Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #12 - НУРАМТЫН ДАВАА БУЮУ ЦАСАН ДУНДУУР

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/16
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
69 км
Давааны тоо
1
Өндөр авалт
750 м
Өндөр алдалт
-818 м
Их өгсөлт
18.3 %
Их уруудалт
-17.5 %
Оролцогчдын тоо
10
Эхлэх цаг
2016 оны 10 сарын 29 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Шархадны автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.934472, 107.005889
47°56'4.1"N, 107°0'21.2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Энэхүү аяллыг одоогийн өнцгөөс харахад группийн балчир "гэнэн" байсан үе өөрийн эрхгүй санагддаг. Өвлийн дунд сар гарчихсан байхад 1900 гаруй метр өндөр даваа давах чиглэл гарган "санаа цэлмэг" жийж л явдаг. Нэг талаас бахархалт түүх юм даа.

Шархадны эцсийн буудлаас аялал эхэлж, Улиастайн хөндий өгсөн хар хошуу дээр нэг татчихаад, шууд Еэвэнгийн дэлгүүр рүү жийлээ. Улиастай голын мөсөн дээгүүр гараад, Хойд Баян голын ам руу зүглэв. Амны наана Хойд Баян гол гараад жижиг суурин руу орлоо. Нутгийн хүнээс даваа давах гэж явж байна, ямар нэртэй даваа вэ гэж асуулаа. Өвөлжөөний саравч дээр өвс сэрээдэн зогсох хижээл хүн, аан Нурамтаар давах юм байна гэж хэлэв. Ингэж энэ давааны нэртэй танилцсан юм.

Шинэ гишүүд энэ аялалд оролцож байгаа тул байдлыг харваас бярлаг, цогтой жийж асан нүдэнд тусах нэг залуу нь манай группийн бадрангуй аялагч Т.Баярсайхан анд байсан юм. Энэ аяллын замын судалгааг газрын зураг дээр хийсэн тул хаагуур салах, давааны зам руу хэрхэн орох, давааг аль чигтэй давах талаар "мэдэж" байв. Гэтэл давааны гол зам руугаа хэрэхэн орохоо "мэдээгүй" байсныг цааш үргэлжлэх зам надад "хэлсэн" юм.

Зураг 1. Хойд Баян голын хөндийн байдал
Хойд Баян голоо одоо гаталдаг гарамаас арай доогуур гарчихлаа. Нэг автомашины мөр дагасан юм. Энд нэг дугуй эвдэрч механик Г.Манлай маань засав. Бүр хойд арааг нь задалж, будаан шарика энэ тэр нь гараад ирэв. Голын жавар шидээ үзүүлж хайрч байсан. Бяцхан түүдэг асааж, тэр хүйтэнд хар төмөртэй ноцолдох андаа бахархан харж байлаа. Жийж болно, харин шарика-даж болохгүй, урд хүрд чинь хамт эргэдэг болсон шүү, сэлбэг байхгүй тул бүрэн засагдах боломжгүй байлаа гэж хэлээд бид хөдөллөө. Нурамтын даваанаас Хойд Баян гол руу цутгах горхины баруун талын (одоо бол зүүн талын талаар бид өгсдөг) бэлийн цасанд дарагдсан замаар өгсчихлөө. Яваандаа зам ч мэдэгдэхээ байлаа. Зүүн талын бэл рүү хараачлавал нэг тод зам харагдаж байна. Шууд торлог дундуур түрээд тэр зам руу зүтгэлээ.

Зураг 2. Нурамтын даваа өгсөх замд

Уулын бяцхан хөлдсөн горхины халиа гараад дэнж рүү өгсөөд харсан замтайгаа нийлэв. Лут том даваа байна. Хуурай зөөлөн цастай зам цэлийнэ. Дугуйгаа түрээд өгслөө. Хойд дугуй дээр нь босгож түрвэл, эсэргүүцэл бага байдаг гэж Г.Манлай багш бидэнд зөвлөв. Үнэхээр үнэтэй зөвлөгөө байсан. Гараа унжуулан, налж орж ирсэн урд дугуйгаа хацартаа шүргэх төдий зайд байрлуулан түрэхэд ядралт бага, зам хороох нь дөхөм байсан юм. Эхэндээ бид гарын тохойгоо дээш өргөн явж байснаа удалгүй гар сульдаж доош буулгахуйд бүр ч амар болохыг сурсан даа.

Зураг 3. Манай баг. Нурамтын даваа

Зогсолтгүй өгссөөр байгаад даваа дээр гарав. Сайхан даваа. Хоол хүнсээ идэн сайхан амарч, дурсгалын зураг татуулаад хөдөллөө. Даваа уруудах зам эхэндээ цастай байсанаа, доод хэсэгхэн төгөл өнгөрөөд, хар хөрс, чулуу бүхий зам залгав. Жирийтэл уруудлаа, урд талд дугуй нь эвдэрсэн гишүүн, хоёр хөлөө өргөчихсөн,сул хүрд нь дөрөөтэйгээ хамт сэнс мэт л эргэлдэж байлаа. Ийнхүү бид хамтдаа Нурамтын өндөр даваагаар өвлийн цагт давсан юм. Гайхалтай аялсан багийн гишүүд та нартаа баярлалаа. Энэ аяллыг үргэлж санаж, бахархаж явдаг билээ. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Орхон Ган-Эрдэнэ Н.Чингүнжав Э.Батуух Э.Ижилмөрөн Г.Манлай С.Энхбаатар Т.Баярсайхан Ч.Мажигсүрэн Э.Ожго
Б.Орхон
  • 1020 км дутуу
  • 239 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ган-Эрдэнэ
  • 860 км дутуу
  • 399 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Чингүнжав
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 1
  • 0
Э.Батуух
  • 1673 км
  • 17
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Ижилмөрөн
  • 2450 км
  • 23
  • 1
  • 0
  • 1
  • 0
Г.Манлай
  • 2711 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
С.Энхбаатар
  • 4781 км
  • 41
  • 5
  • 1
  • 2
  • 0
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Ч.Мажигсүрэн
  • 10850 км
  • 98
  • 11
  • 2
  • 3
  • 2
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!