Цаг агаарын тун тохиромжтой "цонх" энэ өдөр нээгдлээ. Дүнжингаравын талбайгаас 10.10 цагт хөдлөн унадаг дугуйн замаар манай баг жийсээр, далан даваж Туул голын мөс цасан замыг зүглэлээ. Салхи тогтуун, өвлийн наран ээж, машин тэрэггүй голын тал мэт замаар сэтгэл тэнүүн жийсэн дээ. Хойд салаа нь халиатай байлаа. Харин урд талын салааны тохирмжтой замаар жийсээр Баянзүрх уулын баруун үзүүр ороон, Хар усан тохой өнгөрч Гацуурт суурингийн наахан талд ирээд цай, ундаа ууж амарлаа.
Гишүүдийн аяллын хувийн бэлтгэлийг харах "нөхөрсөг аудит" анх удаа группийн зүгээс хийлээ. Энэ удаагийн шалгуур үзүүлэлтийг 12 зүйлээр авч үзсэн болно. Мөн ярилцлага, асуумж бус ажиглалтын аргыг хэрэглэв. Аудитын "тайлан"-г тэмдэглэлд хавсаргасан болно. Ерөнхий дүнгээр аяллын бэлтгэл 60%-ийн биелэлттэй гарлаа.
А Зөвлөгөө: Унадаг дугуйгаар аялагч гишүүн бүр эхний ээлжинд доорхи 12 төрлийн хувийн бэлтгэлийг хангаж аялах нь аялал амжилттай дуусах үндсэн шалтгаан болдог.