Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #35 - ГҮНЖИЙН ХООЛОЙ БУЮУ УУЛЫН ДУГУЙН УРАЛДААН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/191
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
60 км
Давааны тоо
0
Өндөр авалт
512 м
Өндөр алдалт
-509 м
Их өгсөлт
8 %
Их уруудалт
-8.3 %
Оролцогчдын тоо
35
Эхлэх цаг
2021 оны 5 сарын 29 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УШТГ Д.Цолмон

Зуны эхэн сар гараад хэдийнээ хагас сар өнгөрсөн ч хорин хэм гарч халсан өдрүүд бараг үгүй гэж хэлж болохоор сэрүүн зунтай золгоод хэн хүнгүй зуны халуун өдөр шувуудын жиргээг дотроо хүссэн бас нэгэн сэрүүвтэр, бороо шивэрсэн бямба гаригийн өглөө 2 хүү, охиноо дагуулаад 4 үүлээ дугуйтай гараад жийлээ дээ. (Цолмон, Маралгоо, Найданцэрэн, Түвшинжаргал нар)

Яг орцны үүдээр гарахад бороо нэлээн ширүүн орж байсан тул тэдэндээ би “Буцаж ороод бороо зогссоны дараа өөр чиглэлрүү жийх үү, өнөөдөр тэмцээн үзэхээ болих уу” гэж асуутал анх удаа явах гэж байгаа 16 тай хүү дуугарсангүй. Мэдээж аялалд догдлоод бөөн бэлтгэл, шөнө унтаагүй нь мэдээж. Өнөө хоёр нь унадаг дугуйн аялалд нэгдээд 2 жил болсон болохоор миний саналыг эрс эсэргүүцэв. “Бороо яадаг юм, 11 цаг гэхэд зогсохоор цаг агаарын мэдээнд байналээ. Өнөөдөр тэмцээнрүү явмаар байна” гэж зүтгэв. 3х1 харьцаагаар би ялагдав.

Өнөөдөр Монголын дугуйн холбооны тэмцээний 2021 оны нээлт болж анхны тэмцээн Гачууртын Баяндөхөмийн ам, Гүнжийн хоолойд 11 км замд уралдах уулын дугуйн тэмцээнээр эхэлж байгаа билээ. Энэхүү тэмцээнд оролцож буй гишүүдээ дэмжих зорилгоор группийн өнөөдрийн аялал энэ чиглэлд зарлагдсан тул хүүхдүүдэд тэмцээний эрч хүч мэдрүүлэхийн зэргэцээ, 16 настай хүүд унадаг дугуйн аяллын гайхамшиг хүнд бэрх аль алиныг нь үзүүлэхээр дагуулан өглөөний 08 цагт гарч байгаа минь энэ.

Бүгдээрээ борооны цуваар “зэвсэглэж” аваад группийн аялал эхлэх цэг Дүнжингаравлуу -start- хийлээ дээ. Бороо шивэрсэн өглөө зориглож гараад жийж эхлэх мөчид л оройтож гөлөглөж буй моддын шинэхэн нахианы үнэр чийг аван хамарт сэнгэнэн орж ирэх нь нэн таатай. Унтаж буй хүмүүст сэрээрэй, гадаа гараарай, миний мэдэрч байгааг мэдрээрэй гэж хашгирмаар. Аюулгүйн зөвлөгөө өгөөд өнөө гурваа араас “гөлөг шиг дагаарай” гэж эгдүүг нь хөдөлгөөд жингийн цуваа мэт автомашины замын 1-р эгнээ, явган хүний зам аль алиныг нь хослуулан 1-р хорооллоос Дүнжингаравын талбай хүртэл 9 км зам туулан бидний аялал эхлэсэн юм.

