Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өвөл болоод цас орчихлоо. Тиймээс саяхан байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэн дотор жийж үзье гэж бодоод, бүхрэг өдөр гарлаа. Унадаг дугуйн замаар нь бус тойрох маягтай явсан боловч цасанд зоогдоод явж өгдөггүй. Гэхдээ л өвсний толгой, арай гүдгэр газрыг нь анзаарч харвал жийж боломоор байв. Зүүн хойд талд нь модон дундуур сүлжсэн автомашины замаар тойрог хийж үзлээ. Ингээд хэд хоног энэ цэцэрлэгт хүрээлэнд жийх ЖИЙЛТ төлөвлөхөөр шийдэв.