Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Монголын дугуйн холбооноос зохион байгуулсан "Эрүүл агаар- Эко орчин- Эрүүл мэнд" уулын дугуйчдын нэгдсэн аялал ба сорилт уралдааны өдрийг тохиолдуулан Намрын нээлтийн аяллыг зарласан билээ.
Манай групп-ээс сонирхогчдын ангилалд Эрэгтэй 4 баг, Эмэгтэй нэг багийн нийт 25 аялагч гишүүд оролцсон юм. Дэмжин туслахаар 3 аялагч гишүүн хамт аяллаа.
Нартай цэлмэг сайхан өглөө болов. Гараанаас нийт 130 гаруй дугуйчид 10.15 цагт гарлаа. Их хуандий ам өгсөн жирийтэл жийх дугуйчдын цуваа Хоёр даваа өөд өгсөн уруудаж, Дэндийн амны дээд хэсгээр Шилжрээнгийн даваа даван үргэлжилсэн билээ.
Хоёр даваа өөд автомашинд сууж гарсан баг ч харагдана, нэг их тоосонгүй. Харин давааны уруу хоёрын зэрэг дугуйчин унаж, эмнэлгийн тусламж авахад нь туслаад хөдөлж билээ. Манай бүсгүйчүүд маш сайн жийж байлаа. Тэрэлжээр дайрч, Горхийн даваа өгсөн уруудаад засмалаас салж Тэнгэр ресорт амралтын газар барианд орлоо. Оролцогч нар үдийн хоол идэж амарсаны дараа тэмцээний дүн гарав. Багийн дүнгээр УУДАГ эмэгтэйчүүдийн баг I байр, УУДАГ-1 баг II байр эзэллээ.Тэмцээний дараа багийн зарим гишүүд автомашин (116 км)-аар УБ хот руу явж, үлдсэн гишүүд унадаг дугуйгаа унан Налайх дүүрэг рүү жийлээ. Налайх дүүргийн иргэн УШТГ Д.Мөнхнаст (088), гэргий Ц.Тунгалаг (088А) нарын гэрт уригдан амтат хоол, аагтай шаргал цай, амттан тэргүүнээр дайлуулж маш сайхан амарч билээ. Та хоёртоо аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Налайхаас 4 гишүүн (156 км) автобус, автомашинаар хот руу гарч, нэлээд гишүүд УБ хот руу жийж ирсэн билээ.
Тэмцээнд амжилттай оролцож, аяллын замаа бүрэн дуусгасан гишүүдийн хувийн хэрэгт 171 км (126+45 км) зай тэмдэглэв. Дэмжин оролцсон гишүүдийн зайг 126 км-ээр тооцов.
Мөн энэ өдөр манай групийн гишүүн Д.Гарамдорж (218) хувийн дугаараа авч, аялагч гишүүн болсон билээ. Өнөөдрийн уралдаанд группээ маш сайн зохион байгуулж, амжилттай оролцох боломжийг хангаж өгсөн УШТА С.Бадрал анддаа группийн хамт олны өмнөөс халуун талархал дэвшүүлье.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ж.Октябрь | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4783 км |