Зураг 1. Тэмцээний гараа. Юм юм энэ цэгт багширсан харагдана

Хэдийнээ хот хөдөөгийн замд унадаг дугуй жийж овоо дадсан охин хүү 2 маань хүслээрээ жиймээр байгаа ч УБ хотын замд миний урд оролгүй цуварч явахаа мэднэ. Тэглээ ч энэ удаа анх холын аялалд гарсан 16 настай үеэлээ авч яваа болохоор энэ хоёрт маань хариуцлага гэж их. Цуваагаа цоожлон ард яваа. Хөл нь загатнан бухимдаж яваа гэж мэдэж байгаа ч өөрсдийн анхны аяллаа санаг, бүгд адилхан анхны аялалдаа хичнээн ядарч хамт яваа бусдын дэмээр явж ирдэгээ ойлгог гэж бодоод чимээгүй л явлаа. "Ээжээ, намайг Наранхүү ах хичнээн их цоожилж бусад гишүүд түрж тусалж явуулдаг байсныг нэг бүрчлэн саналаа шүү" гэж охин хамгийн түрүүнд хэлсэн.

Анх явж байгаа хүү маань харин автомашины замаар сандарч төдийлөн хурдан жийж чадахгүй байгаа нь миний жийлтийн хэмнэлд мэдрэгдэж үе үе зогсосхийн өнөө гурваа хүлээн явсаар 09 цаг 04 минутанд аялал эхлэх цэг дээр иртэл угаасаа цаг барихыг дээд зэргээр баримтладаг групп маань аль хэдийнээ 09:00 цагтаа  хөдөлсөн байлаа. Араас нь яваа гэдэг мэдээгээ админдаа өгөөд хүлээх хэрэггүй очих зам, тэмцээний зам бүгдийг мэднэ гэдгээ бичиж үлдээгээд хөдөллөө.

Зураг 2. Уралдааны замд тоосоо өргөсөн зарим гишүүд, гараанд гарахын өмнө

Аливаа зориулалтын зам гэдэг хичнээн амар билээ. Дүнжингаравын дугуйн зам дээр гартал 2 маань алга болж өглөө. Дугуйн замын төгсгөлд очоод хүлээж байна гэдгийг хэн хэн маань мэдэж байгаа тул олон юм ярилгүй салцгаав. Шинэ аялагч хүүтэйгээ хоёулаа үлдлээ дээ. Сагсны дугуйланд байнга явдаг. Бас чиг муугүй тоглодог, 181 см өндөр хүүгээс асуулаа. Анхны аялал хэцүү байгаа гэж мэдэж байна. Гэвч яаруулахгүй тул өөрийн хэмнэлээр удаан ч хамаагүй гол нь зогсолтгүй жийсээр Гачуур орж чадах уу...?

-Унадаг дугуйн холын аялал бодсоноос хамаагүй хэцүү юм байна. Би яг юу ч хийдэггүй, хөдөлдөггүй хүн шиг маш хөшүүн байна. Гэхдээ би чаднаа гэж хариулав. Нэгэнт зорьсондоо ийнхүү зүтгэж байгаа хүүгээ дэмжилгүй яахав дээ.

“Спортын төрөл болгонд ажиллах булчин өөр. Сэтгэлээр унах огт хэрэггүй. Анх удаа ийм хол жийж байгаа чинь өөрөө амжилт. Бүгдэд л анхны аялал ийм хэцүү байсан. Даван туулж чадах нь л чухал. Урд яваа нөгөө хоёр “жаравгартай” өөрийгөө битгий харьцуул. Тэр хоёр чам шиг сагсан бөмбөг бас сайн сураагүй. Хүн хүний чаддаг зүйл өөр шүү” ингэж зоригжуулаад хөдлөв. Ертөнц дээр бүгдийг төгс сурсан чаддаг хүн гэж үгүй. Тиймээс нэг зүйлийг сайн чаддаг байлаа гээд бусдад бардамнаж огт болохгүй,  өөрийн бахархалаа дотроо хадгал. Чиний сурч амжаагүй зүйл маш их, тэрийг чаддаг хүн ч хорвоогоор дүүрэн. Тиймээс байнга эрэл хайгуулч, суралцагч бай гэж бас нэмж хэлж амжив.

