Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #100 - БАРУУН ТУРУУН, ГҮНТИЙН ДАВАА БУЮУ АТОМ МОЛЕКУЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/187
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
90 км
Давааны тоо
2
Өндөр авалт
810 м
Өндөр алдалт
-808 м
Их өгсөлт
15.3 %
Их уруудалт
-12.4 %
Оролцогчдын тоо
44
Эхлэх цаг
2021 оны 5 сарын 8 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Таван шар BSB дэлгүүрийн талбай
Цуглах цэгийн солбицол
47.910222, 106.816861
47°54'36.8"N, 106°49'0.7"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр бүрхэг, бараг салхи (2-3 м/с хурдтай)-гүй өдөр байлаа. Группийн аялал 8.57 цагт цугласан цэгээс хөдөллөө. Анхны аяллаа 8 гишүүн хийхээр (нэг бүсгүй) бидэнтэй нэгдэв. Хотоос гарах баруун зүгийн төв замаар жийсээр, Номин дэлгүүрийн гадаа хальтхан (ар гэрийн дуудлагаар 2 гишүүн эндээс буцав, 28 км) татаад, шууд Баруунтурууны давааны өгсүүр замд орлоо.

Зураг 1. Манай баг, Баруунтурууны даваа дээр
Пост дээр Батсүмбэр сумын нэг гишүүн (61 км) маань цаанаас ирээд биднийг хүлээж байв. Давааны тахир замтай хэсэгт салхигүй болж яльгүй бөгчимдөж байлаа. "Ковид-ын зай" барин өгссөөр манай баг даваа дээр гарав. Сунгалтын дасгалаа ч хийв. Аялагчийн ногоон, хөх, улбар шар тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдгийг нь гардуулж, бөөндөө дурсгалын зураг татуулаад уруудлаа.

Зураг 2. Тойрч зогсоод дасгалаа хийлээ, гишүүдээ бүртгэлээ, одоо тоглоом тоглоно доо
Хөл хорио сулраагүй тул 361 гарамын суурин дундуур зогсолтгүй нэвт гараад, тэр эрчээр нь жирэлзтэл жийсээр 11 цагт Жаргалант суурин өнгөрч, салаа замын хойд, салхи нь нөмөр энгэрт өдрийн хоол идэж, амрав. Бас хөгжөөнт тоглоом тоглов. Шарга морьтоос гарсан хоёр гишүүн (40 км) биднийг тосон Гүнтийн даваа уруудаад ирлээ.

Зураг 3. Хоолондоо

Төмөр замын гарам доогуур гарч 14 км үргэлжлэх Гүнтийн давааны алсын өгсүүрт манай багынхан хийморьтой жийсээр Гүнтийн даваан дээр (энэ даваа дээр таталт хийх зохимжгүй байдаг) гарч, уруудан Жигжид зусланд ирэхүй дор 13.00 цаг болж байлаа. УБ хотоос угтаж гарсан манай хоёр гишүүн энд угтлаа (30 км) . Ийнхүү энэ өдрийн аялал цаг агаарын аятай нөхцөл, манай багийн гишүүдийн хамтын ажиллагаа, хүчин чармайлтын ачаар амжилттай болж дуусав. Манай баг 44 хүнтэй байлаа. Аяллын зай 90 км. Давааны оноо +5.

Групптэй нэгдэн анхны аяллаа хийсэн шинэ гишүүн Д.Эрдэнэтуяа, О.Адьяа, Ц.Энх Амгалан, Т.Батдөлгөөн, Б.Сэргэлэн Очир, М.Билгүүн, Н.Энхтөр, Ж.Сайнбаяр нар, аяллын цувааг цоожлон хамгаалж аялсан УШТГ М.Урсгал (194), УШТА С.Бадрал (177), аяллын явцын фото зураг авч аялсан УШТГ Д.Мөнхнаст (088) болон багийн хамт олон та нартаа халуун талархал дэвшүүлье.

