Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #33 - ТУУЛ ГОЛЫН ЦАСАН ЗАМААР БУЮУ АЯЛЛЫН АУДИТ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/178
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
44 км
Давааны тоо
0
Өндөр авалт
63 м
Өндөр алдалт
-62 м
Их өгсөлт
1.2 %
Их уруудалт
-0.9 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2021 оны 1 сарын 30 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Цаг агаарын тун тохиромжтой "цонх" энэ өдөр нээгдлээ. Дүнжингаравын талбайгаас 10.10 цагт хөдлөн унадаг дугуйн замаар манай баг жийсээр, далан даваж Туул голын мөс цасан замыг зүглэлээ. Салхи тогтуун, өвлийн наран ээж, машин тэрэггүй голын тал мэт замаар сэтгэл тэнүүн жийсэн дээ. Хойд салаа нь халиатай байлаа. Харин урд талын салааны тохирмжтой замаар жийсээр Баянзүрх уулын баруун үзүүр ороон, Хар усан тохой өнгөрч Гацуурт суурингийн наахан талд ирээд цай, ундаа ууж амарлаа.

Зураг 1. Хөлдсөн гол дээгүүр автомашинаар явсан цасан замаар жийх тохиромжтой байдаг

Гишүүдийн аяллын хувийн бэлтгэлийг харах "нөхөрсөг аудит" анх удаа группийн зүгээс хийлээ. Энэ удаагийн шалгуур үзүүлэлтийг 12 зүйлээр авч үзсэн болно. Мөн ярилцлага, асуумж бус ажиглалтын аргыг хэрэглэв. Аудитын "тайлан"-г тэмдэглэлд хавсаргасан болно. Ерөнхий дүнгээр аяллын бэлтгэл 60%-ийн биелэлттэй гарлаа.

Зураг 2. Аудитын шалгуур

А Зөвлөгөө: Унадаг дугуйгаар аялагч гишүүн бүр эхний ээлжинд доорхи 12 төрлийн хувийн бэлтгэлийг хангаж аялах нь аялал амжилттай дуусах үндсэн шалтгаан болдог.

Зураг 3. Манай баг, Туул гол
Нэг гишүүний дугуй хагарч, бас нэг гишүүний дугуйны хий алдагдалтай явсаныг сүүлд няхуур шалган зассан болно. Ирсэн замаараа буцаж жийсээр Дүнжингарав дээр 14.00 цагт ирж энэ удаагийн жийлт амжилттай дууслаа. Жийлтийн зай 44 км боллоо. Нэг өдрийг хамтдаа жийж өнгөрөөсөн багийн анд нартаа талархал илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ж.Ванчинсүрэн Г.Бат-Оргил Т.Баярсайхан Б.Бадрах Б.Батжаргал Э.Ожго
Ж.Ванчинсүрэн
  • 3584 км
  • 27
  • 2
  • 1
  • 0
  • 2
Г.Бат-Оргил
  • 6863 км
  • 49
  • 2
  • 1
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!