Аяллын тэмдэглэл
Энэ жилийн өвлийн хүйтэн яльгүй суларсан "цонх"-ыг ашиглан гэнэтийн жийлтийг Улиастай голын хөндийд хийлээ. Өглөө тэнгэр цэлмэг, салхи тогтуун байлаа. Товолсон газраа цуглан, зарим нэг дугуйнд гарсан эвдрэлийг засаад 10.30 цагт замдаа гарав.
Зураг 1. Манай баг, Улиастай голын хөндийМанай баг 11 хүнтэй байв. Улиастайн голын баруун татам, дэнж дагасан дагтаршсан замаар урагшлах бидний цуваа Бурхант хошуу руу зорьж байсан юм. Халтиргаатай замд хэд хэдэн гишүүн зөөлөн газардсаныг эс тооцвол тун сайхан жийлт болж байлаа.
Зураг 2. Өвлийн час хийсэн агаартХар хошуугаа ороон явсаар хуучин сууринд дөхөж ирэх үед зам дээр өвчний хорионы явуулын эргүүлтэй тааран буцах болов. Голоо дагасан мөс цастай замаар уруудан бас ч гэж бяцхан цайлж, амарч, тоглосоны дараа хотын зүг жийсээр 13.40 цагт ирлээ.
Зураг 3. Унадаг дугуйгаар аялах бид дуртайӨнөөдөр бид 42 км зам туулжээ. Групптэй нэгдэн оролцсон шинэ гишүүн Б.Мандал, жийлтийн явцын фото зургийг авсан УТА Ж.Мажигсүрэн (036) болон багийн хамт олондоо халуун талархал илэрхийлье.
Зураг 4. Одоо болноо, хария даа
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Б.Мандал
М.Урсгал
Т.Баярсайхан
С.Бадрал
Б.Бадрах
Privacy
Ч.Мажигсүрэн
Privacy
Б.Насанбат
П.Золзаяа
Э.Ожго
Б.Мандал
- 956 км дутуу
- 303 км
- 4
- 0
- 0
- 0
- 0