Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УШТГ Э.Уянга
Зуны сайхан нэг өдрийн аялал дан засмалаар хотын баруун урд хэсэгт шувуун фабрик хүрэх цаашлаад Алтанбулаг сумын замд зохиогдох засмал замын улиралын нээлтийн тэмцээнд манай группын гишүүд тэмцээнд оролцох тул үзэх, дэмжих давхар зорилготой явагдаж Ожго ах амжихгүй, УДА Бадрал уралдах тул энэ удаагын аялалыг УШТГ Э.Уянга ахлан авч явахаар болж Буянт ухаагаас хүмүүсээ бүртгэн 21 аялагч 9:05-д хөдөллөө.
Өглөөний сэрүүн тогтуун салхинд замыг эвхсээр Шувуун фабрикт удалгүй очин зургаа даруулчаад цааш бөөндөө тэмцээний гараанд ирж элдвийг сонирхож, яриа өрнүүлэн оролцож буй гишүүдээ дэмжиж гаргачихаад өдрийн нар найгүй шарж байсан учир групп хотын зүг буцаж 14:35-д аялал дууслаа.
Энэ тэмцээнд оролцсон Эрдэнэтуяа, Төгөлдөр, Насанбат, Гантулга, Тэмүүлэн, Гармаа, Бадрал, Азжаргал, Бадрах, Урсгалдаа баяр хүргье!Ирж дэмжсэн нийт аялагч гишүүд. Тэмцээний арын албан ажилласан Ж.Ванчинсүрэн, сүүлд нэмэгдэж ирсэн Д.Сонинбаяр, манайханд өгөөрэй гээд ундаа авчирсан Г.Махгал болон Ш.Мөнгөнсүх, аяллын группийг удирдаж авч явсан УШТГ Э.Уянга бүсгүйд талархал илэрхийлэе.