Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Баруун зүгээс тэнгэр бүрхэж, зүүн зүгээс хальтхан цэлмэсэн өдөр боллоо. Товлосон газраа цуглан 9.25 цагт аялал эхлэв. Хотын хойд хэсгээр бороо орж байгаа харагдана. Бид хотоос гарч Хонхор суурин хүрч, нэг гишүүн эндээс Төрхурахын ам руу (37 км) явж, араас бас нэг гишүүн гүйцэн ирж багтай нэгдэв. Манай баг 10 хүнтэй байв. Бумбат өртөө дөхөх үед нэг гишүүний дугуй хагарч саатав.
Борооны зүүн талын үзүүр биднийг хальт шүргээд өнгөрч билээ.
Бидэнтэй нэгдэн аялсан шинэ гишүүн Г.Махгал, аяллын цувааны цоожлогч ШТГ А.Эрдэнэдулам (068), гэрэл зэрэгчин УШТА С.Бадрал (177) болон багийн гишүүдэд халуун талархалаа илэрхийлье.