Аяллын тэмдэглэл
Тэнгэр цэлмэг, салхи баруун хойд зүгээс овоохон салхилсан хаврын нэгэн тунгалаг өглөө болов. Товолсон газраа цуглан, зарим гишүүд дэлгүүр орж хүнс нөөцлөөд замдаа 10.20 цагт гарлаа. Гацууртын ам хөндлөн гарч байхад голын жавартай хүйтэн салхи хацар хөлдөөх шахам үлээж байв. Туул голын хөндий рүү ороход дулаахан байв. Минж үржүүлгийн газрын хажууд татаж, зургаа авахуулаад, цааш шороо чулуутай замаар түжигнэтэл жийсээр, Дэндий амын эхээр дайрч уруудан Туул голын бургасанд орж өдрийн унд уулаа.
Зураг 1. Манай баг, Туул голын салаа, Минж үржүүлгийн газрын баруун талГолын салаа, үндсэн голдрил хөлдүү байсан ч автомашин яваад шороон гадаргатай болгосон тул жийгээд гарах боломжтой байв.
Замын байдал хуурай, шавар усгүй байв. Налайх хүртэл салхиар дэмжүүлэн явсаар, зүг эргэж Оргил худалдааны төв хүртэлхи өгсүүрт салхитай байлдан махийтал өгссөөр 12.40 цагт эхний дугуйчид ирсэн юм. Манай баг 31 хүнтэй байв.
Зураг 2. Тэнгэр, хөлдсөн голын дундуур манай баг Налайх дүүрэг рүү зорьсонЭнд арын гишүүдээ хүлээж нэлээд тухтай амрав. Багаа цуглуулж аваад хүйтэн салхи сөрж бөөндөө жийсээр, группийн залуус маань өөрсдийн туршлага, хүч бяраар багийн нөхдөө "чирэн" зүтгэсээр, Дүнжингарав худалдааны төвийн талбай дээр 15.00 цагт ирж аялал амжилттай дууслаа. Энэ жилийн хаврын салхины хүчийг "анх" амссан түүх энэ болой. Аяллын зай 75 км. Давааны оноо 1.
Зураг 3. Группийн нийт гишүүд хамтдаа 300 000 км зай тууллаа
Группийн анхны аяллаа хийсэн Д.Батболд, С.Бадам Очир, С.Бат Эрдэнэ, О.Одцэрэн, У.Хосбаяр, аяллын явцын зургийг авсан УШТГ Д.Мөнхнаст (088), цувааг цоожлон аюулгүй байдал ханган аялсан УТГ У.Одбаяр (055) болон багийн нийт гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
О.Одцэрэн
С.Бадам-Очир
Д.Батболд
П.Батбуян
С.Бат-Эрдэнэ
Э.Амарболд
S.Mateo
У.Хосбаяр
Д.Гантөмөр
О.Тэмүүлэн
Н.Ууганбаяр
Д.Ганбат
Л.Батболд
Ц.Гантулга
Г.Түвшинтөгс
Ч.Азжаргал
А.Эрдэнэдулам
Г.Ёндонжамц
Д.Мөнхнаст
Т.Баярсайхан
С.Бадрал
Б.Бадрах
Г.Ганбаяр
Б.Баттөмөр
Privacy
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Privacy
Privacy
С.Мөнхбат
Э.Ожго
О.Одцэрэн
- 1184 км дутуу
- 75 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
С.Бадам-Очир
- 1184 км дутуу
- 75 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
Д.Батболд
- 1184 км дутуу
- 75 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
П.Батбуян
- 251 км дутуу
- 1008 км
- 8
- 0
- 0
- 0
- 0
С.Бат-Эрдэнэ
- 96 км дутуу
- 1163 км
- 12
- 0
- 0
- 1
- 0