Аяллын тэмдэглэл
Тэнгэр цэлмэг, зөөлөн салхитай өдөр боллоо. Товлосон газраа цуглаж, 10.03 цагт аялал эхлэв. Айлуудаас алсхан зай авч нэргүй нэгэн булгийн тархины хажууд дугуйрч зогсоод дасгалаа хийлээ. Энэ жилийн хувьд замын шороо, цасны "найрлага" тун тохиромжтой байлаа.
Зураг 1. Удаан уулзаагүй андуудад хөөрөлдөх зүйл их бийХаврын наранд нуруугаа ээн, араас зөөлөн түлхэх салхины урсгалаар дэмжүүлэх нь аятай сайхан байв. Замдаа хоёрын зэрэг түр таталт хийгээд Бурхант хошуу дээр 12.25 цагт очлоо. Өдрийн хоол идэж, амраад ногоон, хөх, улбар шар аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдэд баяр хүргэж, тэмдэг гардуулав. Бас нийтээрээ эх нутгийн тухай дуу дуулсан. Мөн группийн зүгээс Хаврын нээлтийн аялалд оролцсон гишүүдийн энэ өдрийн зайг 100% нэмэж тооцохоор болсныг зарласан билээ.
Зураг 2. Манай баг ба Ж.ОктябрьХаврын нээлтийн аялалд 9 шинэ аялагч групптэй нэгдэн аялсан юм. Манай зарим гишүүд араас ирж, баг 33 хүн (хоёр бүсгүй дугуйчин)-тэй боллоо. Буцах замдаа орж, Улиастай голын баруун, зүүн дэнжээр баг хоёр (зарим гишүүд Шархадын эцэст автомашинаа орхисон юм) хуваагдан, баруун өмнөөс салхилах сэвшээ салхи сөрөн жийсээр Дүнжингарав худалдааны төвийн талбай дээр 15.00 цагт ирж хаврын нээлтийн аялал амжилттай дууссан болно. Аяллын зай 64 (128 км) км.
Зураг 3. Сайн байна уу, Бурхант хошуу минь. Бид ирлээУШТГ Д.Мөнхнаст (088) энэ өдөр "завгүй" жийж, аяллын явцын зураг авах, аяллын цуваагаа цоожлох давхар үүргийг тун хариуцлагатай гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж, баяр хүргье. Групп-т нэгдэн аялсан П.Батбуян, Ч.Гомбосүрэн, Э.Амарболд, С.Мөнхбат, Г.Баярмагнай, Г.Махгал (хоёр дахь удаа), Ш.Мөнгөнсүх, Б.Баттөмөр, С.Энхбат, С.Даваадарь болон багийн нийт хамт олонд халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Г.Баярмагнай
С.Даваадарь
С.Энхбат
П.Батбуян
Ч.Гомбосүрэн
Э.Амарболд
Д.Ганзориг
Э.Даваасүрэн
Ч.Базар
Д.Гантөмөр
О.Тэмүүлэн
О.Дарьхийхүү
Н.Даваасамбуу
Ц.Гантулга
Д.Сонинбаяр
Ч.Азжаргал
Г.Ёндонжамц
М.Урсгал
Д.Мөнхнаст
Ш.Мөнгөнсүх
Т.Баярсайхан
С.Бадрал
Б.Бадрах
Г.Ганбаяр
Б.Баттөмөр
Б.Батжаргал
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Н.Төгөлдөр
С.Мөнхбат
Г.Махгал
У.Одбаяр
Э.Ожго
Г.Баярмагнай
- 1131 км дутуу
- 128 км
- 1
- 0
- 0
- 0
- 0
С.Даваадарь
- 1061 км дутуу
- 198 км
- 2
- 0
- 0
- 0
- 0
С.Энхбат
- 924 км дутуу
- 335 км
- 3
- 0
- 0
- 0
- 0
П.Батбуян
- 251 км дутуу
- 1008 км
- 8
- 0
- 0
- 0
- 0
Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр |
Тэмдэг |
Болзол биелүүлсэн байдал |
Ц.Гантулга |
Умард хязгаар 3543 км шар тэмдэг |
3629 км |