Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Группээс 4 сарын 12- 24 өдрүүдэд зохион байгуулсан "223+223км" чөлөөт жийлтэнд оролцсон гишүүд та бүхэнд халуун баяр хүргье.
Хөл хорионы үеэр групп-ээс зохион байгуулсан "223+223 км" чөлөөт жийлт товолсон хугацаанд амжилттай явагдаж дууслаа. Группийн гишүүд (61 гишүүн) маш идэвхитэйгээр унадаг дугуйгаа жийж УБ хотынхоо өнцөг булан бүрт өөрийн идэвхи, оролцоотой сайхан "аялав".
Нийтдээ 18579 км зай туулж, ногоон тэмдэгтэн 5, хөх тэмдэгтэн 2, шар тэмдэгтэн 2, улбар шар тэмдэгтэн 1, улаан тэмдэгтэн 1 "төрлөө". Мөн 21 гишүүн жийлтийн хязгаар (446 км)-т тултал жийлээ. Та нартаа маш их баярлалаа.
Цаашид цаг сайжиртал группийн зүгээс аливаа аялал, жийлтийг тодорхойгүй хугацаагаар зохион байгуулах боломжгүй болохыг мэдэгдье. Та нар минь сайхан "хөлөө" хориорой. Зүгээр л жий.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Ганбаяр | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8559 км |
А.Эрдэнэдулам | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4766 км |
А.Батхуяг | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3543 км |
Э.Ижилмөрөн | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2450 км |
О.Тэмүүлэн | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2550 км |
S.Mateo | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1273 км |
С.Энхсайхан | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1324 км |
Д.Ганзориг | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1375 км |
О.Маралгоо | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1261 км |
Г.Ёндонжамц | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1356 км |