Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Нартай намрын өглөө байлаа. Хотоос жийсээр Жигжид зуслан дээр ирэхэд зарим аялагч нар ирсэн байв. Өнөөдрийн аяллын бүх оролцогч нар хотоос жийж ирлээ. 9.20 цагт аялал эхлэв. Манай баг 11 хүнтэй байлаа.
Хоёр эгнээн болон жигд жийсээр Сэлбэ голын эхийн амралт зугаалгын газар орж татлаа. Баянгийн амнаас хойш зам засварын ажил хийж байгаа тул автомашины хөдөлгөөн бага байв.
Тэнгэр үүлсээр бүрхэж, баруун талаас борооны үүл хуйларч байв. Гүнтийн даваа руу чиглэх засмал замаа хөндлөн гарч Шижир суурин дайрч, Тахилтын даваа өөд "салхи нь үгүй" уужим өгсүүрт махийтал жийсээр даваа дээр 14.30 цагт эхний хүн гарлаа. Дархан хот руу явж уралдсан гишүүдээс мэдээ сонсох гэж бүгд л ярилцаж суулаа. Урамтай уруудан жийсээр Тахилт суурин хүрч кола-даад хотын зах руу 15.40 цагт орж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 101 км. Замын ангилал III.
Аяллын баг хамт олондоо талархал дэвшүүлье. Зүгээр л жий.