Аяллын тэмдэглэл
Бямба гаригаас өвчний хөл хорио эхлэх Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарсан тул Баасан гаригт өдрийн аялал зохиосон билээ. Ажил төрлийн шаардлагаар зарим гишүүд маань оролцох боломж хомс байсан нь харамсалтай байлаа.
Зураг 1. Хоёр гишүүн улаан тэмдгээ гардлаа, аялал амжилттай явагдлаа, мөн нэг дугуй хагарлааСалхи нь намуун, цэлмэг өглөө байв. Өглөө товлосон газраа цуглан 9.00 цагт замдаа гарав. Хаашаа ч гарах аргагүй "хашигдсан" цэлгэр замтай тул гишүүд өөрсдийн хурд хэмнэлийг хадгалан Айдасын даваа, Бөхөгийн даваа даван жийсэн. Ийм замын дунд таталт, амсхийлт хийдэггүй гэдгийг хашир гишүүд мэдэж байсан тул бүгд л Хөшигтийн хаалт орохоор шамдацгаав. Мөн цувааны цоожлогч томилох шаардлаггүй чиглэл юм. Энэ аялалд 3 шинэ залуу гишүүн оролцож, яг л группийн уламжлалыг даган явсан нь бахархал төрүүлж байв.
Хөшигтийн талбай дээр эхний гишүүд 10.00 цаг, сүүлийн гишүүд 10.35 цагт ирлээ. Намрын нар ээж буй мэт хаврын салхигүй дулаан газар бид өдрийн хоол, ундаа идлээ. Аялагчийн улаан тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдгээ гардуулж, дурсгалын зураг татуулаад ирсэн замаараа буцлаа.
Зураг 2. Манай баг, Хөшигтийн хөндийБуцах замд баруун хойд зүгийн салхитай "баатарлаг тулалдсаар" энэ өдрийн аяллыг эхний гишүүд 12.30 цагт, сүүлийн хэсэг 13.20 цагт дуусгалаа. Манай баг 24 хүн (2 бүсгүй)-тэй байв. Аяллын зай 97 км.
Группийн анхны аяллаа хийсэн Д.Базаррагчаа, Ү.Хаш Эрдэнэ, Д.Дэмбэрэл нар болон багийн нийт гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Дэмбэрэл
Ү.Хаш-Эрдэнэ
Б.Баяржаргал
Д.Базаррагчаа
Э.Хосбаяр
Г.Түмэнсайхан
М.Алтан-Өлзий
О.Тэмүүлэн
Ц.Гантулга
Г.Түвшинтөгс
Г.Ёндонжамц
М.Урсгал
Д.Жамъяндорж
Ш.Мөнгөнсүх
Г.Ганбаяр
Б.Баттөмөр
Б.Батжаргал
Ж.Октябрь
Н.Төгөлдөр
С.Мөнхбат
Г.Махгал
Д.Цолмон
Б.Насанбат
Э.Ожго
Д.Дэмбэрэл
- 1162 км дутуу
- 97 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Ү.Хаш-Эрдэнэ
- 1162 км дутуу
- 97 км
- 1
- 0
- 0
- 0
- 0