Аяллын тэмдэглэл
Товолсон газраа гишүүд цуглаж, 9.10 цагт аялал эхэллээ. Дүнжингараваас хөдөлж, Улиастай голын гүүр, Баянзүрхийн гүүрээр гарч эхний таталтыг Хонхор суурин хүрч хийлээ. Манайхан бөөндөө хоёр эгнээ болон 22-28 км цагийн хурдтай жийсэн. Суурингийн дэлгүүрээс хүнсээ базаагаад Баянзүрх уулын Дундын давааны замаар орж, өгсөв. Манай баг 16 хүнтэй байв.
Зураг 1. Баянзүрх уул, Дундын даваа өгсөх замд. Алсад Богд уулын Төрхурахын ам, наана Хонхор суурин харагданаДаваан дээр нэг татаж амсхийгээд, уруудлаа. Уулын хормой ороон нутгийнханы давдаг уулын онь руу хөтлөх замаар өгсөж давлаа. Даваа биш тул зам нь дээшлэх тусам бүдгэрч өндөр өвс бүхий газар дугуй зууралдан хагарсан мэт ... онь өгсөх замд майхантай хүмүүс хадлан хадах, ганц нэг нойтон мод унагаах (биднээс айсан байхаа) мэт ажил хийж байсан.
Зураг 2. Энэ мөн Онь уруудан уулын энгэрт ой модон дунд өдрийн хоолоо идлээ. Энэ аяллаар нэг гишүүн аялагчийн Улаан тэмдгийн болзол хангасан юм. Ой модон дундуур зурайх замаар уруудан Суул давааны замтай нийлж, даваагаа даван уруудаж Ургах наран хотхон, улмаар засмал замаар бөөндөө жийсээр унадаг дугуйн шинэ зам руу орж аялал 13.30 цагт амжилттай болж дууслаа. Аяллын зай 61 км. Замын ангилал IV.
Зураг 3. Манай баг, Баянзүрх уулГрупптэй нэгдэн анхны аяллаа амжилттай хийсэн гишүүн О.Өрнүүнбилэг, явцын гэрэл зураг авч аялсан УТА С.Бадрал (177), УШТГ Д.Мөнхнаст (088) болон багийн нийт гишүүдэд талархал илэрхийлье.
Оролцсон гишүүд
- бахархлын тэмдэг
- туулсан замын урт
- оролцсон аяллын тоо
- оролцсон хоногийн аяллын тоо
- оролцсон олон хоногийн аяллын тоо
- УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
- Долоон давааны сорилго давсан тоо
О.Өрнүүнбилэг
Ж.Ванчинсүрэн
Н.Ууганбаяр
А.Эрдэнэдулам
М.Урсгал
Г.Бат-Оргил
Д.Мөнхнаст
П.Батмөнх
С.Бадрал
Г.Ганбаяр
Б.Батжаргал
Ч.Мажигсүрэн
Ж.Октябрь
Н.Төгөлдөр
П.Золзаяа
Э.Ожго
О.Өрнүүнбилэг
- 1198 км дутуу
- 61 км
- 1
- 0
- 0
- 0
- 0