Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Товолсон газраа гишүүд цуглаж, 9.10 цагт аялал эхэллээ. Дүнжингараваас хөдөлж, Улиастай голын гүүр, Баянзүрхийн гүүрээр гарч эхний таталтыг Хонхор суурин хүрч хийлээ. Манайхан бөөндөө хоёр эгнээ болон 22-28 км цагийн хурдтай жийсэн. Суурингийн дэлгүүрээс хүнсээ базаагаад Баянзүрх уулын Дундын давааны замаар орж, өгсөв. Манай баг 16 хүнтэй байв.
Даваан дээр нэг татаж амсхийгээд, уруудлаа. Уулын хормой ороон нутгийнханы давдаг уулын онь руу хөтлөх замаар өгсөж давлаа. Даваа биш тул зам нь дээшлэх тусам бүдгэрч өндөр өвс бүхий газар дугуй зууралдан хагарсан мэт ... онь өгсөх замд майхантай хүмүүс хадлан хадах, ганц нэг нойтон мод унагаах (биднээс айсан байхаа) мэт ажил хийж байсан. Онь уруудан уулын энгэрт ой модон дунд өдрийн хоолоо идлээ. Энэ аяллаар нэг гишүүн аялагчийн Улаан тэмдгийн болзол хангасан юм. Ой модон дундуур зурайх замаар уруудан Суул давааны замтай нийлж, даваагаа даван уруудаж Ургах наран хотхон, улмаар засмал замаар бөөндөө жийсээр унадаг дугуйн шинэ зам руу орж аялал 13.30 цагт амжилттай болж дууслаа. Аяллын зай 61 км. Замын ангилал IV. Групптэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн гишүүн О.Өрнүүнбилэг, явцын гэрэл зураг авч аялсан УТА С.Бадрал (177), УШТГ Д.Мөнхнаст (088) болон багийн нийт гишүүдэд талархал илэрхийлье.