Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УШТГ Т.Баярсайхан
Манай гурав гурвуулаа насныхаа ангилалд түрүүлсэн дээ. УУДАГ-ийн мундаг залуусынхаа барааг араас нь хараад л явлаа. Урсгал, Түвшинтөгс хоёр бол жирэлзээд л алга болсон. Гантулга, Тэмүүлэн хоёр миний урдхан талд хэсэг харагдаад алга болсон. Төгөлдөр, Батхуяг, Наранхүү гурав хойноос намайг гүйцэж түрүүлээд яваад өгсөн. Хэсэг яваад Төгөлдөрийн ч бараа тасарсан Замын турш Наранхүү дээрээ очно доо гэсэн бодолтой л жийлээ дээ.
Өнөөдрийн тэмцээний толгойн группд (Ковидоос болоод тэмцээн гэж нэрлэхгүй арга хэмжээ гэж нэрлэж бгаа гэж дугуйн холбооны хүндэт ерөнхийлөгч Хангай хэлсэн) манай УУДАГ-ийн залуус бүгд ирсэн.Сайхан цаг агаар сайхан тэмцээнд хамт даа оролцсон эрхэм найзууд дүү нар болон гэр бүлээрээ дэмжихээр ирсэн Ууганаадаа, арын албаны Наагийдаа Батсүмбэрийн Ганболдын багийн хамт олон, чат-аар баяр хүргэж дэмжсэн та бүхэндээ талархал илэрхийлье.