Эргэн дурссан тэмдэглэл: Баруунтурууны даваанаас ер нь дөлдөг байсан. Хойд чиглэлийн төв зам учраас автомашин ихээр холхино, мөн давааны дээд талын тахир замд юу ч тохиолдох эрсдэлтэй. Харин энэ удаа зам засварын ажил өрнөж байсан тул давааг түр хааж автомашин зорчих боломжгүй болгосон тул энэ чиглэл рүү мордсон билээ. Баруунтурууны даваа уруудах өргөн зам дээр салхи татуулан зуузай холбон бид 361 гарам руу жаргалтайгаар уруудсан. Хоорондоо ярилцаж ийнхүү буух нь бас аяллын нэг нандин хором шүү.

Аялахад тун тохиромжтой цаг агаар, группийн гишүүдийн бие бялдар, сэтгэл зүйн өндөр бэлгэлжилт зэргээс шалтгаалан юу юугүй л Рашаант сууринг нэвт сүвлээд, Жаргалант суурин хүрэх сунайсан замыг эвхчихсэн. Жаргалант суурин өнгөрч үдийн хоол идэж амарч байхдаа хамт олноороо "Атом молекул" хөгжөөнт тоглоом тоглосон явдал группийн аяллын түүхэнд гарч байгаагүй тохиох ховор боломж байлаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Сайнбаяр П.Чинболд О.Тэмүүлэн Н.Төгөлдөр Ч.Ганболд Т.Баярсайхан Д.Ганболд Н.Энхтөр Ц.Энх-Амгалан М.Билгүүн С.Энхбат Д.Сэлэнгэсүрэн Б.Сэргэлэн-Очир Д.Эрдэнэтуяа П.Батбуян Т.Батдөлгөөн Б.Баяржаргал С.Энхсайхан Э.Амарболд Д.Гарамдорж S.Mateo Э.Хосбаяр Г.Түмэнсайхан Т.Энхбаяр Н.Ууганбаяр Д.Ганбат Ц.Гантулга Ч.Азжаргал А.Эрдэнэдулам Г.Ёндонжамц М.Урсгал О.Адъяасүрэн Э.Уянга Д.Мөнхнаст Ш.Мөнгөнсүх С.Бадрал Б.Бадрах Г.Ганбаяр Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Ж.Сайнбаяр
  • 1232 км дутуу
  • 27 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Чинболд
  • 2831 км
  • 27
  • 2
  • 0
  • 1
  • 1
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
Ч.Ганболд
  • 1582 км
  • 22
  • 1
  • 0
  • 0
  • 0
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
Д.Ганболд
  • 1982 км
  • 25
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Энхтөр
  • 1169 км дутуу
  • 90 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ц.Энх-Амгалан
  • 1169 км дутуу
  • 90 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Билгүүн
  • 935 км дутуу
  • 324 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Энхбат
  • 924 км дутуу
  • 335 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Сэлэнгэсүрэн
  • 922 км дутуу
  • 337 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Сэргэлэн-Очир
  • 705 км дутуу
  • 554 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Эрдэнэтуяа
  • 639 км дутуу
  • 620 км
  • 5
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Батбуян
  • 251 км дутуу
  • 1008 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
С.Энхсайхан
  • 1414 км
  • 11
  • 0
  • 0
  • 2
  • 1
Э.Амарболд
  • 1582 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 1
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
S.Mateo
  • 1777 км
  • 13
  • 1
  • 0
  • 1
  • 0
Э.Хосбаяр
  • 1810 км
  • 12
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Түмэнсайхан
  • 1845 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхбаяр
  • 2573 км
  • 24
  • 0
  • 0
  • 1
  • 3
Н.Ууганбаяр
  • 4025 км
  • 51
  • 2
  • 0
  • 0
  • 2
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Э.Уянга
  • 6791 км
  • 64
  • 9
  • 2
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!