Хүү минь маш удаан ч гэсэн үнэхээр хэлсэндээ хүрч эндээс Гачуурт хүрэх 20 км т нэг ч зогсолтгүй жийсээр Баяндөхөмийн ам хүрсэн юм. Дугуйн замын төгсгөлд хүлээж байсан хоёртойгоо нийлээд Улиастай тойрог хүртэл хамт явав. Эндээс Гачуурт хүрэх нэг л зам эхлэдэг тул өнөө хоёртоо өмнөх аяллаас жишээ татан өнөөдрийн аяллын замыг сэргээн зааж сануулаад “одоо бид хоёрыг хүлээх хэрэггүй аюулгүй байдлаа хангаад группийн араас хөлийн чадлаар жийгээд очиж бай, бид 2 араас чинь очно” гэсэн болохоор год хийн алга болж бараа тасрав.

Зураг 3. Уралдааны замд, манай залуус урагшилсаар ...

Тэмцээн болж байгаа өдөр тул хажуугаар дугуйчид болоод дугуй ачсан машинууд олноор өнгөрнө. Бороо хэдийнээ зогссон ч замаар дүүрэн шавхай хувцас, дугуй ёстой шавраар бүтсэн мэт болж байлаа. Энэ ч яахав дугуйтай аяллын салшгүй хэсэг гэж хүүгээ тайвшруулан зоригжуулсаар Баяндөхөмийн ам өгсөх үед жинхэнэ шавар шавхайн эх нутагруу оров. Жийсээр зүтгэсээр тэмцээний гараан дээр ирэв. Өнөөдрийн аялал удирдаж байгаа Бадрал админ тэмцээнд оролцох гишүүдээ аван хэдийнээ ирж бусад гишүүдээ бүртгэж байлаа. Группийн гишүүдтэйгээ уулзаж түрүүлж очсон охин хүү хоёртоо баяр хүргээд ийш тийш гүйж зураг дарах зуур хөлөрч норж очсон бие даарч чичирч дагжиж байсан ч бөөн бөөн аз жаргалаар бүгд дүүрэн. Аялал ийм л байдаг.

Ингээд тэмцээнд орж байгаа группийнхээ хориод дугуйчиддаа баяр хүргээд 11:30 д тэмцээн эхлэхэд гаргаж өгөөд гарааны бичлэг хийж баахан орилж баясаж аваад, хурдан морины уралдаан мэт гайхалтай агшины араас нь жийв. Өнөөдрийн зорилго бол энэ гуравтаа тэмцээний байдал үзүүлэх, өөрсдийнх нь үеийнхэн болоод ер нь дугуйчид хичнээн тэсвэр тэвчээртэй улс болохыг харуулах гол зорилго минь биелсээр л байлаа.

Зураг 4. Энэ өдөр манай гишүүд маш сайн уралдаж, бахдам амжилт гаргалаа

Гүнжийн хоолой 11 км гэлээ наагуураа айл ихтэй, ам руу орох тусам аглаг гэж мэдэх тул ойрхон яваарай гэж захиад хөдлөхөд шинэ хүнээ бараадаад өнөө хоёр маань олигтой явж чадахгүй эргэлдсээр 4 км орчим явахад шинэ аялагчийн маань “бензин” үнэхээр дуусч цааш явах боломжгүй болов. Өөдөөс салхилах салхи, нойтон шавартай зам ч багагүй сөрөг нөлөө үзүүлсэн хэрэг. Гэсэн ч анхны аялал гэхэд 1-р хорооллоос Гүнжийн хоолойн дунд хүртэл 30 гаран км жийж ирсэн баатарлаг хүү шүү. Аяллын ёс зүй өөрийн анхны аяллаа бодсон ч тэр бусдыг хүндэтгэх ёстой тул анхны аяллаа хийсэн хүүгээ дахин цуцааж зовоохгүй тулд буцах болов. Бүгд л анхнаасаа сайн жийж эхлэдэггүй, ядарч цуцаж дасдаг билээ. “Та хоёр тэмцээний бариа руу бид хоёрыг орхиод явах уу эсвэл дөрвүүлээ хамт буцаж тэмцээний гараан дээр очиж бусдыгаа хүлээх үү” ийм сонголт өнөө хоёртоо тулгалаа. Тэмцээний бариа хүрэх хүсэл ихтэй хоёр маань дотроо дурамжхан ч нэгийгээ орхиж болохгүй гэж бодсон уу буцьяаа гэлээ. Охин л эрх шадар зангаараа “өө би тэмцээн үзэх гэж л өнөөдөр бороонд гарсан шүү" гэж хальт урваганаад авав. Харин хүү “Тэмцээн үзэхэд шинэ хүн дагуулах шиг хэрэггүй юм алга” гэдэг зүйр цэцэн үгээр өөрийгөө илэрхийлээд буцав. Энэ ч бас сэтгэл зүйн төлөвшил тэсвэр тэвчээрийн суурь билээ.

