхны аяллаа хийсэн Б.Бямбадорж, Э.Сайнхүү, Б.Батболд, А.Түвшинтөгөлдөр нар болон багийн хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье. Цаг агаар ч таатай байсан энэ өдрийг хамтдаа сэтгэл хангалуун өнгөрөөлөө дөө.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Октябрь П.Батмөнх V.Michal Б.Сэргэлэн-Очир Privacy Т.Батдөлгөөн Ж.Баярсайхан С.Нямдорж Э.Амарболд Д.Ганзориг Э.Хосбаяр Г.Ёндонжамц О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Г.Бат-Оргил Ц.Наранхүү Ш.Мөнгөнсүх Т.Баярсайхан Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Э.Ожго
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
V.Michal
  • 769 км дутуу
  • 490 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 1
Б.Сэргэлэн-Очир
  • 705 км дутуу
  • 554 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 385 км дутуу
  • 874 км
  • 8
  • 1
  • 0
  • 0
  • 1
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Баярсайхан
  • 1488 км
  • 13
  • 0
  • 0
  • 1
  • 2
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Э.Амарболд
  • 1582 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 1
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Хосбаяр
  • 1810 км
  • 12
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!