Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Энэ жилийн өвлийн хүйтэн яльгүй суларсан "цонх"-ыг ашиглан гэнэтийн жийлтийг Улиастай голын хөндийд хийлээ. Өглөө тэнгэр цэлмэг, салхи тогтуун байлаа. Товолсон газраа цуглан, зарим нэг дугуйнд гарсан эвдрэлийг засаад 10.30 цагт замдаа гарав.
Манай баг 11 хүнтэй байв. Улиастайн голын баруун татам, дэнж дагасан дагтаршсан замаар урагшлах бидний цуваа Бурхант хошуу руу зорьж байсан юм. Халтиргаатай замд хэд хэдэн гишүүн зөөлөн газардсаныг эс тооцвол тун сайхан жийлт болж байлаа. Хар хошуугаа ороон явсаар хуучин сууринд дөхөж ирэх үед зам дээр өвчний хорионы явуулын эргүүлтэй тааран буцах болов. Голоо дагасан мөс цастай замаар уруудан бас ч гэж бяцхан цайлж, амарч, тоглосоны дараа хотын зүг жийсээр 13.40 цагт ирлээ. Өнөөдөр бид 42 км зам туулжээ. Групптэй нэгдэн оролцсон шинэ гишүүн Б.Мандал, жийлтийн явцын фото зургийг авсан УТА Ж.Мажигсүрэн (036) болон багийн хамт олондоо халуун талархал илэрхийлье.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Насанбат | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8287 км |