Ингээд дөрвүүл буцаж тэмцээний гараанд дээр ирсэний дараа ядарсан нэгнийгээ ганцааранг нь буцааж учиргүй тул Гачууртад уулын эсрэг талын аманд зусландаа байгаа аавын гэрт амраахаар хоёр хүүгээ ханинд нь буцаагаад дандаа дийлж байдгаар нь охиноо дагуулан тэмцээний бариан дээр буцаж очиж санааг нь амрааснаар бидний бороотой өдрийн аяллын үндсэн зорилго биелсэн юм.

Тэмцээнд групп маань 17 оос +50 нас насны ангилалд 7 медаль авсан амжилттай оролцож баяр хөөр болохын зэргэцээ миний хувьд шинэ хүнээ аяллын замтай танилцуулан амжилтай жийлгэснээр энэ өдрийн бороогоор эхлэсэн аялал маань 17 цагт буцаад хотруу охиноо дагуулан жийсээр (охиныхоо араас махийсаар) 19 цагт гэртээ ирж өндөрлөв.

Аялалд "том жижиг" гэсэн хэмжээ байдаггүй. Аялал бүр өөрийн зорилго, туулах зам, биеийн бэлтгэл, сэтгэлийн тэнхээ гэсэн үндсэн агуулгатай. Энэ агуулгыг "хэмжиж болдоггүй".

Тиймээс аялал бүр тухайн хүн бүрийн хувьд шинэ нээлт байдаг...

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Түвшинжаргал Т.Уламбаатар У.Найданцэрэн V.Michal Б.Сэргэлэн-Очир Privacy С.Саруултөр П.Батбуян С.Бат-Эрдэнэ Т.Батдөлгөөн Б.Баяржаргал О.Маралгоо С.Нямдорж Д.Базаррагчаа Д.Гарамдорж Г.Түмэнсайхан О.Тэмүүлэн Ш.Лазина Д.Ганбат Л.Батболд Ч.Азжаргал Д.Жамъяндорж Э.Уянга Г.Бат-Оргил Ш.Мөнгөнсүх Т.Баярсайхан С.Бадрал Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Н.Төгөлдөр С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон У.Одбаяр
Түвшинжаргал
  • 1199 км дутуу
  • 60 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Уламбаатар
  • 1006 км дутуу
  • 253 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 1
У.Найданцэрэн
  • 827 км дутуу
  • 432 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
V.Michal
  • 769 км дутуу
  • 490 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 1
Б.Сэргэлэн-Очир
  • 705 км дутуу
  • 554 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 385 км дутуу
  • 874 км
  • 8
  • 1
  • 0
  • 0
  • 1
С.Саруултөр
  • 301 км дутуу
  • 958 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Батбуян
  • 251 км дутуу
  • 1008 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бат-Эрдэнэ
  • 96 км дутуу
  • 1163 км
  • 12
  • 0
  • 0
  • 1
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Л.Батболд
  • 4779 км
  • 18
  • 3
  • 3
  • 1
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Д.Жамъяндорж
  • 6484 км
  • 60
  • 11
  • 1
  • 0
  • 2
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 11013 км
  • 106
  • 11
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11753 км
  • 118
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12205 км
  • 81
  • 5
  • 3
  • 2
  • 6

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Гарамдорж Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1275 км
Ш.Мөнгөнсүх Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1271 км
Зүгээр л жий!