Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #98 - ЭМЭЭЛТ, БАРУУНТУРУУНЫ ДАВАА БУЮУ СЭЛЭНГИЙН ДОЛГИО

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/183
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
76 км
Давааны тоо
2
Өндөр авалт
552 м
Өндөр алдалт
-554 м
Их өгсөлт
8.1 %
Их уруудалт
-8 %
Оролцогчдын тоо
36
Эхлэх цаг
2021 оны 4 сарын 3 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Таван шар BSB дэлгүүрийн талбай
Цуглах цэгийн солбицол
47.910222, 106.816861
47°54'36.8"N, 106°49'0.7"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Группийн түүх: 2021 оны I улирлын тайлан (зураг 4)

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Хаврын улирал гэхэд салхи багатай намуухан өглөө боллоо. Гишүүд цуглаад яг 9.00 цагт хотын баруун зах чиглэсэн замаар хөдөллөө. Номин дэлгүүрээс хүнсний хангалт хийгээд, хойд аймгийн зүг гарах төв замаар жийсээр төмөр замын өртөө хүрч шороон замдаа орлоо. Биднийг гаргаж өгсөн нэг гишүүн (42 км) эндээс буцлаа.

Намхан толгодын ээвэр энгэр талын хуурай, шороон замаар бөөндөө жийж өгссөөр эхний овоотой даваан дээр гарч таталт хийж, зургаа татуулав. Уруудаад огцом богино өгсүүр дээр гараад Эмээлт суурингийн хойд талаар алсдуу уруудсан замаар сүнгэнэтэл жийгээд, жалга гарч уужим өгсүүр өөд цувлаа.

Зураг 1. Яралзтал өгсөөд гараад ирлээ
Дээр гарахад Давааны өртөө тэрүүхэнд харагдаж, Хүй долоогийн хөндийн зах үзэгдэнэ. Давааны өртөөний яг төвөөр хэдэн жижиг нохой хуцуулан гарч, өгсөөд уруудан дахин өгсөөд салхин нөмөр толгойн хормойд өдрийн хоолоо идэж амрав.

Өнөөдрийн аяллын зам нь манай нэг гишүүний хэлсэнээр "Сэлэнгийн долгио" байлаа. Хөл хорионы үед суурин газраас дөлөх бодлого хэрэгжин 361 өртөө хүрэлгүй уулаа нэг өгсөн даваж, уруудаад Баруунтурууны даваа өөд засмал замаар өгсөв. Давааг 20-30 метр-ээр намсгаж, эвгүй эргэлтүүдийг алсуур болгож өгсөн байв. Орой дээр таталт хийгээд Тахилтын ам хүрэх зам "таалагдаагүй" тул даваагаа уруудах шийдвэр гарав. Манай баг нийт 36 хүн (үдэн гаргалтын 1 хүн, бас 2 дугуйчинг буцаасан) -тэй байв.

Зураг 2. Манай баг, Эмээлтийн зүүн талын толгой дээр
Давааны уруу замд хорионы пост, товчоогоор дайрах тул тав, таваар нь 30 секунд орчмын зайтай гаргалаа. Автомашин тун ховор, шинэ өргөн замаар гонжийтол уруудах багийн гишүүдийг алсаас харахад хоорондын зайг маш сайн барьж явж байлаа. Товчоогоор саадгүй өнгөрөн уруудсаар, доод тойрогтой уулзвар дээр таталт хийн "кола"-дав. Энэ өдрийн аялал 13.00 цаг буюу "эрт" дууслаа.

Миний бие нүдний шилээ даваа дээр мартаж "орхисон" тул багийн хоёр гишүүн буцаж очоод аваад ирье гээд жийгээд явчихлаа. Ийнхүү энэ өдөр Баруунтурууны давааг манай багийн хоёр гишүүн (76 км+18 км) хоёр талаас нь даваж үзлээ. Бидний зогссон газраас Баруунтурууны давааны орой 9 км орчим зайтай байсан. Аяллын чухал "багаж" болсон нүдний шилийг минь авчирч өгсөн хоёр залуудаа маш их баярлалаа.

Зураг 3. Энэ толгой даваад Баруунтурууны давааны засмал зам руу уруудана
Манай хоёр дээрээс буцаж уруудаж байхдаа "буцаасан" хоёр багийн гишүүнээ олоод ирдэг байгаа, бөөн баяр болоод хот руу хамтдаа жийж ирсэнээр энэ өдрийн аялал амжилттай болж дууслаа. Аяллын зай 76 км. (Хэмжилтийг дахин хийсэн болно. Тахилтын амаар явсан бол 1,2 км зам илүү туулах байсан), Давааны оноо +4 (+6).

Группийн анхны аяллаа хийсэн Г.Даш Очир, М.Түвшинбилэг, М.Билгүүн, Ж.Баярсайхан, Б.Жавхлантөгс, Э.Хосбаяр, М.Бэлгүтэй, Elmond (Филиппин улсын иргэн), аялагч гишүүн болсон Б.Баттөмөр (222), С.Мөнхбат (223) нар, цувааг цоожлон аюулгүй байдал ханган аялсан УШТГ Ц.Наранхүү (069) болон багийн нийт гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Зураг 4. 2021 оны I улирлын тайлан

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Тэмүүлэн Privacy М.Түвшинбилэг М.Билгүүн Г.Даш-Очир М.Бэлгүтэй П.Батбуян Б.Баяржаргал Ж.Баярсайхан О.Маралгоо Э.Амарболд Д.Гарамдорж Э.Хосбаяр Н.Даваасамбуу Ц.Гантулга Ч.Азжаргал А.Эрдэнэдулам Г.Ёндонжамц М.Урсгал Д.Жамъяндорж Г.Бат-Оргил Ц.Наранхүү Ш.Мөнгөнсүх С.Бадрал Б.Бадрах Г.Ганбаяр Б.Баттөмөр Б.Батжаргал Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Э.Ожго
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
Privacy
  • 1183 км дутуу
  • 76 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Түвшинбилэг
  • 1183 км дутуу
  • 76 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Билгүүн
  • 1066 км дутуу
  • 193 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Даш-Очир
  • 1066 км дутуу
  • 193 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
М.Бэлгүтэй
  • 965 км дутуу
  • 294 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Батбуян
  • 251 км дутуу
  • 1008 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Баяржаргал
  • 1399 км
  • 13
  • 1
  • 0
  • 0
  • 2
Ж.Баярсайхан
  • 1488 км
  • 13
  • 0
  • 0
  • 1
  • 2
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
Э.Амарболд
  • 1582 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 1
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Хосбаяр
  • 1810 км
  • 12
  • 1
  • 0
  • 1
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Д.Жамъяндорж
  • 6306 км
  • 58
  • 10
  • 1
  • 0
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11652 км
  • 110
  • 22
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Г.Бат-Оргил Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4752 км
Ч.Азжаргал Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2471 км
Зүгээр л жий!