Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #102 - ГҮНТ, БАРУУНТУРУУНЫ ДАВАА БУЮУ ЗУНЫ ЦАСАН ШУУРГА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/190
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
90 км
Давааны тоо
2
Өндөр авалт
806 м
Өндөр алдалт
-809 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-15.3 %
Оролцогчдын тоо
20
Эхлэх цаг
2021 оны 5 сарын 22 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Хотоос цуглах цэг рүү жийж явахад нэлээд хүчтэй салхи сөрөж байлаа. Бараан өнгийн үүл хуйлран өтгөрч, алсын уулсын оройг бүрхсээр ... Аялал 9.15 цагт эхлэв. Цаг агаарын байдал, аялалд оролцохоор ирсэн гишүүдийн гутал, хувцас нь Харганын замд тун тохиромжгүй хөнгөн, нимгэн, торон байлаа. Манай баг 16 хүн (нэг бүсгүй)-тэй байв.

Яг энэ үеэр бороо орж эхэлсэнээ дороо мөндөр боллоо, хөдлөөд Гүнт рүү явж байхад бүр ширүүсч, ширхэг нь томорсоор, нэг чингэлэгийн дэргэд түр зогсоод цааш хөдлөв. Гүнтийн давааны өгсүүрт хоёр залуу гишүүний дугуйны гинж тасрав. Нэг нь заслаа, нөгөө нь буцлаа. Даваа уруудсаны дараа утсаар хотоос хоцорч гарсан хоёр гишүүн Санзай дээр байна, та нар хаа явна гэж гэж ярьлаа. Гүнт уруудаж байна гэж хэлээд холбоо тасрав.

Зураг 1. Гүнтийн даваа уруудах замд. Хойд хонго, доод "эд анги"-ууд нэвт нороод эхэлсэн дээ
Даваа уруудан доод дэлгүүр дээр түр амсхийв. Гүнт даваад нэг гишүүн араас нэхээд ирлээ. Бүгдийнх нь хөл, бөгс аль хэдийн норжээ. Энд манайхан гялгар уутаар оймс, гутал, шуудаг урлан хамтдаа хүчит цасан шуургыг сөрөн Жаргалант суурин руу жийлээ. Урд яваа гишүүд алсарсаар цасан шуурган будан дунд уусан алга болно, уруудах замын эргэлтээс шалтгаалан салхи чанх урдаас, хажуунаас, жишүүдүү урдаас биднийг "зодно". Зогсолтгүй урагшилсаар 11.30 цагт Жаргалант суурингийн захын дэлгүүрт хүрлээ.

Зураг 2. Ийм цаг агаартай үед унадаг дугуй нэг хүрд, нэг араатай болдог

Энд өдрийн хоолоо идэж, ус ундаа цайгаа уулаа. Аялагчийн Ногоон тэмдгийн болзол хангасан гишүүндээ тэмдгийг нь гардуулав. Бас хувцсаа тайлж, бага зэрэг хатааж, оймсоо сольж өмсөөд 12.40 цагт 361 гарам руу хөдөллөө. Салхи араас баруун хойд талаас ташуудуу үлээнэ. Сөрөхгүй болохоор бас ч гэж дажгүй шүү. Гишүүдийн бүх унадаг дугуй норж, хойд араа мөстсөн тул нэг хүрд, нэг араагаа (Украйн дугуй болсон гэж бид ярьдаг) эргүүлэн өгсүүр урууд зохицуулан урагшилна. Өөдөөс ирэх автомашинууд хурдаа багасган хажуугаар зөрнө, зарим нь бүр бидний жийлтээр бичлэг хийчихсэн явахыг харав. Зам нойтон цасаар дүүрч, унадаг дугуйны мөрөөр зурагдана. Хараахан хөлдөөгүй ч гэлээ бас ч гэж халтиргаа гулгаанд хоёр гишүүн унасан.

Зураг 3. Баруунтурууны даваа өөд, энэ үед УБ хотын хаяанд бус алс нэгэн хязгаарт аялаж буй мэт сэтгэгдэл төрж байлаа
361 гарамаар шууд нэвт гараад Баруунтурууны даваа руу өгсчихлөө. Дээшлэх тусам алсын бараа замхарч, замын байдал нойтон цас, ялбайсан мөсөөр хучигдаж, салхи одоо бараг л баруун талаас халз "жадлана". Үзэгдэх орчим 20 орчим метр. Хөл хорио гээд автомашины хөдөлгөөн хязгаарласан нь их дэм болж байв. Хойд араа нэмэж хөлдөн таг яг хийн гинж араагаа зууж амжилгүй алдана. Түрлээ дээ. Даваанаас уруудахад нэвт норсон гар хайрагдан, базуур атгаж мэдрэхгүй болсон байлаа. Буугаад давааны уруу түрлээ, дулаацаж байна. Жаал яваад дахин мордлоо.

Пост өнгөрөөд, замын хажууд биднийг УТА С.Бадрал (177) халуун сүүтэй цай, амтат боов, хоол хүнстэй угтлаа. Эхний залуус шууд доод уулзвар дээр хүлээж байхаар тохироод уруудсан гэнэ. Халуун цай ууж, дотор орсон хүйтнээ "дарсаны" дараа хөдөллөө. Манай баг УБ хотын баруун захад 14.30 цагт ирсэн билээ. Аяллын зай 90 км (админы урамшуулал +30%)

Мөн энэ өдөр гишүүн Д.Жамьяндорж (230), Б.Жавхлантөгс (231) нар аялагч гишүүн боллоо. Мөн цуваагаа чиглүүлэн суурин газар татах үүргээ гялалзтал биелүүлсэн ШТГ Ц.Гантулга (005), хоцорсон гишүүдээ хамгаалан цоожилсон аялагч гишүүн Д.Базаррагчаа болон зуны цасан шуургатай өдөр III ба II зэргийн даваа даван няцашгүй аялсан багийн хамт олон та нартаа халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Т.Батдөлгөөн А.Эрдэнэдулам Э.Уянга С.Бадрал С.Баяртогтох М.Билгүүн Б.Сэргэлэн-Очир С.Нямдорж Д.Базаррагчаа Г.Түмэнсайхан Ц.Гантулга Ч.Азжаргал О.Адъяасүрэн Д.Жамъяндорж Г.Бат-Оргил Ш.Мөнгөнсүх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Э.Ожго
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
С.Баяртогтох
  • 937 км дутуу
  • 322 км
  • 2
  • 1
  • 0
  • 0
  • 0
М.Билгүүн
  • 935 км дутуу
  • 324 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Сэргэлэн-Очир
  • 705 км дутуу
  • 554 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Нямдорж
  • 1497 км
  • 14
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Базаррагчаа
  • 1594 км
  • 15
  • 1
  • 0
  • 0
  • 2
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Д.Жамъяндорж
  • 6306 км
  • 58
  • 10
  • 1
  • 0
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Баттөмөр Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1286 км
Зүгээр л жий!