Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Тэнгэр цэлмэг, зөөлөн салхитай өдөр боллоо. Товлосон газраа цуглаж, 10.03 цагт аялал эхлэв. Айлуудаас алсхан зай авч нэргүй нэгэн булгийн тархины хажууд дугуйрч зогсоод дасгалаа хийлээ. Энэ жилийн хувьд замын шороо, цасны "найрлага" тун тохиромжтой байлаа.
Хаврын наранд нуруугаа ээн, араас зөөлөн түлхэх салхины урсгалаар дэмжүүлэх нь аятай сайхан байв. Замдаа хоёрын зэрэг түр таталт хийгээд Бурхант хошуу дээр 12.25 цагт очлоо. Өдрийн хоол идэж, амраад ногоон, хөх, улбар шар аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдэд баяр хүргэж, тэмдэг гардуулав. Бас нийтээрээ эх нутгийн тухай дуу дуулсан. Мөн группийн зүгээс Хаврын нээлтийн аялалд оролцсон гишүүдийн энэ өдрийн зайг 100% нэмэж тооцохоор болсныг зарласан билээ. Хаврын нээлтийн аялалд 9 шинэ аялагч групптэй нэгдэн аялсан юм. Манай зарим гишүүд араас ирж, баг 33 хүн (хоёр бүсгүй дугуйчин)-тэй боллоо. Буцах замдаа орж, Улиастай голын баруун, зүүн дэнжээр баг хоёр (зарим гишүүд Шархадын эцэст автомашинаа орхисон юм) хуваагдан, баруун өмнөөс салхилах сэвшээ салхи сөрөн жийсээр Дүнжингарав худалдааны төвийн талбай дээр 15.00 цагт ирж хаврын нээлтийн аялал амжилттай дууссан болно. Аяллын зай 64 (128 км) км. УШТГ Д.Мөнхнаст (088) энэ өдөр "завгүй" жийж, аяллын явцын зураг авах, аяллын цуваагаа цоожлох давхар үүргийг тун хариуцлагатай гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж, баяр хүргье. Групп-т нэгдэн аялсан П.Батбуян, Ч.Гомбосүрэн, Э.Амарболд, С.Мөнхбат, Г.Баярмагнай, Г.Махгал (хоёр дахь удаа), Ш.Мөнгөнсүх, Б.Баттөмөр, С.Энхбат, С.Даваадарь болон багийн нийт хамт олонд халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ц.Гантулга | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3629 км |