Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #94 - БУРХАНТ ХОШУУ БУЮУ ХАВРЫН НЭЭЛТ 2021 ОН

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/179
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
64 км
Давааны тоо
0
Өндөр авалт
469 м
Өндөр алдалт
-465 м
Их өгсөлт
4.7 %
Их уруудалт
-4.7 %
Оролцогчдын тоо
33
Эхлэх цаг
2021 оны 3 сарын 6 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Тэнгэр цэлмэг, зөөлөн салхитай өдөр боллоо. Товлосон газраа цуглаж, 10.03 цагт аялал эхлэв. Айлуудаас алсхан зай авч нэргүй нэгэн булгийн тархины хажууд дугуйрч зогсоод дасгалаа хийлээ. Энэ жилийн хувьд замын шороо, цасны "найрлага" тун тохиромжтой байлаа.

Зураг 1. Удаан уулзаагүй андуудад хөөрөлдөх зүйл их бий
Хаврын наранд нуруугаа ээн, араас зөөлөн түлхэх салхины урсгалаар дэмжүүлэх нь аятай сайхан байв. Замдаа хоёрын зэрэг түр таталт хийгээд Бурхант хошуу дээр 12.25 цагт очлоо. Өдрийн хоол идэж, амраад ногоон, хөх, улбар шар аялагчийн тэмдгийн болзол хангасан гишүүдэд баяр хүргэж, тэмдэг гардуулав. Бас нийтээрээ эх нутгийн тухай дуу дуулсан. Мөн группийн зүгээс Хаврын нээлтийн аялалд оролцсон гишүүдийн энэ өдрийн зайг 100% нэмэж тооцохоор болсныг зарласан билээ.

Зураг 2. Манай баг ба Ж.Октябрь
Хаврын нээлтийн аялалд 9 шинэ аялагч групптэй нэгдэн аялсан юм. Манай зарим гишүүд араас ирж, баг 33 хүн (хоёр бүсгүй дугуйчин)-тэй боллоо. Буцах замдаа орж, Улиастай голын баруун, зүүн дэнжээр баг хоёр (зарим гишүүд Шархадын эцэст автомашинаа орхисон юм) хуваагдан, баруун өмнөөс салхилах сэвшээ салхи сөрөн жийсээр Дүнжингарав худалдааны төвийн талбай дээр 15.00 цагт ирж хаврын нээлтийн аялал амжилттай дууссан болно. Аяллын зай 64 (128 км) км.

Зураг 3. Сайн байна уу, Бурхант хошуу минь. Бид ирлээ
УШТГ Д.Мөнхнаст (088) энэ өдөр "завгүй" жийж, аяллын явцын зураг авах, аяллын цуваагаа цоожлох давхар үүргийг тун хариуцлагатай гүйцэтгэснийг онцлон тэмдэглэж, баяр хүргье. Групп-т нэгдэн аялсан П.Батбуян, Ч.Гомбосүрэн, Э.Амарболд, С.Мөнхбат, Г.Баярмагнай, Г.Махгал (хоёр дахь удаа), Ш.Мөнгөнсүх, Б.Баттөмөр, С.Энхбат, С.Даваадарь болон багийн нийт хамт олонд халуун талархал илэрхийлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Баярмагнай С.Даваадарь С.Энхбат П.Батбуян Ч.Гомбосүрэн Э.Амарболд Д.Ганзориг Э.Даваасүрэн Ч.Базар Д.Гантөмөр О.Тэмүүлэн О.Дарьхийхүү Н.Даваасамбуу Ц.Гантулга Д.Сонинбаяр Ч.Азжаргал Г.Ёндонжамц М.Урсгал Д.Мөнхнаст Ш.Мөнгөнсүх Т.Баярсайхан С.Бадрал Б.Бадрах Г.Ганбаяр Б.Баттөмөр Б.Батжаргал Ж.Октябрь С.Мөнхбат Ч.Мажигсүрэн Г.Махгал Н.Төгөлдөр У.Одбаяр Э.Ожго
Г.Баярмагнай
  • 1131 км дутуу
  • 128 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Даваадарь
  • 1061 км дутуу
  • 198 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Энхбат
  • 924 км дутуу
  • 335 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Батбуян
  • 251 км дутуу
  • 1008 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Гомбосүрэн
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Амарболд
  • 1582 км
  • 12
  • 1
  • 0
  • 0
  • 1
Д.Ганзориг
  • 1658 км
  • 18
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Даваасүрэн
  • 1835 км
  • 18
  • 2
  • 0
  • 0
  • 0
Ч.Базар
  • 2058 км
  • 16
  • 0
  • 0
  • 1
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
О.Тэмүүлэн
  • 2849 км
  • 24
  • 1
  • 0
  • 0
  • 0
О.Дарьхийхүү
  • 2956 км
  • 25
  • 4
  • 1
  • 0
  • 0
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
М.Урсгал
  • 5902 км
  • 40
  • 3
  • 0
  • 1
  • 1
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8852 км
  • 88
  • 2
  • 0
  • 3
  • 1
Г.Ганбаяр
  • 9266 км
  • 73
  • 7
  • 1
  • 2
  • 3
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Батжаргал
  • 10401 км
  • 74
  • 15
  • 3
  • 2
  • 2
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Н.Төгөлдөр
  • 11207 км
  • 82
  • 15
  • 3
  • 2
  • 2
У.Одбаяр
  • 12057 км
  • 79
  • 5
  • 3
  • 2
  • 6
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ц.Гантулга Умард хязгаар 3543 км шар тэмдэг 3629 км
Зүгээр л жий!