Аяллын тэмдэглэл
Баруун зүгээс тэнгэр бүрхэж, зүүн зүгээс хальтхан цэлмэсэн өдөр боллоо. Товлосон газраа цуглан 9.25 цагт аялал эхлэв. Хотын хойд хэсгээр бороо орж байгаа харагдана. Бид хотоос гарч Хонхор суурин хүрч, нэг гишүүн эндээс Төрхурахын ам руу (37 км) явж, араас бас нэг гишүүн гүйцэн ирж багтай нэгдэв. Манай баг 10 хүнтэй байв. Бумбат өртөө дөхөх үед нэг гишүүний дугуй хагарч саатав.
Зураг 1. Ширдэгтийн богино амны эх хүрч дасгалаа хийлээ
Борооны зүүн талын үзүүр биднийг хальт шүргээд өнгөрч билээ.
Зураг 2. Ширдэгтийн богино амны даваа өөдШирдэгтийн богино амаар даваа давж, Баянбулагийн амаар уруудан засмал замтай нийлж, Зуунмод хотод 13.00 цагт ирлээ.
Зураг 3. Манай баг, Баянбулагын ам руу уруудах хяр дээрӨдрийн хоол идэж гарах үед бороо шивэрч байлаа. Зам дээр тунах борооны ус хойш, урагш цацран, зөвхөн дугуйчин хүний хувцсанд үүсэх шавар бүхий онцлог хээгээр гоёж байлаа.
Зураг 4. Энэ зам даанч сайханӨнгөрсөн хаврын туршлага (унадаг дугуйтай хүнийг төв гарамаар оруулахгүй байсан)-аас үндэслэн Хөшигтийн зам руу явалгүй, Төв аймгийн үндсэн замаар жийж, Өлзийт суурингийн харалдаа Хөшигтийн зам руу "торлон" орж Айдасын даваа даваж Буянт ухаа руу 15.10 цагийн үед орж ирлээ. Аяллын зай 103 км. Замын ангилал III.
Бидэнтэй нэгдэн аялсан шинэ гишүүн Г.Махгал, аяллын цувааны цоожлогч ШТГ А.Эрдэнэдулам (068), гэрэл зэрэгчин УШТА С.Бадрал (177) болон багийн гишүүдэд халуун талархалаа илэрхийлье.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
Д.Цолмон
С.Саруултөр
Д.Гарамдорж
Д.Гантөмөр
А.Эрдэнэдулам
С.Бадрал
Б.Бадрах
Ж.Октябрь
Г.Махгал
П.Золзаяа
Э.Ожго
С.Саруултөр
- 301 км дутуу
- 958 км
- 10
- 0
- 0
- 0
- 0