Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Монголын дугуйн Холбооноос, Хөшигтийн хурдны зам дээр зохион байгуулсан УРАЛДААНЫ ДУГУЙТАЙ ТАМИРЧДЫН НЭГДСЭН БЭЛТГЭЛ, БАГИЙН СОРИЛТ тэмцээнд амжилттай оролцож (2020 он 8 сар 8 өдөр) 25-50 км замд уралдсан гишүүд жийлтийн гэрчилгээ хүлээн авна уу.
Манай группийн УУДАГ эмэгтэйчүүдийн баг 1-р байр, УУДАГ-1 эрэгтэйчүүдийн баг 3-р байр тус тус эзлэн, УУДАГ-2 эрэгтэйчүүдийн баг амжилттай уралдлаа. Группийн баг тамирчидаа дэмжин оролцсон гишүүдэд халуун талархал дэвшүүлье. Гэрэл зургийг ХТГ Б.Батбаатар (186) авсан болно. Зүгээр л жий.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Бадрах | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1324 км |