Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #92 - Мухарын даваа

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/173
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
101 км
Давааны тоо
1
Өндөр авалт
934 м
Өндөр алдалт
-937 м
Их өгсөлт
9.8 %
Их уруудалт
-12.4 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2020 оны 9 сарын 5 Бямба гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Нартай намрын өглөө байлаа. Хотоос жийсээр Жигжид зуслан дээр ирэхэд зарим аялагч нар ирсэн байв. Өнөөдрийн аяллын бүх оролцогч нар хотоос жийж ирлээ. 9.20 цагт аялал эхлэв. Манай баг 11 хүнтэй байлаа.

Хоёр эгнээн болон жигд жийсээр Сэлбэ голын эхийн амралт зугаалгын газар орж татлаа. Баянгийн амнаас хойш зам засварын ажил хийж байгаа тул автомашины хөдөлгөөн бага байв.

Зураг 1. Манай баг, Мухарын даваа дээр
Намрын таашгүй янз олон өнгөөр Сэлбэ голын хөндий гоёсон байлаа. Шавар, устай замаар явсаар Мухарын даваа дээр 10.35 цаг гарав. Зарим гишүүд шавартай замд зөөлөн газардах, тэнцвэр алдах тохиолдол байлгүй яах вэ. Даваа уруудан ой модон дундуур жийсээр задгай амын уруу уруудлаа. Хүйн голын хөндий рүү орж, голоо өгсөн жийсээр 12.20 цагт харууцтай энгэр газар буудаллаж, өдрийн хоол идэв.

Тэнгэр үүлсээр бүрхэж, баруун талаас борооны үүл хуйларч байв. Гүнтийн даваа руу чиглэх засмал замаа хөндлөн гарч Шижир суурин дайрч, Тахилтын даваа өөд "салхи нь үгүй" уужим өгсүүрт махийтал жийсээр даваа дээр 14.30 цагт эхний хүн гарлаа. Дархан хот руу явж уралдсан гишүүдээс мэдээ сонсох гэж бүгд л ярилцаж суулаа. Урамтай уруудан жийсээр Тахилт суурин хүрч кола-даад хотын зах руу 15.40 цагт орж аялал амжилттай дууслаа. Аяллын зай 101 км. Замын ангилал III.

Аяллын баг хамт олондоо талархал дэвшүүлье. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Маралгоо Д.Гарамдорж Б.Батбаатар Ч.Азжаргал А.Эрдэнэдулам Ц.Наранхүү Б.Бадрах Ж.Октябрь Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
О.Маралгоо
  • 1497 км
  • 17
  • 2
  • 0
  • 0
  • 0
Д.Гарамдорж
  • 1679 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбаатар
  • 3223 км
  • 22
  • 1
  • 0
  • 1
  • 1
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
А.Эрдэнэдулам
  • 5531 км
  • 48
  • 3
  • 2
  • 0
  • 1
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!