Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #93 - БОГД УУЛЫН ТОЙРОГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/175
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
103 км
Давааны тоо
1
Өндөр авалт
938 м
Өндөр алдалт
-933 м
Их өгсөлт
6.6 %
Их уруудалт
-10.3 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2020 оны 9 сарын 12 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Баруун зүгээс тэнгэр бүрхэж, зүүн зүгээс хальтхан цэлмэсэн өдөр боллоо. Товлосон газраа цуглан 9.25 цагт аялал эхлэв. Хотын хойд хэсгээр бороо орж байгаа харагдана. Бид хотоос гарч Хонхор суурин хүрч, нэг гишүүн эндээс Төрхурахын ам руу (37 км) явж, араас бас нэг гишүүн гүйцэн ирж багтай нэгдэв. Манай баг 10 хүнтэй байв. Бумбат өртөө дөхөх үед нэг гишүүний дугуй хагарч саатав.

Зураг 1. Ширдэгтийн богино амны эх хүрч дасгалаа хийлээ

Борооны зүүн талын үзүүр биднийг хальт шүргээд өнгөрч билээ.

Зураг 2. Ширдэгтийн богино амны даваа өөд
Ширдэгтийн богино амаар даваа давж, Баянбулагийн амаар уруудан засмал замтай нийлж, Зуунмод хотод 13.00 цагт ирлээ.

Зураг 3. Манай баг, Баянбулагын ам руу уруудах хяр дээр
Өдрийн хоол идэж гарах үед бороо шивэрч байлаа. Зам дээр тунах борооны ус хойш, урагш цацран, зөвхөн дугуйчин хүний хувцсанд үүсэх шавар бүхий онцлог хээгээр гоёж байлаа.

Зураг 4. Энэ зам даанч сайхан
Өнгөрсөн хаврын туршлага (унадаг дугуйтай хүнийг төв гарамаар оруулахгүй байсан)-аас үндэслэн Хөшигтийн зам руу явалгүй, Төв аймгийн үндсэн замаар жийж, Өлзийт суурингийн харалдаа Хөшигтийн зам руу "торлон" орж Айдасын даваа даваж Буянт ухаа руу 15.10 цагийн үед орж ирлээ. Аяллын зай 103 км. Замын ангилал III.

Бидэнтэй нэгдэн аялсан шинэ гишүүн Г.Махгал, аяллын цувааны цоожлогч ШТГ А.Эрдэнэдулам (068), гэрэл зэрэгчин УШТА С.Бадрал (177) болон багийн гишүүдэд халуун талархалаа илэрхийлье.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Цолмон С.Саруултөр Д.Гарамдорж Д.Гантөмөр А.Эрдэнэдулам С.Бадрал Б.Бадрах Ж.Октябрь Г.Махгал П.Золзаяа Э.Ожго
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
С.Саруултөр
  • 301 км дутуу
  • 958 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Гантөмөр
  • 2702 км
  • 22
  • 1
  • 1
  • 0
  • 0
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
С.Бадрал
  • 8772 км
  • 67
  • 5
  • 0
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!